Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

2026-07-03
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.БАЯР

Улс төр, эдийн засгийн аливаа савлагааны үр дагавар Засгийн газрын үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг. Түүгээрээ аль ч Засгийн газрын тэргүүн гадаад, дотоод улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг хүсэж байдаг. Нэг үгээр хэлбэл, Ерөнхий сайд гүйцэтгэх эрх мэдлээ хурдтай, урагштай байлгахын тулд аль болох бүх талын ханамжийг бий болгохыг оролдож, эв нэгдлийг хичээдэг. Монгол Улсад сүүлийн нэг жил шахам улс төрийн үл ойлголцлоос үүдэлтэй ороо бусгаа цаг үе үргэлжилж байна. Дээрээс нь Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт буурахад хууль эрх зүйн тогтворгүй байдал, шүүхийн удаашралтай маргаан шийдвэрлэлт, татварын орчны эрсдэл болон геополитикийн нөхцөл байдал голлон нөлөөлж байгаа юм. Гадаад орчинд ч, удаан үргэлжилж байгаа Орос Украйны дайн, саяхан болсон Америк, Ираны дайн гээд дэлхийн улс төр, эдийн засагт нөлөөлж, геополитикийн өөрчлөлтөд хүргэхүйц таагүй үйл явлууд тасрахгүй байна. 


Товчдоо, энэхүү гадаад, дотоод хүчин зүйлс Монгол Улсын эдийн засагт таагүй үр дүн үзүүлж буй нь нууц биш. Тухайлбал, Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт 2026 онд 37 тэрбум ам.доллараас давж, өмнөх онтой харьцуулахад өсөлттэй гарчээ. Гэвч сүүлийн 15 жилийн дундажтай харьцуулахад харьцангуй удаашралтай, тодорхой бус чиг хандлагатай байна. Гэсэн хэдий ч Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг  экспортыг дэмжих, томоохон стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд идэвхтэй ажилласаар байгаа юм. Мөн, олон улсын байгууллагуудын тусламж, дэмжлэгтэйгээр сэргээгдэх эрчим хүч, ногоон орон сууц, хотын шинэчлэлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч байна. 


Үүнээс гадна нэгэнт орж ирсэн хөрөнгө оруулалтыг хамгаалах нь Засгийн газар, Ерөнхий сайдын хамгийн том үүрэг болдог. Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал сая тийм томоохон шалгуурыг давлаа. Засгийн газар “Оюу толгой” төслийг хамтран хэрэгжүүлэгч “Рио Тинто” группийн ТУЗ-ийн дарга, Зэсийн группийн захирал нартай 2026 оны зургадугаар сарын 30-нд хэлэлцээр хийв. Уг хэлэлцээрээр Засгийн газар Монгол Улсад ашигтай хувилбараар харилцан тохиролцлоо. Хэлэлцээрийн дараа Оюу толгой төслийн хамтрагч “Рио Тинто”-гийн хувьцаа олон улсын биржүүд дээр өслөө. Үүнийг зарим өнцгөөс сөрөг байдлаар тайлбарлаж байна. Гэтэл Монгол Улсад хөрөнгө оруулсан компанийн хувьцаа өсөх нь хөрөнгө оруулалтын таатай байдлыг илтгэж байгаа сайн үр дүн юм. 
Мөн, хэлэлцээрийн дараа Ерөнхий сайд Н.Учрал “Үндэсний их баяр наадмын өмнө сайхан мэдээ дуулгая. “Оюу толгой” төслийн менежментийн зардлыг найман их наяд төгрөгөөр буурууллаа. Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу тав орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлж чадлаа. Засгийн газар эхний 100 хоногийнхоо босгон дээр Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитойгоор буурууллаа. Зээлийн хүүг бууруулснаар бидний төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэв. Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум ам.доллар буюу найман их наяд төгрөгөөр нэмэгдэх боломжтой. Энэ онд ногдол ашиг авах асуудлаар “Рио Тинто” компанитай тохиролцлоо. Хэлэлцээнүүдийн үр дүнд нийт 30 их наяд төгрөгөөр зардлыг бууруулав. Ирээдүйд бидний хүртэх өгөөж нэмэгдэнэ. Цаашид хөрөнгө оруулагч талтай тасралтгүй хамтран ажиллана. Үр дүнд хүрнэ гэдэгт Ерөнхий сайдын хувьд итгэл дүүрэн байна. Монголчууд эрх ашгаа хаанахын, хэний ч өмнө хамгаалж чаддаг юм шүү гэдгийг харуулав. Монголын баялаг Монгол хүндээ өгөөжтэй байх ёстой. Бид ардчилсан, чөлөөт улсын хувьд хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжинэ. Манай улсад хөрөнгө оруулсан бол өөрийн улсын хөрөнгө оруулагчтай эн тэнцүү хамгаална. Манай улстай хамтран ажиллах хүсэл зориг, хичээл чармайлтаа харуулсанд талархлаа. Оюу толгойн нэг хэсэг болох “Онтрэ”-гийн тусгай зөвшөөрөл бүхий талбайг хэрхэх тухай санал боловсруулна.


