Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

1 цаг 12 мин
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Ч.Бямбахажид

 Н.Учралын Засгийн газар байгуулагдаад 100 хоног боллоо.  Үүнтэй холбогдуулан өчигдөр "100 чөлөөлөлт, 100 өдөр" хэлэлцүүлэг зохион байгуулж, 100 хоногт хийсэн ажлуудаа Ерөнхий сайд Н.Учрал тайлагналаа. Хэлэлцүүлэгийн үеэр сэтгүүлч болон иргэдийн асуултад хариулсан Сайд нарын байр суурийг тоймлон хүргэж байна.


Н.Учрал: Дараагийн 100 өдөр бол эхлүүлсэн үр дүнгээ хэмжих 100 өдөр байх болно

-Хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар “Чөлөөлье” үндэсний санаачилгыг баталсан. Үүнийг хэрэгжүүлэх 100 арга хэмжээний төлөвлөгөө гаргасан. “Чөлөөлье” үндэсний санаачилгыг дэвшүүлэхдээ дөрвөн чиглэлд анхаарсан. 

Нэгд, Эдийн засгийн эрх зүйн чөлөөлөлт буюу төрөөс хувийн хэвшил рүү шилжих эрх зүйн болон дүрэм  журмын шинэчлэл. 
Хоёрт, Ногоон хөгжлийн чөлөөлтийг бий болгох үүднээс эдийн засгаа төрөлжүүлэх, түлш, шатахууны хамаарлаас гарах зорилтыг дэвшүүлж байна. Гуравт, Хууль эрх зүйн чөлөөлөлт. Хуулийн давхардал, хийдлийг арилгах. Дөрөвт, Авлигын эсрэг чөлөөлөлт буюу цахимжилтыг ашиглаж авлигын чөлөөлтийг хийнэ. 
Бид дэлхийд өрсөлдөх чадвараараа 79 орноос 69 дүгээр байранд явж байна. Инфляц 11.2 хувьд хүрсэн. Хэдийгээр экспорт өсөж, гадаад худалдаа нэмэгддэг ч өрхийн амьжиргаа руу очдоггүй нь төрийн эдийн засаг дахь оролцооноос болж байгаа. Төсөв, төрийн өмчит компани нийлээд эдийн засгийн 61 хувийг эзэлж байгаа. Энэ нь төсөв, төрийн өмчит компанитай холбоотой ямар нэгэн бизнес эрхлэхгүй бол хувийн хэвшил бие даан хөгжил боломжгүй болгож байна. Төр хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг гэж ярьдаг ч бодитой үйлдэл хийж чадаагүй. Тиймээс ч төрийн оролцоо эдийн засгийн 61 хувийг бүрдүүлж байна. Тиймээс төрийн оролцоог бодитоор бууруулах, орох шаардлагатай бизнесийг хуулиар зааглахаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг батлуулсан. Мөн энэ 100 хоногийн хугацаанд манай Засгийн газар татварын шинэчлэлийг хийж чадлаа.  Энэ 100 өдөр бүтээлч хариуцлагатай, дуусдаггүй олон яриаг дуусгасан 100 өдөр байлаа.
100 хоногт 100 чөлөөлөлтийг хийжээ. Дараагийн 100 өдөр бол гараан дээрээ эхлүүлсэн үр дүнгээ хэмжих 100 өдөр байх болно. 
Онцлох чөлөөлөлтүүдийг дурдвал, хаагдсан данснуудыг нээсэн, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөтэйгөөс бусад 9376 хяналт шалгалтыг цуцалсан, Төрийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг батлуулсан байна. 
Манай Засгийн газар нэгд, мэдлэгийг үнэлдэг эдийн засагтай болохыг зорьж байгаа. Аж үйлдвэржсэн эдийн засагтай болохын тулд шинэ тутам юм санаачлахгүй, дуусдаггүй олон ажлыг дуусгахыг зорьж байгаа. Зэс боловсруулах цогцолборын бүтээн байгуулалтыг хийх компанийг шалгаруулж, хэлэлцээрийг эхлүүлсэн. Мөн ган үйлдвэрлэлийн цогцолборыг эхлүүлсэн. 2030 он гэхэд дотоодын хэрэгцээний 70 хувийг хангаж гангийн цогцолбортой болно. 1700-1900 шинэ ажлын байр бий болгоно.

