УИХ-ын есөн гишүүн, Ерөнхий сайд асан хоёр улс төрч гавьяат цол хүртжээ

2026-07-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.Бямбаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медалиар шагнасан.

Шагнал гардуулах үйл ажиллагааг энэ долоо хоногийн Даваа, Мягмар гарагт нээлттэй байдлаар зохион байгуулагдсан. Харин Лхагва гарагт олон нийтэд шууд дамжуулахгүйгээр Төрийн ордонд хаалттай байдлаар нэр бүхий УИХ-ын гишүүд болон Ерөнхий сайдаар ажиллаж байсан улс төрчид гавьяат цол олгосон байна.

Гавьяат хуульч цолоор: 

  • УИХ-ын дарга С.Бямбацогт, 
  • УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, 
  • УИХ-ын гишүүн Д.Ганбат нарыг шагнажээ. 

Гавьяат эдийн засагч цолоор: 

  • УИХ-ын гишүүн, шадар сайд Т.Доржханд, 
  • УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Б.Жавхлан, 
  • Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн асан Сү.Батболд, 
  • УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан Г.Занданшатар нарыг шагнажээ. 

Мөн УИХ-ын гишүүн Х.Болормааг Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнасан бол УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээсэн байна.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон Т.Мөнхсайханд Хүний гавьяат эмч, Д.Бум-Очирт Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг тус тус хүртээжээ. 

Эх сурвалж: www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

10 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

13 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

4 цаг 54 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

4 цаг 57 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

9 цаг 18 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15