Бид эвлэлдэн нэгдэж, улс орны эрх ашгийн төлөө шударгаар ажиллавал ямар үр дүнд хүрдгийн нэг жишээг батлан харуулав. Манай засгийн газар та бүхэнд дуусдаггүй олон яриаг дуусгаж, олон сайн мэдээ сонсгохын төлөө хичээн ажиллах болно.  Үндэсний эрх ашгаа хамгаалсан бүх монгол хүнд талархал илэрхийлье” гэв.
Ерөнхий сайдын үгэнд “Бид ардчилсан, чөлөөт улсын хувьд хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжинэ. Манай улсад хөрөнгө оруулсан бол өөрийн улсын хөрөнгө оруулагчтай эн тэнцүү хамгаална. Манай улстай хамтран ажиллах хүсэл зориг, хичээл чармайлтаа харуулсанд талархлаа” гэсэн нь гадаадын хөрөнгө оруулагчдад зөв мессеж болж хүрч байгааг эх сурвалжууд онцолж байна. Үнэндээ, өнгөрсөн хугацаанд зарим томоохон төслүүд дээр гэрээ хэлэлцээр удааширч, төрийн зүгээс бодлогын гэнэтийн шийдвэрүүд гаргаж байсан нь бизнесийн орчинд таагүй уур амьсгал бүрдүүлээд байсан юм. Тиймээс Ерөнхий сайдын хэлсэн үг өнгөрсөн алдааг засаж, хөрөнгө оруулагчид Монголыг “шинээр” харах таатай боломжийг нэмэхүйц болов.


Түүнчлэн, Монгол Улс Оюу толгой төслөөс ашиг, өгөөж хүртэхийн тулд ХөОГ-г эргэж харах, ашиг хүртэх хугацааг наашлуулах, хөрөнгө оруулалтыг зохистой хэлбэрээр оруулах, түүнээс улбаатай хүүгийн төлбөрийг багасгах гэх мэтэд анхаарч ажиллахыг иргэд үе үеийн Засгийн газраас шаардаж ирсэн. Гэтэл тус төслийн талбай дээр буюу газар дээрээ зарим нэг алдаа доголдол орон нутгийн түвшинд гарсаар ирснийг хэн ч сөхдөггүй. Тодруулбал, “Оюу толгой” төслийн хэрэгцээд Засгийн газраас олгосон тусгай зөвшөөрөлтэй талбайгаас Ханбогд сумын зарим удирдлагын шийдвэрээр бусдад хууль бусаар газар олгосон асуудал хэд хэдэн удаа гарчээ. Төслийн тусгай зөвшөөрлийн талбай дотор болон түүний хилийн заагтай давхцуулан төслийг дагасан ханган нийлүүлэгч, тээвэр логистикийн компаниудад кемп, баазын зориулалтаар газар олгосон. Зам, барилгын бүтээн байгуулалтад зориулж хайрга, дайрга олборлох карьерийн зөвшөөрлийг давхцуулан өгсөн. Авто замын дагуу болон уурхайн бүсэд худалдаа, үйлчилгээний зориулалттай газруудыг дур мэдэн шийдвэрлэсэн. Эдгээр асуудал нь шүүхээр шийдэгдэх хүртлээ ужгираад байгаа юм.


Угтаа энэ нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, уурхайн аюулгүй байдал болон хөрөнгө оруулалтын гэрээнд эрсдэл учруулсан ноцтой зөрчил аж. Ингэхдээ төрийн эрх бүхий байгууллаас нэгэнт олгосон уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай дээр сумын Засаг дарга дур мэдэн газар олгож Ашигт малтмалын тухай хуулийг, бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцуулан орон нутгийн захиргаа гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах нь Газрын тухай хуулийг, Засгийн газраас Оюу толгой төслийн үйл ажиллагааг тогтвортой явуулах уурхайн эдлэн газар, лицензит талбайн халдашгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн учир Оюу толгойн ХөОГ-г зөрчсөн явдал болж байгаа юм. Тиймээс Монгол Улс тавих шаардлагаа тавьж, авах ашгаа хүртэхдээ гэрээгээр хүлээсэн үүргээ шат шатандаа мөрдөх учиртайгийн бас нэг жишээ энэ болж байна. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 126 (7868)

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

9 цаг 6 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

9 цаг 6 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

9 цаг 6 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

2026-10-08
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

2026-10-08