 

Сангийн сайд З.Мэндсайхан: Монгол Улсад үйлдвэр нутагшуулах чиглэлийг Засгийн газар бодлого болгоно

-Цаашид бид үйлдвэрүүдээ дэмжих, ялангуяа хүнсний, боловсруулах үйлдвэрүүдээ дэмжих хүрээнд өмнө нь хэрэгжүүлсэн Хүнсний хувьсгал цагаан алт хөтөлбөрүүдийг үргэлжлүүлье гэж төлөвлөж байна. Жишээ нь, Хүнсний хувьсгал хөтөлбөр дээр хөнгөлөлттэй зээлийг өнгөрсөн хугацаанд олгож, тодорхой үр дүнд хүрсэн. Одоо бодлогын эрхзүйн орчны дэмжлэг үзүүлье гэж байгаа. Өнөөдөр манай хүнсний үйлдвэрүүдийн ихэнх сав баглаа боодол болон бүтээгдэхүүний зарим орцыг импортоор авч байгаа. Эдгээрийг монголд үйлдвэрлээд гаргавал импортоор авч байгаа сав баглаа боодлоос нь татварын ямар дэмжлэг олгох вэ. Цаашдаа бид экспортын дэмжлэг буюу Монгол Улсад үйлдвэр нутагшуулах чиглэлийг Засгийн газар бодлого болгоно. Иймээс Хүнсний хувьсгалын  дараагийн шат бол эрхзүйн бодлогын дэмжлэг байх болно.  
Мөн Татварын хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор НӨАТ-т хоёр өөрчлөлт орсон. Нэг нь НӨАТ төлөгчийн босгыг 400 сая болгож нэмсэн.  Нөгөө нь НӨАТ төлөгчийн хугацааг хоёр сар болгож сунгасан байгаа. Өнөөдөр манай эдийн засгийн бүтэц худалдааны эдийн засаг буюу импортын хамаарал өндөртэй байгаа. НӨАТ-ыг уул уурхайн салбараас бусад салбарт таван хувь болгон гэж яриад байгаа. НӨАТ бол манай улсын төсвийн орлогын 25 орчим хувийг бүрдүүлдэг том орлого байгаа юм. Хэрэв бид уул уурхайн салбараас салгаад бусад салбарын НӨАТ-ыг таван хувь болгоно гэвэл НӨАТ-ын орлого 4.1 их наяд болно. Одоо бол 6.9 орчим их наяд байгаа. Энэ хэмжээний татварын орлого дээрх нөлөөлөл 2.8 их наядаар тасарна. Энэ нь төсвийн тогтворгүй байдал буюу эдийн засгаа буцаагаад тогтворгүй болгоно. 
Мөн өнөөдрийн байдлаар 6-8 хувийн хүүтэй ипотекийн зээл гарч байгаа. Энэ зээл нь өөрөө эх үүсвэрийн дутагдалтай байгаа. Энэ зээлд хамрагдах хүсэлтийн тоо одоогоор 45 мянгад хүрсэн байна. Нөгөө талд арилжааны банкуудын явуулж байгаа зээлийн хүү 18-24 хувийн хүүтэй зээлүүд явж байгаа. Аравдугаар сар гэхэд Засгийн газар шинэ бүтээгдэхүүн гаргаж ирнэ. 11-13 хувийн хүүтэй ипотекийн зээлийг барилга, орон сууцных нь талбайн хэмжээ хамаарахгүйгээр дундаас дээш орлоготой иргэдэд зориулж гаргана. Харин 6-8 хувийн хүүтэй гарч байгаа ипотекийн зээл нь зорилтот бүлэг, залуучууд руу чиглэнэ. Үүн дээр түрээслээд өмчлөх зэрэг ипотекийн шинэ хувилбаруудыг оруулж ирнэ. Ирэх намар гэхэд бид дундын ипотекийн 11-13 хувийн хүүтэй зээлийг банкуудаар гаргана. 

