З.Мэндсайхан: Хамрын тамхинаас авдаг байсан 20 хувийн гаалийн татварыг онцгой албан татвараар тооцно

2026-06-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.Бямбаа

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 18-нд өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Уг хууль батлагдсанаар янжуур тамхи, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхины онцгой албан татварыг 30 хувь болгох юм. 

Хэлэлцүүлгийн үеэр хамрын тамхины онцгой албан татвартай холбоотой асуудал хөндөгдлөө.

УИХ-ын гишүүн Б.Түвшин: Хамрын тамхийг онцгой албан татвараас чөлөөлнө гэж заасан. Энэ заалтыг авч хаяагүй атлаа гаалийн албан татварын орон онцгой албан татварт ороод ирэхээр хуулийн зөрчилтэй болчих уу. Хосолсон онцгой албан татвар гэж яриад байна. Нэг талдаа тоо ширхэгт, нөгөө талдаа үнийн дүнд ногдуулна гэнэ. Гаалийн татварыг хөрвүүлэхдээ аль нэгээр нь болохгүй хослуулж байж дүн таарч байгаа юу. 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тамхины тухай хууль, О.Номинчимэг нарын өргөн мэдүүлсэн Тамхины тухай хууль, Одоо ярьж буй тамхины гаалийн татварыг онцгой албан татвар болгож буй хууль байна. Энэ гурван хууль ямар нэгэн цаг хугацаанд давхацвал үр дүнг яаж шийдэх вэ.  

Сангийн сайд З.Мэндсайхан: Хамрын тамхины хувьд өмнө нь гаалийн татвар 20 хувь байсан. Онцгой албан татварыг хамрын тамхинаас авахгүй гэдэг заалттай. Үүнийг яаж оруулж ирсэн бэ гэхээр гаалийн албан татварыг Евразийн хэлэлцээрийн хүрээнд таван улсаас орж ирэх дээр тэглэчхэж байгаа учраас гаалийн татвараас авдаг байсан 20 хувийг онцгой албан татвараар тооцоод явна. 

Хосолсон татварыг дэлхийн 63 хэрэглэдэг. Манай улсад суудлын автомашин дээр цилиндр болон үнийн дүнгээс нь онцгой албан  татвар авдаг. Яг үүнтэй адил тамхин дээр онцгой албан татвараа 30 хувиар авна. Нэг ширхэг янжуур тамхинаас 836 төгрөгийн, задгай дүнсэн тамхины нэг килограмм дээр 3,130 төгрөгийн онцгой албан татвар авна.

О.Номинчимэг гишүүний оруулж ирэх хууль дээр Онцгой албан татварын 30 хувийг хөндөхгүй, зөвхөн тоо ширхэг өөрчлөлт орж ирнэ. Энэ хууль хэзээ батлагдахыг УИХ шийдэх учраас яаралтайгаар одоо явж буй татварын зохицуулалтыг төсвийн орлогод нөлөөлөхгүй, бизнест эрхлэгчид давуу тал олгохгүй, өмнөх татварын хувь хэмжээг хадгалах зорилгоор оруулж ирж байгаа.

Эх сурвалж: www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

51 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

54 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

5 цаг 34 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

5 цаг 37 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

9 цаг 59 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15