Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

2026-06-30
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ГАРЬД

 

УИХ-ын 2026 оны хаврын чуулган энэ долоо хоногт хаалтаа хийнэ. Тэр хүртэл хэдэн том хууль, асуудлыг шийдвэрлэнэ. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эдийн засгийн эрх чөлөөний тухай зэрэг олон чухал хуулийн төслөөс хамгийн ихээр хэл ам дагуулж байгаа нь Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл болоод байна. Уг нь үүнийг “эх оронч” маягаар хэлэлцэд шийдчихээр хууль байгаа юм. Гэтэл тэгсэнгүй. Түүгээр үл барам УИХ-ын хэдэн гишүүн хоёр тал болоод нэгийгээ үзэж, нэхийгээ уралцаж байна. Тэгэхдээ маш идэвхтэй хандацгааж байна. Бод доо, уг төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд гишүүдийн оролцоо бараг 100 хувь байгаа нь анхаарал татна. Мэдээж, УИХ-ын бүх гишүүн ямар ч хуулийн төсөлд ийм өндөр оролцоотой байх учиртай. Гэвч, тэд хэн нэгэн албан тушаалтныг томилох, огцруулахаас бусдаар ямар ч хуульд Тамхины хяналтын хуульд ингэж хандаж байсан нь үгүй юм.

Анх 205 оны сүүлээр О.Номинчимэг нарын 78 гишүүний гарын үсэгтэй Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-ын босгыг давж орж ирсэн. Тухайн үед О.Номинчимэг төслийнхөө талаар “Хуулийн төслөөр электрон тамхи, уламжлалт янжуурыг ялгалгүйгээр хуулийн ижил зохицуулалтад оруулахыг эрмэлзэж, онцгой албан татварыг 2026-2030 онд үе шаттай нэмэгдүүлэхээр тусгасан. Мөн тамхинаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг санхүүжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, үнэр, амтыг хориглох, ил тавьж худалдаалахыг хязгаарлах, гудамж талбайд алхангаа ил татахыг хориглох зэрэг зохицуулалтыг тусгасан” гэж танилцуулж байв.

Уг төслийг хоёр долоо хоногийн өмнөөс “71 гишүүний өргөн мэдүүлснээр” хэмээгээд УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Долоон гишүүн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай уг төслөөс нэрээ татжээ.

Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгээс “Электрон тамхи, халаадаг тамхи, усан тамхи болон никотин агуулсан шинэ төрлийн бүтээгдэхүүнийг тамхин бүтээгдэхүүний ангилалд хамруулж хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангасан. Мөн тамхин бүтээгдэхүүнд ноогдох никотины хувь хэмжээ болон зурагт анхааруулгын стандартыг техник зохицуулалтад нийцүүлж, түүнийг баримтлахаар тусгасан. Тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийн зохицуулалтыг тамхины төрөлд хамааруулан хооронд нь тусгаарлахаар, тамхины хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд ЭМЯ-ны чиг үүрэгт тамхины хамаарлаас гарах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, хүн амд чиглэсэн сургалт, сурталчилгаа, эрүүл мэндийн боловсролын үйл ажиллагааг зохион байгуулах үүргүүдийг нэмж оногдуулсан. Хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд цахилгаан халаадаг тамхийг янжуур тамхитай адилтган нэг төрөлд оруулж татвар ноогдуулахаар байсныг тусад нь ангилсан.

Мөн аманд уусах, зажлах зориулалттай тамхин бүтээгдэхүүнд жижиглэнгийн үнийн хамгийн багадаа 75 хувиар онцгой албан татвар ноогдуулах ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу таван жилийн хугацаанд үе шаттайгаар нэмэгдүүлж 60 хувьд хүргэхээр тусгасан. Никотин агуулаагүй тамхи татах төхөөрөмж, түүний эд ангид онцгой албан татвар ноогдуулах үндэслэлгүй гэж ажлын хэсэг үзлээ. Мөн хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн “Импортын гаалийн татварын хувь хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн бүрэлдэхүүний нэр томьёог нийцүүлж, үндэсний ангиллын кодыг шинэчлэн, гаалийн татварын хувь хэмжээг хууль санаачлагчийн өргөн мэдүүлснээр хэвээр үлдээлээ” гэж танилцуулсан.