 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Шатахууны 33 хоногийн нөөц байгаа, шатахуун тасалдахгүй

 

-Манай Засгийн газрын 100 хоногийн мэдээллийг үзэж байгаа иргэддээ хэлэхэд тайван амгалан байцгаа. Шатахууны нөөц байгаа. ОХУ-ын байдал хүнд байгаа ч Засгийн газар идэвх санаачилгатай ажиллаж дөрөвдүгээр сард УИХ-аар батлуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үр дүнд ОХУ-аас шатахууныг төрөл бүрээр нь авч байгаа. Өнөөдөр хүртэл шатахуун хэвийн авч байгаа. Нөхцөл байдал туйлын хүнд байна. Гэсэн ч бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд шатахууны бэрхшээлийг даваад ирлээ. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон хямралын үед 7 хоногийн шатахууны нөөцтэй байсан. Өнөөдөр 33 хоногийн нөөцтэй байна. Нэмээд орж ирж байна. Долдугаар сард 47 мянган тонн АИ92, 1200 тонн АИ95, 88860 тонн түлш гээд нийт 137 мянган тонн бүтээгдэхүүн худалдан авахаар захиалаад гэрээгээ хийсэн. Мөн БНХАУ-аас 71000 тонн бүтээгдэхүүн авахаар захиалга өгөөд байна. Долдугаар сарын 4-ний байдлаар АИ92 33, АИ95 44, түлш 27, онгоцны түлж 21 хоногийн нөөцтэй байна. Манай Засгийн газар шатахууны нөөцийн савтай болох бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Хамгийн багадаа гурван сарын нөөцөө хадгалдаг болно. Энэ ондоо багтаад 150 мянган метр куб сав ашиглалтад оруулна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд сумдын наадам болсон. Тиймээс орон нутгийн хангалтаа хийсэн. Өнгөрсөн шөнө Улаанбаатарын бүх ШТС-уудыг цэнэглэсэн. Ердийн нөхцөлөөс 3-4 дахин ихээр авч байна. Нэг цэнэглээд гурав хонодог байсан ШТС өдөртөө дуусаж байна. Энэ нь бүтээгдэхүүн бага байгаадаа бус ихээр худалдаж аваад байгаатай холбоотой. Мушгин гуйвалсан мэдээлэлд хэт их автаад бүгд очоод оочирловол нөөц хурдан багасна. Гэхдээ сандрах түвшинд хүрээгүй. 8,9-нд аймгийн наадмууд болж, улс даяараа амарч хөдөө хотгүй амрана. Баяр наадмын өдрүүдээр шатахууны хэрэглээ хоёр дахин өсдөг байна. Бэлтгэлийг хангасан. 

 

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Эмийн компаниудын өрийг төлж, оны төгсгөл гэхэд ямар ч өргүй болно

-Манай Засгийн газрын бодлого маш тодорхой. Хамгийн чанартай эмийг санхүүгийн дарамтгүйгээр иргэддээ олгох. 2022 онд 11 дүгээр тогтоолыг баталж, үүгээр дамжуулан 669 эмийг хөнгөлөлттэй жагсаалтад оруулсан. Өнөөдрийн байдлаар 263 эмийг устгаж  байна. Ямар шалтгаанаар гэвэл нэгд, Монгол Улсад бүртгэлгүй эм. Хоёрт, гаалийн бүртгэл байхгүй. Гуравт, бүртгэлийн хугацаа дууссан. Дөрөвт, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад байхгүй эмүүд байна. Ингээд 409 эм үлдэж байгаа юм. Эдгээр эм дээр нэмээд санхүүжилт олгоно. Ингэхдээ эмнэлгүүдээс Монгол Улсын иргэд ямар оношоор хамгийн их өвдөж байгаа жагсаалтыг аваад, тухайн оношын бүлгийг ямар эм эдгээдгээр нь эмүүдийг оруулна. Цаашлаад нэгдсэн худалдан авалт хийнэ. Нэг ёсондоо ЭМЯ-ны харьяанд байдаг эмнэлгүүд жилдээ 370 тэрбумын худалдан авалт хийдэг. Тэр худалдан авалт нь өөр өөр үнэтэй хийгдээд байгаа. Тэгвэл Эм эмнэлгийн хэрэгслийн хуулийн дагуу нэгдсэн худалдан авалт хийнэ. Тус худалдан авалтыг хийхдээ дэлхийн хамгийн чанартай, хөгжилтэй улс орнуудаас эм оруулж ирнэ. Мөн наадмын дараа эмтэй холбоотой хэлэлцүүлэг хийнэ. Манай эмнэлгүүд эмийн компаниудад тодорхой хэмжээний өртэй байсан. Харин долоодугаар сарын байдлаар тухайн өрийг 50 хувиар бууруулж байгаа. Ингээд үе шаттайгаар өрийг төлж, энэ оны төгсгөл гэхэд ямар ч өргүй болно.  

