З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

2026-07-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.Бямбахажид

Монгол Улсын Засгийн газар болон Оюу Толгой төслийг хамтран хэрэгжүүлж буй "Рио Тинто" группийн зээлийн хүүг бууруулах асуудлаарх хэлэлцээр зургаадугаар сарын 30-нд өндөрлөсөн. 
Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан өчигдрийн Засгийн газрын хуралдааны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

 

З.Мэндсайхан:
-Засгийн газрын 67 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд Оюу Толгойн зээлийн хүүгийн болон Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу зээлийн хүүг эргэн харах хугацааны талаар хэлэлцээр хийж дууслаа. Хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу долоон жил тутамд нэг удаа хүүгээ эргэж харах боломж нь байдаг.  2025 онд энэ эрх маань үүссэн. Өнгөрсөн аравдугаар сарын 30-наас эхлэн Засгийн газар ажлын хэсэг байгуулж, Рио Тинтотой тасралтгүй өчигдрийг хүртэл хэлэлцээр хийлээ. Сангийн сайдаар томилогдсноос хойш энэ асуудал дээр илүү төвлөрч ажлын хэсэгтэй ажилласан үр дүнгийнхээ талаар танилцуулья.
 Оюу Толгойн зээлийг харвал төслийн санхүүжилт буюу 15 банк олон улсын банк санхүүгийн байгууллагаас авсан зээл нь тус зээлийнхээ 19.2 хувийг нь эзэлж байгаа. Энэхүү зээл өнөөдөр есөн хувийн хүүтэй байгаа. Давуу эрхтэй спонсорын зээлийг мөн Рио Тинто групп олгосон байгаа. Энэ нь есөн хувьтай буюу нийт зээлийн гэрээний бүрэлдэхүүний 8.2 хувийг эзэлж байгаа. Урьдчилгаа төлбөрийн гэрээ 8.7 хувьтай байгаа. Бидний хэлэлцээ хийсэн гол зээл нь хувь нийлүүлэгчдийн зээл буюу "Рио Тинто"-гийн оруулсан 6.1 тэрбум ам.долларын зээл юм. Энэ нь Оюутолгой төслийн нийт зээлийн 24 хувь, хүү нь 10.4 байсныг бид 7.9 болголоо. 7.9 хувь гэдэг нь SOFR+4 буюу жишиг хүү+4 хувь гэсэн үг. Цаашдаа жишиг хүү нь олон улсад хэрэглэгддэг, АНУ-ын бодлогын хүүтэй уялдаж тогтдог. Энэ бол хэлбэлзэлтэй хүү. АНУ бодлогын хүүгээ бууруулбал уг зээлийн хүү буурна.  


Түүнчлэн Хөрөнгө оруулагчдын гэрээгээр зээлийн хүүг долоон жилд тутамд хэлэлцэн шинэчилдэг байсныг гурван жил болголоо. Гурван жил тутамд зээлийн хүүг эргэн харж, зах зээлийн жишигт хүргэнэ. Энэ бол том боломж. Эдгээрийг хэрэгжүүлээд ирэхээр зардлын буруулалт нь 2.5 хувиар бууруулаад дөрөв хувь болгосноор 6.2 тэрбум ам.долларын хэмнэлт гарч байгаа юм. Энэ нь монголын талд ирэх өгөөжийг 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж байна. Түүнчлэн өмнө нь Монголын талд ногдох өгөөж 35 хувь байсан бол одоо 40.5 хувийн өгөөж хүртэх боломжтой болсон. Өмнө нь өдөрт 13.6 тэрбум төгрөгийг зээлийн хүүд төлдөг байсан. Харин дээрх хэлцэлийг хийсний үр дүнд өдөрт 10. 2 тэрбум төгрөгийг төлнө. 


Цаашдаа Оюу Толгойн санхүүгийн зээлийн бүтцийг бүрэн шинэчлэх дээр хамтарч ажиллахаар хоёр тал тохирсон. Үүний зэрэгцээ ногдол ашиг 2037 он хүртэл хойшилсон байсныг 2026 оноос Монгол Улс Оюутолгойгоос ногдол ашиг авна. Харин ногдол ашигт хэдийг авах, ямар үндэслэлүүд байх талаар "Рио Тинто" групптэй хэлэлцээгээ цааш үргэлжлүүлнэ.  
Мөн Засгийн газар тус хэлэлцээрийг хийхдээ Оюу Толгой болон Рио Тинто группын өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй гэдгийг хэлье.  Нэг ёсондоо далд ямар нэгэн тохиролцоо байхгүй. Бид Онтрэгийн хэлэлцээрийг эхлүүлнэ. Үүнээсээ өмнө монголын талын өгөөжийг 53 хувь болгох ёстой. Хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээнд нэг л зүйлийг бичсэн байдаг. “53 хувийг өгөөжийг Монгол Улсад оногдох АМНАТ, татвар болон бусад хураамж, ногдол ашгаар өгнө. Тэгэхээр монголын талд ирэх өгөөжийг 53 хувь хүргэх ажлын хэсэг ажиллана. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 125 (7867)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

11 цаг 35 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

11 цаг 39 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

2026-10-08
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

2026-10-08
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

2026-10-08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион бай

2026-10-08
М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай

М.Энхцэцэг: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АЮУЛТАЙ

2026-10-08