Гэвч УИХ энэ хуулийн төсөл дээр үндсэндээ хоёр тал болж сүрхий маргалдаж “мэтгэлцэж” байна. Нэг хэсэг нь санаачлагч О.Номинчимэг нарын яриад байгаачлан “Электрон тамхи, халаадаг тамхи, усан тамхи болон никотин агуулсан шинэ төрлийн бүтээгдэхүүнийг тамхин бүтээгдэхүүний ангилалд хамруулж хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах нь зөв, мөн онцгой албан татварын хэмжээ өндөр байх ёстой” гэсэн. Хуулийн төслийн ерөнхий агуулга нь энэ. Төсөл дээх тооцоогоор зөвхөн тамхины үнэ 2026 онд 12-17 хувь, 2027 онд 30-40 хувь, 2028 онд 20-30 хувь, 2029 онд 15-22 хувь, 2030 онд 15-18 хувь нэмэгдэхээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2025 онд импортын янжуур тамхины дундаж үнэ 3742 төгрөг байсан.

Энэ 2026 онд 4366 төгрөг болж, улмаар 2027 онд 7082 төгрөг, 2028 онд 9815 төгрөг, 2029 онд 12567 төгрөг, 2030 онд 15339 төгрөг болох тооцоог гаргажээ. Түүнчлэн электрон тамхи болон түүнтэй төстэй цахилгаанаар ажиллаж ууршуулж татах хэрэгсэл нь цахилгаан барааны бүлэгт ангилагдан, 8543.40.00 гэсэн кодтой гаалийн бүрдүүлэлтээр орж ирдэг. Гаалийнхан өөрсдөө ч “Электрон тамхи, халаадаг тамхи зэрэг нь электрон барааны бүлэгт ангилагддаг. Үүнээс гадна Тамхины хяналтын тухай хууль үйлчилдэггүй учраас онцгой албан татвар ногдуулдаггүй, тусгай зөвшөөрөл шаарддаггүй” гэж мэдэгдсэн.

Харин нөгөө хэсэг нь “Эхэндээ хүүхдүүдийг тамхинаас хамгаалах зорилгыг ухуулан сурталчилж байсан ч тамхины татварын тухай хууль болж хувирсан. Одоо бүхэлдээ тамхины хорионы тухай хууль болох гэж байна. Тамхины онцгой албан татварыг 2030 гэхэд хайрцаг тамхинд 10 мянган төгрөгийн онцгой албан татвар тогтоох саналыг тусгасан. Хэт өндөр татвар, хатуу зохицуулалт нь хууль бус худалдаа нэмэгдэх эрсдэлтэй. Мөн электрон тамхи нь зарим тохиолдолд янжуур тамхинаас гарахад тусалдаг” гээд байгаа юм. Үүнээс гадна хэлэлцүүлгийн дундуур нэр бүхий гишүүн тамхины үнэр, амт, гааг хориглох санал гаргаж, УИХ түүнийг нь дэмжсэнээр хэрүүлийн хүрээг улам томруулаад байна. Түүнчлэн төслийг санаачлагч О.Номинчимэгийг албан өрөөнд нь “Чамайг хэн ч биш болгоно, хэрвээ тамхийг өндөр татвартай болговол хар зах зээл үүсгэнэ” гэж дарамталсан гэх шуугиан ч гарав. Мөн О.Номинчимэг өөрөө “Хэлэлцүүлэгт орчихвол тамхины компаниудад ашиггүй учраас аль болох гацааж, хэлэлцүүлэхгүй байх сонирхолтой байна” гэж мэдэгдлээ. Зарим гишүүн хэвлэлийн камерын өмнө “Энэ бол тамхи биш” гээд электрон тамхи татаж үзүүлэх зэргээр энэ хуулийн төслийг тойрсон элдэв хэрүүл маргаан татраагүй хэвээр байна. Ер нь бол Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлтийг тэг дундуур нь хийчих боломжтой. Тодруулбал, хууль санаачлагчдын “Электрон тамхи, халаадаг тамхи, усан тамхийг тамхин бүтээгдэхүүний ангилалд хамруулна” гэдэг зөв, гэхдээ онцгой албан татварыг хэт өндрөөр тогтоох нь эдийн засгийн өнөөгийн нөхцөлтэй уялдуулахад цаг үеэ олоогүй шийдэл юм. Тиймээс уг төслийг эсэргүүцэгчдийн “Онцгой албан татварыг хэт өндөр болговол хар зах зээл бий болно” гэдэг үнэний ортой.

Харин “Электрон тамхи нь янжуур тамхинаас гаргадаг учир тамхин бүтээгдэхүүнд хамаарахгүй гэдэг нь худлаа” гэдгийг судалгаанууд тогтоожээ. Гэхдээ энд нэг л зүйл маш ойлгомжтой байгаа юм. Тамхины хяналтын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд л байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 123 (7865)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21