А.Даваажаргал: Долоодугаар сарын 16, 17-нд ажилтан албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна

2026-06-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.Бямбаа 

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Энэ үеэр наадмын амралтын хугацаа, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын амралтын өдрүүдийн талаарх мэдээллийг ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар А.Даваажаргал дараах байдлаар танилцууллаа. 


Тэрээр "Монгол Улсын Засгийн газраас Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хуульд заасны дагуу долоодугаар сарын 10-15-ны өдрийг Үндэсний их баяр наадмын амралтын өдөр болгож хуульчилсан.

Энэ жил Ардын хувьсгалын 105 жилийн ойгоор долоодугаар сарын 11, 12-ний өдрүүдэд амралтын өдөр буюу Бямба, Ням гараг тохиож байгаа.

Монгол Улсын Засгийн газраас ажил, амралтын тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор энэ жилийн амралтын өдрүүдээс долоодугаар сарын 16, 17 буюу Пүрэв, Баасан гарагийг бүх нийтийн амралтын өдөр болгож, эдгээр өдрийн нөхөн ажиллах зохицуулалтыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, төрийн болон орон нутгийн өмчит хувьцаат компанийн захирлуудад даалгалаа.

Долоодугаар сарын 16, 17-нд ажилтан, албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагууддаа уриалж байна.

Ээлжийн амралтын нөхөн зохицуулалттай холбоотой асуудалд долоодугаар сарын 16, 17-ны өдрийн амралтыг 2026 оны төсвийн жилтэй багтаан аль нэг өдөр нөхөж ажиллуулахыг Засгийн газрын гишүүдэд өнөөдөр үүрэг болгож шийдвэрлэлээ" гэлээ. 

Мөн  "Хуульчилсан амралтын өдөр нь долоодугаар сарын 10-15-н байгаа. Энэ жилийн долоодугаар сарын 11, 12-нд амралтын өдөр таарч байгаа.

Засгийн газар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан ажил олгогчийн эрхийг хэрэгжүүлж ажилтны ажил, амралтын тэнцвэртэй байдлыг хангах чиглэлээр төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдынхаа ажил, амралтад зохицуулалт хийж байгаа.

Хувийн хэвшлүүд өөрсдөө эдийн засгийн нөхцөл байдалдаа уялдуулж, ажил амралтдаа зохицуулалт хийх нь тэдний бүрэн эрхийн асуудал" гэдгийг ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар А.Даваажаргал нэмж хэллээ. 

Эх сурвалж: www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

51 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

55 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

5 цаг 35 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

5 цаг 38 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

10 цаг 0 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15