 

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Махны хомсдол болон үнийн өсөлтийн асуудал ирэх хавар гарахгүй 

 

-Энэ 100 хоногийн хугацаанд ЖДҮ-ийн салбарт эрх зүйн маш том чөлөөлөлт хийгдсэн. Өмнө нь ЖДҮ-ийн зээл авсан хүн тэр цагаасаа эхлээд л яаж төлөх дарамтад ордог байсан бол одоо ЖДҮ-ийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг 7-8 жил болгож, хүүгийн төлөлтийг эхний жилүүдэд төлөх бололцоог олгосноороо Монгол Улсын ЖДҮ-ийн салбарт санхүүгийн маш том хөшүүрэг, дэмжлэг болоод явж байгаа. Нөгөө талдаа Монгол Улсад үйлдвэрлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтын үйл ажиллагаанд оруулах одоо байгаа Тендерийн хуулийн хүрээнд монгол малын арьсаар үйлдвэрлэсэн ажлын гутал, монгол хонины ноосоор бүтээгдсэн даавуугаар бүтээгдэхүүн худалдан авахад зориулж тендерийн хуульд цахим дэлгүүрт байршуулах ажлыг бид амжилттай хийсэн.    
 Улаанбаатар хотод махны нийлүүлэлт өдрөөс өдөрт сайжирч байгаа. Гэхдээ баруун бүсэд гарсан шүлхий өвчний улмаас баруун бүсийн нийлүүлэлт тодорхой хугацаанд хориотой байгаа. Харин наадмын дараа махны нийлүүлэлт жигдрээд явна. Төв суурин газрын махны үнэ, нийлүүлэлтийг тухайн аймаг, сумын Засаг дарга нар хариуцах хуультай. Энэ хуулийн дагуу Улаанбаатар хотын ирэх өвөл, хаврын махны нийлүүлэлтэд хотын захиргаа анхаарч,  өмнө нь бэлтгэж байснаас 2-3 дахин илүүг бэлтгэх ажлыг зохион байгуулж эхэлсэн. Тиймээс махны хомсдол болон үнийн өсөлт ирэх хавар гарахгүй. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 129 (7871)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

1 цаг 12 мин
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

1 цаг 17 мин
Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

1 цаг 22 мин
Т.Мөнхсайхан Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагнагдахаар болжээ

Т.Мөнхсайхан Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагнагдахаар болжээ

9 цаг 26 мин
Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

23 цаг 11 мин
С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо 

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо 

23 цаг 38 мин
Баяр наадмын босгон дээр энгэрээ мялаасан эрхмүүд

Баяр наадмын босгон дээр энгэрээ мялаасан эрхмүүд

23 цаг 40 мин
Б.Дашпүрэв: БНСУ-аас дизель түлш авна

ОХУ-д тодорхой хэмжээний тасалдал хомсдол үүссэн нөхцөл байдал бий ч бид гэрээний нөхцөлтэй ажиллаж байгаа. ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор экспорт зогсоож буй асуудал Монгол Улсад үйлчлэхгүй. БНХАУ-аас бүтээгдэхүүн авах боломжтой аж ахуйн нэгжүүд захиалга өгчихсөн байна.

Уржигдар 16 цаг 14 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд иржээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд газардсанаа мэдэгдсэн бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эх орондоо ирээгүй байна

Уржигдар 16 цаг 11 мин
Төрийн дээд цол, одон гардуулах ёслол-2

Төрийн дээд цол, одон гардуулах ёслол-2

Уржигдар 15 цаг 01 мин