Ж.Энхбаяр: Ард түмний нэр барьсан хүмүүстэй хатуу тэмцэх хэрэгтэй

2026-06-29
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр цаг үеийн асуудлаар өнөөдөр /06.29/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр "УИХ-аас Засгийн газарт үүрэг чиглэлүүд өгсөн. Эдийн засгийн өсөлтийг хангахын тулд ашигт малтмалын орд газрын ашиглалтыг нэмэгдүүлэх, идэвхжүүлэх чиглэл өгсөн. Үүний хүрээнд Тавантолгойн бүлэг ордын нэг хэсэг Бортээгийн нүүрсний ордыг ашиглах асуудлыг шийдэж, нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан. Дараагаар нь байгаа дотоод нөөцөндөө тулгуурлаж, хэд хэдэн санал оруулж байна. Алтны асуудал бий. Монгол Улсад нийтдээ 200 орчим тонн алтны нөөц тогтоогдож, ашиглахад бэлэн болсон. Энэ бүхэн тодорхой хуулийн хязгаарлалтад орсон. Усны сан, ойн сан, тусгай хамгаалалт гэх мэт хязгаарлалтууд байгаа. Зарим өндөр ач холбогдолтой, стратегийн нөөцөд бүртгэгдсэн "Гацуурт"-ын болон Эрээнбаавгайтын бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг УИХ-ын тогтоолын төсөл хэлбэрээр өргөн барьсан. Засгийн газар бодлогоо гаргаж, энэ орд газраас нэг жилдээ таван тонн алт олборлох, улсын валютын нөөц, төгрөгийн ханшинд эерэгээр нөлөөлөх боломжтой.Өнөөдөр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, зарим нэг тодруулах асуудал байна гэж үзэн түр хойшлууллаа. Хугацаа нь тодорхойгүй байна.Гадаад орчин их хүндэрч байгааг дэлхий нийтээрээ харж байна. Ийм үед эдийн засгийг тогтворжуулах гол механизм бол төгрөгийн худалдан авах чадвар, ам.доллартай харьцах ханшийг барих нь чухал.  Дэлхийн аль ч улс орноос шаардлагатай үед өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээ татах боломж бүрдэнэ. Өнөөдөр асуудал шийдлээ гэхэд, зургаан сарын дотор металлаа тушаагаад эдийн засагт эдийн засагт нөлөөллөө үзүүлэх боломжтой түүхий эд бол алт. Тэр үүднээсээ асуудалд хандаж байна. Ер нь бидэнд нөөц байна. Хөвсгөл аймгийн Бүрэнхааны фосфоритын ордыг эргэлтэд оруулж, хөдөө аж ахуйн салбарт шаардлагатай бордоогоо дотооддоо 10 хувь, экспортлох боломж бий. Бордоо нь тэсрэх бодисын түүхий эд учраас уул уурхайн орны хувьд тэсрэх бодисоо дотооддоо үйлдвэрлэнэ. Хоёрт, Эрдэнэтийн зэсээ цэвэршүүлэх хүчлийг ялгаж авч чадна. Орон нутаг, улс оронд ч ашигтай. Мөн Халзанбүрэгтэй гэж газрын ховор элементийн нөөцөө тогтоож, юутай байгаагаа мэдэх хэрэгтэй. Дэлхий нийтээрээ газрын ховор элемэнтийн төлөө өрсөлдөж байна. Хэн газрын ховрыг эзэмшинэ, тэр шинэ эдийн засгийг эзэмшинэ. Мөн зүүн бүсэд 1991 онд ашиглалтад оруулсан нефтийн орд газруудаа өдийг хүртэл үйлдвэрлэж чадалгүй, орон нутгийн тэмцэл, улстөржилтөөс хэтэрсэнгүй. Жилдээ 3 тэрбум ам.доллар өгсөн хэвээрээ байна. Эрчим хүчний төслүүдээ урагшлуулах ёстой. Хөгжлийг боомилогч болж хувирлаа. Бид өнгөрсөндөө дүгнэлт хийж, нээлттэй байгаад ашигт малтмалаа үр дүнтэй ашиглахгүй бол улсын төсвийн урсгал зардал дийлдэхээ больсон. Улсын төсвийн 80 гаруй хувь нь нийгмийн халамж руугаа явж байна. Зөвхөн нүүрс дээр гэхэд нэг тонн нь 200 ам.доллар хүрч байсан бол 20 ам.доллар болж унасан үе бий. Зэс гэхэд 1200, 2000 ам.доллар байсан бол өнөөдөр 13 мянган ам.доллар хүрсэн үе байна. Нүүрсний уналтыг зэсийн өсөлтөөр нөхөж, төсвөө тэнцвэртэй хадгалж байна. Бид энэ алтан үеийг ашиглаж, хөрөнгө оруулалтыг татаж, ордуудаа эргэлтэд оруулах хэрэгтэй. Тэгэхээр одоо улс орноо бодмоор байдаг. Ард түмний нэр барьсан хүмүүстэй хатуу тэмцэх хэрэгтэй. Ирэх намар төсөв санхүүгийн байдал улам хүндэрнэ. Шатахууны үнэ нэмэх асуудал орж ирж байна. ОХУ-аас дотооддоо хязгаарлалт хийж, Монгол руу нийлүүлж байгаа шатахууны үнэ нэмэгдэж, тасалдал үүсэх эрсдэлтэй байна. Төсвийн тодотголыг төсөвтэй хамт өргөн барих нөхцөл байдал үүссэн" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
OYUN
ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KIDDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

13 цаг 53 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин