Дөрвөн сурагч тутмын гурав нь электрон тамхи татаж байна гэв

2026-06-25
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ч.Бямбаа

УИХ-ын нэгдсэн чуулганаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ажилласан. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа: Бид эцэг эхчүүд. Үр хүүхдүүдээ тамхи, вэйп татаасай гэж нэг ч хүн бодохгүй байгаа байх. Дөрвөн сурагч тутмын гурав нь электрон тамхи татаж байна. 4000 гаруй иргэн тамхинаас болж нас барсан байна. Тэгэхээр энэ хорт зуршил ирээдүйг хорлож байгаа. Электрон тамхи хэрэглэдэг хүүхдүүд хорт зуршилд өртөх магадлал хэр байдаг вэ. ОХУ, Тайланд тамхи борлуулахдаа ил зардаггүй, бүх тамхи нь ижил өнгийх байдаг. Тэгэхээр шинэ хэрэглэгч, сурталчилгаанд автах, сонгох боломжгүй байдаг юм билээ. Хуулийн төсөлд шинэ хэрэглэгчдийг нэмэхгүй байх талаар тусгасан уу.

Хууль санаачлагч руугаа ямар их дайрдаг юм бэ. Хамрын тамхийг хориглосон мэтээр дайрлаа. Монгол Улсад вейдээр дамжуулж хар тамхины төрлийн бүтээгдэхүүн орж ирсэн үү.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Үнэр, амт бүр хорих саналыг оруулж ирсэн. Ажлын хэсэг, байнгын хороо дэмжсэн. Ямар ч тамхи бүгд никотин агуулж байгаа учраас бага насандаа хэрэглэх нь донтолт үүсгэдэг. Тиймээс өсвөр насандаа тамхи хэрэглэхгүй байх нь никотинд донтохоос сэргийлдэг. Тиймээс худалдааны байгууллагуудад тамхийг ил тавьж зарахыг хориглоно. Мөн татварыг нэмснээр хэрэглээг хязгаарладаг. Задгай систем учраас дотор нь юу ч хийж болно. Тиймээс Монгол Улсад задгай систем буюу цэнэглэдэг тамхиыг бүрэн хорьсон.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: Тамхи, тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татварыг нэмэгдүүлэх нь зөв. Гэхдээ бид энэ хуулийг хэлэлцэхийг өмнө Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцсэн. Хүүхдийн төлөө, хүүхдийг донтолтоос сэргийлэхийн төлөө оруулж ирж байгаа. Гэтэл вейп болон бусад тамхины үнэр амтыг хориглож, татварыг нэмж өгч байгаа нь насанд хүрсэн хэрэглээний эрх чөлөө, сонголтыг боомилсон хууль. Дөрвөн хүүхэд тутмын 3 нь вейп татаж байна гэсэн судалгаа 2019 онд хийсэн. Хүүхдүүд янжуур тамхи болон гааз үнэрлэх, мансуурах бодис руу явуулахгүй байх баталгаа байгаа юу. Хар зах зээлийг хэрхэн хаах вэ. Үнэр, амттай вейп оруулж ирээд борлуулдаг байдлыг хэрхэн хянах вэ. Үнэр амтгүй тамхин бүтээгдэхүүнийг хүүхдүүд худалдаж авахгүй гэсэн баталгаа байгаа юу?

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Бид олон улсын туршлагын араас явж байгаа. Манай улс анх энэ хуулийг батлах гэж байгаа юм биш. Тухайн улс ямар зорилгоор энэ хуулийг баталж байгаагаас шалтгаалж байна. Хүүхдүүдийн тамхины хэрэглээг хорих бол амт, үнэрийг хорих, тамхи татдаг насанд хүрэгчдэд зориулж байгаа бол амт, үнэрийг хорихгүй байх ёстой юм билээ.

Олон улсын судалгаанаас харахад амт, үнэр хорих нь хүүхдүүдийг тамхи татах дур сонирхлыг хязгаарлах арга хэмжээ гэдгийг баталсан байна.

Ажлын хэсэг, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Ажлын хэсэг хоёр сонголт дээр байсан. Өсвөр үе хүүхдүүдээ хамгаалах уу, насанд хүрсэн тамхи татдаг хүмүүс рүүгээ чиглэсэн бодлого барих уу гэсэн сонголт байсан. Ингээд хүүхдүүдээ тамхинаас хамгаалахын тулд үнэр, амтыг хориглох ёстой гэж үзсэн.

