А.Дашням :Үерийн эрсдэлтэй бүсэд 642 мянган хүн ам оршин сууж байна

2026-07-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.Бямбаа

Баяр наадмын амралттай холбогдуулан Монгол Улсын хэмжээнд үүсэж байгаа гамшгийн нөхцөл байдал ба анхаарах асуудлын хүрээнд Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас өнөөдөр мэдээлэл өглөө. 

Үер усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням танилцуулсан юм. 



Тэрээр  "Онцгой байдлын байгууллага өнөөдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана. Аюулгүй байдлыг хангах урьдчилан сэргийлэх ажил, хариу арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 2,929 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдсон. Үүний улмаас 168 хүн амь насаа алдаж, 96 хүн бэртэж гэмтсэн бөгөөд 56.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан статистик үзүүлэлт бий. 

Энэ он гарсаар улсын хэмжээнд 11 удаагийн үерийн дуудлага ирсэн. Тодруулбал 

  • зургаадугаар сарын 9-нд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сум
  • зургаадугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум
  • долоодугаар сарын 8-нд нийслэлд үер буусан. 

Үер усны осолтой холбогдуулж Онцгой байдлын байгууллага усанд автсан, үерт автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, далан суваг сэтэрснийг бэхлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна" гэлээ. 

Үргэлжлүүлэн "Улсын хэмжээнд үерийн их болон маш их эрсдэлтэй бүсэд 175,000 өрхийн 642,000 хүн ам оршин сууж байна.

Нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд

  • долоон дүүргийн 28 хороонд зөвшөөрөлтэй 1,388,
  • зөвшөөрөлгүй нийт 1,676 нэгж талбарт 1,917 айл өрх оршин сууж байгаа.

Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн байгууллагуудтай хамтраад эрсдэлтэй бүсэд оршин сууж буй иргэдэд нүүлгэн шилжүүлэх, нүүх мэдэгдлийг жил болгон хүргэж буй. 

Хур борооны улирал эхэлсэн. Иймд баяр амралтын өдрүүдэд их хэмжээний үер болоход эрсдэлтэй газар буусан айлууд өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах чиглэлд онцгой анхаарах зайлшгүй шаардлагатай. 

Нийслэлийн хэмжээнд ус ихээр тогтдог 41 байршилд нийслэл, дүүргийн онцгой байдал, алба мэргэжлийн ангитайгаа хамтраад 60 гаруй помпыг байрлуулан ажиллаж байгаа. Их хэмжээний үер ус буусан тохиолдолд усыг соруулах, цаашлаад далан суваг сэтрэх эрсдэл бүхий газруудад сувгийг бэхлэх арга хэмжээг холбогдох төлөвлөгөөний дагуу хийж байна" гэдгийг хэллээ.

Эх сурвалж: www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

15 цаг 27 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

Уржигдар 17 цаг 41 мин
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

Уржигдар 11 цаг 19 мин
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

Уржигдар 11 цаг 18 мин
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

Уржигдар 09 цаг 31 мин
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

Уржигдар 06 цаг 00 мин
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

Уржигдар 06 цаг 00 мин