Цэргийн ёслолын жагсаалыг зэвсэг техниктэй буюу бүрэн дэлгэмэл хийнэ

2026-06-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.Бямбаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрээр долдугаар сарын 10-ны өдөр буюу Төрийн далбааны өдрөөр болох цэргийн ёслолын жагсаалыг зэвсэг техниктэй буюу бүрэн дэлгэмэл хийхээр болсон талаар Монгол Улсын Батлан хамгаалах яамны (БХЯ) дэд сайдаар Д. Баасандамба мэдээллээ. 

Уг жагсаал нь Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдлын төлөөх баатарлаг тэмцэл, түүхийг хүүхэд залуучууд, иргэдэд ойлгуулах, Монгол Улсын зэвсэг техник болон цэргийн хөгжлийг олон нийтэд танилцуулах, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, төрт ёс, төрийн далбаа үнэт зүйлдээ хүндэтгэл үзүүлэх утга учиртай байдаг аж. 

Жагсаалд 8500 гаруй төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид оролцох юм байна. Мөн 90 гаруй цэргийн зэвсэг техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг болон тусгай тоног тээврийн техникийн парад давхар зохион байгуулагдах юм байна. Үүнд Монгол Улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг сахиулах салбарт шинээр нэвтрүүлсэн цэргийн болон тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжүүдийг харуулах аж.

Түүнчлэн Монгол Улсын батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн хүрээнд дотооддоо үйлдвэрлэж буй хуягласан хүнд болон хөнгөн байлдааны машин, дронуудаа танилцуулах юм байна.  

Эх сурвалж: www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

51 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

54 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

5 цаг 35 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

5 цаг 38 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

10 цаг 0 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15