УИХ-ын гишүүн П.Наранбаяр: Вейпийг хуулийн хүрээнд журамлаж байгаа нь зөв. О.Номинчимэг гишүүн нийслэлийн Засаг даргын орлогч байхдаа худалдааны журамд өөрчлөлт оруулж 21 насанд хүрээгүй хүнд вейп борлуулахгүй байхаар тусгасан.

Хуулийн 6.7.14-т сургуулийн 500 метрт тамхи зарахыг хориглосон байдаг. Гэтэл сумын төв дээр энэ хэрэгжих боломжгүй юм билээ.  Сумын төв дээрээ сургууль, цэцэрлэг нь ч байдаг. Жижиг, дунд бизнес эрхлэгчид тамхийг нууцаар зарах нөхцөл байдал руу түлхэж байна. Тиймээс хуулийг дагаж гаргах УИХ-ын тогтоолыг амьдралд ойртуулж болох уу. 21 насанд хүрээгүй хүнд тамхи, тамхин бүтээгдэхүүн зарахыг хориглох хэрэгтэй.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Хууль санаачлагч хөндөөгүй сэдвийг ажлын хэсэг хөндөх боломжгүй. Сургууль, цэцэрлэгийн 500 метрт тамхи зарахгүй гэдгийг хууль санаачлагч хөндөөгүй. Тиймээс гишүүд дахин хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн барих боломжтой. Эсвэл УИХ-ын тогтоол гаргаад Засгийн газарт чиглэл өгч болно.

УИХ-ын гишүүн Ө.Шижир: Тамхины хуулийг хэлэлцсэн Нийгмийн бодлогын байнгын хорооны хурал дээр маш сайн хэлэлцүүлэг явж байналээ. Би УИХ-ын гишүүн болоод 2 жил болоход анх удаа ийм айхтар хэлэлцүүлэгтэй хуулийн төслийг  анх удаа харлаа. Цаашид бүх хууль дээр ингэж хэлэлцүүлэг хийвэл сайн байна. Хоёр тал болж хуваагдаад бие биеэ яасан их үгүйсгэж, элдвээр хэлдэг юм.

Ер нь тамхи л бол тамхи. Электрон тамхи гэхээрээ тамхи биш болчихгүй. Халаадаг тамхи тамхи биш болчихгүй. Импортоор оруулж ирж байгаа согтууруулах ундаан дээр бүгдэд нь онцгой албан татвар тогтоогоод явж байгаа. Үүнтэй л ижил байх ёстой. Ижил тэгш хандах ёстой юм. Нэг нь татвар төлөөд  нөгөө нь татвар төлдөггүй байж болохгүй. Байнгын хороо нь ч, ажлын хэсэг нь ч хоёр хуваагдаад. Одоо УИХ нь хэрхэн хоёр хуваагдахыг санал өгөхөд нь харъя. Анх өргөн барьсан 78 гишүүн хуулийн төсөлдөө үнэнч, ач холбогдол өгөхийг хүсье. Энэ хүүхэд залуучуудыг ирээдүйд үүсгэх муу хорт зуршил, өвчнөөс нь хамгаалах хууль. Боловсролын сайд байсан хүн вейпийг зарж болно гээд хэлчихвүү. 500 метр дотор тамхи зарахыг болиулъя гэдэг лобби хаанаас явж байгааг бүгд мэдэж байгаа. Энэ хэдхэн компанийн эрх ашиг. Гаатай тамхийг үлдээх лобби хийж байгааг бүгд мэдэж байгаа. Ийм улаан цагаандаа гарч лоббинд автаж байгаа хуулийн төслийг би хоёр жилийн хугацаанд анх удаа харлаа. Үзэл баримтлалаасаа өөрчлөгдөж байгаа хүмүүсээс ичиж байна. Цахилгаан дулаан, татвар нэмж байхад А гэж дуугараагүй хүмүүс вейпийг татвартай болгохыг эсэргүүцэж байна. Жилийн 800 тэрбумын зах зээлийн 10 хувийг тараахад 80 тэрбум. Парламентын зарим гишүүнийг хэдээр худалдаж авсан бэ. Цаашдаа ил хэлнэ. Хаанаас лобби хийж байгааг мэдэж байна. Нэг хуушуур 3500 төгрөг байгаа. Нэг хуушуураас хямд тамхитай улс байж болох уу.

Эх сурвалж: www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

52 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

55 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

5 цаг 35 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

5 цаг 38 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

10 цаг 0 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15