Баяр наадмын үеэр хөхүүл ээжүүдэд зориулсан асар, бага насны хүүхэд төөрсөн үед холбогдох утасны дугаартай бугуйвч зэргийг бэлдсэн гэв

2026-07-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.Бямбаа

Хүүхэд, Гэр Бүлийн Хөгжил, Хамгааллын Ерөнхий Газар (ХГБХХЕГ)-аас "За бол заавал хийгээрэй" хөдөлгөөний хүрээнд Улсын их баяр наадмын үеэр хүүхдийн эрхийг хангах хамгаалах чиглэлээр зөвлөмж өгч байна. 

Баяр наадмын үеэр ямар арга хэмжээ авах талаар ХГБХХЕГ-ын Хүүхэд, гэр бүлийн хамгааллын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Л.Бадамцэцэг "Үндэсний их баяр наадам бол гэр бүлийн баяр. Бүх насны хүүхдүүдээ аваад цэнгэлдэх хүрээлэн, хурдан морины уралдаан, олон нийтийн арга хэмжээнд очдог.

Тиймээс энэ жил бүх аймгийн наадам, улсын баяр наадмын цэнгэлдэхээр хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ ажиллаж байгаа. Төөрч будлисан янз бүрийн хүүхэд олдвол хүү хамгааллын байрандаа авчраад эцэг эхэд нь хүлээлгэж өгнө.

Үүнээс гадна хүүхэд хамгааллын бугуйвч зүүлгэж байгаа. Ялангуяа таваас доош насны хүүхдүүд эцэг эхийнхээ утасны дугаар, нэрийг сайн тогтоогоогүй байдаг. Бугуйвч дээр асран хамгаалагчийнх нь нэр, утасны дугаарыг нь бичих юм.

Ингэснээр төөрсөн, ганцаараа явж байгаа хүүхдийг бугуйвч дээрх холбогдох дугаараар нь холбогдоод асран хамгаалагчид нь өгөх боломжтой. Зөвхөн цэнгэлдэхэд төдийгүй Хүй долоон худаг, аймгуудын наадмаар яг нэг ижил стандарттай бугуйвч байх юм. Мөн хүүхэд хөхүүлэх асар бэлдсэн байгаа" гэв.

Эх сурвалж: www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

15 цаг 42 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

Уржигдар 17 цаг 41 мин
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

Уржигдар 11 цаг 19 мин
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

Уржигдар 11 цаг 18 мин
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

Уржигдар 09 цаг 31 мин
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

Уржигдар 06 цаг 00 мин
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

Уржигдар 06 цаг 00 мин