Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

2026-06-30
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярын байр суурийг хүргэе.

 

- Эдийн засгийн өсөлтийг хангахын тулд ашигт малтмалын орд газрын ашиглалтыг нэмэгдүүлэх, идэвхжүүлэх чиглэлийг УИХ-аас Засгийн газарт өгсөн. Ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

-Тавантолгойн бүлэг ордын нэг хэсэг Бортээгийн нүүрсний ордыг ашиглах асуудлыг шийдэж, нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан. Дараагаар нь байгаа дотоод нөөцөндөө тулгуурлаж, хэд хэдэн санал оруулж байна. Алтны асуудал бий. Монгол Улсад нийтдээ 200 орчим тонн алтны нөөц тогтоогдож, ашиглахад бэлэн болсон. Энэ бүхэн тодорхой хуулийн хязгаарлалтад орсон. Усны сан, ойн сан, тусгай хамгаалалт гэх мэт хязгаарлалтууд байгаа. Зарим өндөр ач холбогдолтой, стратегийн нөөцөд бүртгэгдсэн "Гацуурт"-ын болон Эрээнбаавгайтын бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг УИХ-ын тогтоолын төсөл хэлбэрээр өргөн барьсан. Засгийн газар бодлогоо гаргаж, энэ орд газраас нэг жилдээ таван тонн алт олборлох, улсын валютын нөөц, төгрөгийн ханшинд эерэгээр нөлөөлөх боломжтой. Гадаад орчин их хүндэрч байгааг дэлхий нийтээрээ харж байна. Ийм үед эдийн засгийг тогтворжуулах гол механизм бол төгрөгийн худалдан авах чадвар, ам.доллартай харьцах ханшийг барих нь чухал. Дэлхийн аль ч улс орноос шаардлагатай үед өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээ татах боломж бүрдэнэ. Өнөөдөр асуудал шийдлээ гэхэд, зургаан сарын дотор металлаа тушаагаад эдийн засагт эдийн засагт нөлөөллөө үзүүлэх боломжтой түүхий эд бол алт. Тэр үүднээсээ асуудалд хандаж байна.

-Эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Монгол Улсын эдийн засагтай тэнцэх хэмжээний буюу 100 их наяд төгрөг орлого байна. Эдгээр алтны ордын 34 хувийг үнэ төлбөргүйгээр төрийн мэдэлд авч, 500 тэрбум төгрөгийн татварын урьдчилан тушаалтыг улсын төсөвт төвлөрүүлэх гэрээг хийхээр оруулж ирж байна. Ингэснээр Баялгийн сан, Ирээдүйн өв сангаа арвижуулна. Бид Оюутолгойн 34 хувиар зээл авсан бол энэ удаа үнэ төлбөргүй 34 хувиа авна. Эдийн засгийн хувьд маш сайн хэлцэл гэсэн үг. Өнөөдөр ҮАБЗ-д Оюутолгойн асуудалтай холбоотой танилцуулгыг Засгийн газраас хийнэ. Ер нь бидэнд нөөц байна. Хөвсгөл аймгийн Бүрэнхааны фосфоритын ордыг эргэлтэд оруулж, хөдөө аж ахуйн салбарт шаардлагатай бордоогоо дотооддоо 10 хувь, экспортлох боломж бий. Бордоо нь тэсрэх бодисын түүхий эд учраас уул уурхайн орны хувьд тэсрэх бодисоо дотооддоо үйлдвэрлэнэ. Хоёрт, Эрдэнэтийн зэсээ цэвэршүүлэх хүчлийг ялгаж авч чадна. Орон нутаг, улс оронд ч ашигтай. Мөн Халзанбүрэгтэй гэж газрын ховор элементийн нөөцөө тогтоож, юутай байгаагаа мэдэх хэрэгтэй. Дэлхий нийтээрээ газрын ховор элемэнтийн төлөө өрсөлдөж байна. Хэн газрын ховрыг эзэмшинэ, тэр шинэ эдийн засгийг эзэмшинэ. Мөн зүүн бүсэд 1991 онд ашиглалтад оруулсан нефтийн орд газруудаа өдийг хүртэл үйлдвэрлэж чадалгүй, орон нутгийн тэмцэл, улстөржилтөөс хэтэрсэнгүй. Жилдээ гурван тэрбум ам.доллар өгсөн хэвээрээ байна. Эрчим хүчний төслүүдээ урагшлуулах ёстой. Хөгжлийг боомилогч болж хувирлаа. Бид өнгөрсөндөө дүгнэлт хийж, нээлттэй байгаад ашигт малтмалаа үр дүнтэй ашиглахгүй бол улсын төсвийн урсгал зардал дийлдэхээ больсон. Улсын төсвийн 80 гаруй хувь нь нийгмийн халамж руугаа явж байна. Зөвхөн нүүрс дээр гэхэд нэг тонн нь 200 ам.доллар хүрч байсан бол 20 ам.доллар болж унасан үе бий. Зэс гэхэд 1200, 2000 ам.доллар байсан бол өнөөдөр 13 мянган ам.доллар хүрсэн үе байна. Нүүрсний уналтыг зэсийн өсөлтөөр нөхөж, төсвөө тэнцвэртэй хадгалж байна. Бид энэ алтан үеийг ашиглаж, хөрөнгө оруулалтыг татаж, ордуудаа эргэлтэд оруулах хэрэгтэй.

-Хэрэгжүүлж ажиллахад эсэргүүцэл нэлээд гарах байх?

-Тэгэхээр одоо улс орноо бодмоор байдаг. Ард түмний нэр барьсан хүмүүстэй хатуу тэмцэх хэрэгтэй. Ирэх намар төсөв санхүүгийн байдал улам хүндэрнэ. Шатахууны үнэ нэмэх асуудал орж ирж байна. ОХУ-аас дотооддоо хязгаарлалт хийж, Монгол руу нийлүүлж байгаа шатахууны үнэ нэмэгдэж, тасалдал үүсэх эрсдэлтэй байна. Төсвийн тодотголыг төсөвтэй хамт өргөн барих нөхцөл байдал үүссэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 123 (7865)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

49 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

52 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

5 цаг 32 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

5 цаг 35 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

9 цаг 57 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15