Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

2026-07-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН 

Эрчим хүчний салбарынхны ажил хаялттай холбоотой асуудлаар  өчигдөр Эрчим хүчний сайд Б.Найдалаа байр сууриа илэрхийллээ.  Тэрээр "Байгаа боломжоо ашиглаад цалингийн санг 10 хувир нэмнэ. Гэхдээ нийтээр нь хавтгайруулахгүй. Харьцангуй өндөр цалинтай захирлууд захиргааны ажилтан, арын албанд ажилдаг хэсэгт нэмэхгүй. Энэ удаадаа тэвчинэ. Харин яг үйлдвэрлэл дээр ажиллаж ачаалал үүрч байгаа инженер, техникийн ажилтан болон цалин багатай залуусын цалинг нэмнэ. Би цалин нэмж болдог бол 50-100 хувиар нэмээд явмаар байна. Гэхдээ тэр мөнгө, орлого хаана байна вэ. Энэ орлогыг компаниуд бий болгох ёстой. Захирлууд ашигтай ажиллаж, хэрэггүй орон тоо байвал хасах ёстой. Энэ ажлыг хангалтгүй хийж ирсэн нь үнэн. Энэ чиглэлд илүү шаардлага тавьж ажиллана. Тэгэхээр компани хэнд хэдэн төгрөгийн цалин өгөх, аль зардлаа хэмнэх вэ. Ер нь хэдэн хүнтэй ажиллахаа шийдэх ёстой. Түүнээс биш хавтгайруулж өгөх ёсгүй.  Жишээлбэл, 20 сая төгрөгийн цалин авч байгаа хүнд 10 хувь нэмэх, 2 сая төгрөгийн цалин авч байгаа хүнд 10 хувь нэмэх гэдэг. ялгаатай. Энэ бол байж болшгүй зүйл. Үүнийг ялгааг арилгахын тулд цалингийн системийг өөрчилье гэж байна.


Үйлдвэрчний эвлэлээс "үнэхээр бага цалин авч байгаа хэн байна гэсэн тодорхой судалгаагаа гаргаад ир. Тэрэндээ анхаарч ажиллая" гэсэн. Одоохондоо хариу байхгүй байна. Бүгдэнд хавтгайруулж нэмэх үү гэхээр тийм гэж байна. Би үүнийг бодлогын хувьд зөвшөөрмөөргүй байгаа юм. Цалинг шударга болгох ёстой. Тухайлбал, олон жил ажилсан гээд сайн байна уу, муу байна уу хамаагүй нэмэгдэл өндөр авдаг энэ зөв үү. Сайн ажиллаж байгаа залуу боловсон хүчин яагаад өндөр цалин авч болохгүй гэхчлэн бидэнд бодох зүйл их бий. Үүн дээр ул суурьтай системийг нь өөрчлөхгүй бол цоорхой сав руу ус хийдэг шиг үр ашигггүй зардал урсах магадлалтай юм. Цалин мөнгө ер нь ажилтны асуудлыг шийдэхийн тулд тооцоо судалгааг сайн хийх хэрэгтэй. Бид Үйлдвэрчний эвлэлийг хамтарч ажиллая гэж урьж байгаа. Салбарыг иж бүрнээр нь шинэчлэх бодлого явж байна. Бид бие биендээ шаардлага тавьж хоёр, гурван талд гарч суух цаг биш. Энэ салбарыг өндийлгөхийн тулд хамтарч ажиллая. Цалингийн системээ шударга болгоё. Ажилчдын нийгмийн болон хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг иж бүрнээр нь бодохыг хүний нөөцийн бодлого буюу нийтлэг эрх ашиг гэхээс биш зөвхөн цалин асуудлын шийдэл биш. Салбарын сайдын хувьд яаман дээр бодлогын түвшинд яг энэ асуудлыг шийдэхээр нэг бодлого гурван зарчим есөн үндсэн ажил гэсэн зүйлийг томьёолж амжилттай хэрэгжүүлж байна. Энэ дээр хамтран ажиллахыг уриалж байна.


Салбарынхаа нийт ажилтнуудаас хичээнгүйлэн уриалж хүсэх зүйл байна. Бид 100 жилийн турш Монгол Улсыг галтай байлгаж ирсэн. Бидний ахмад үе цаг наргүй, өдөр шөнөгүй үүргээ ухамсарлаад ажиллаж ирсэн. Энэ байтугай хүнд нөхцөлд, энэ байтугай цалингүй ажиллаж ирсэн. Тэд хэзээ ч гал алдаагүй. Тэр байтугай 1990-ээд оны хүнд үед ч гал алдаагүй. Энэ бол бидний бахархал юм. Цаашдаа энэ салбар иймэрхүү зүйлд торох ёсгүй. Эрчим хүчийг экспортолж дотоодоос бус олон улсын хэмжээний цалин авах боломж байгаа. Асуудлаа давахын тулд ойр зуурын, улс төрийн ч юм уу жижиг явуулгад авталгүйгээр ажлаа чин шударгаар хийж ард нь гарвал бидэнд боломж их байна. Ажил хаях эсвэл ажлаа орхих шаардлагагүй. Цаг үеэ олоогүй тэмцэлд авталгүйгээр дор дороо хариуцлагатай шийдвэр гаргаж ажил үүргээ ухамсартай хийхийг уриалж байна. Бид шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл 30 хувь байтугай нэмэх боломжтой” гэлээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 125 (7867)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

50 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

53 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

5 цаг 34 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

5 цаг 37 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

9 цаг 58 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15