Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулна

2026-06-23
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Аймаг, сумдын ИТХ-ын нөхөн сонгууль өнгөрсөн амралтын өдрүүдэд орон даяар боллоо. Энэ жил таван аймгийн есөн суманд ИТХ-ын мандат дээр, 15 аймгийн 37 мандат дээр сумын ИТХ-ын нөхөн сонгуулийг зарласан. Сонгуульд МАН-аас 42 нэр дэвшигч, АН-аас 40 нэр дэвшигч, ХҮН намаас гурав,  Иргэдийн оролцооны нэгдэл нам, ИЗНН, ИХ намаас тус бүр нэг, бие даан нэр дэвшигч тав, нийт 93 нэр дэвшигч өрсөлдөж санал хураалтаар өрсөлдсөн байна. Тэгвэл нөхөн сонгуультай холбоотой асуудлаар өчигдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар,  АН-ын дарга О.Цогтгэрэл нар мэдээлэл хийлээ.  Мөн энэ үеэр намууд 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ олон нийтээс асууж тодруулна гэв.  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар "МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг иргэдээс санал авна" гэсэн бол АН-ын дарга О.Цогтгэрэл мөн иргэдээс асууж олон нийтийн саналаар нэр дэвшигчээ тодруулна” гэлээ. Талуудын байр суурийг хүргэе.

 

Я.Содбаатар: Манай нам АН-аас өндөр рейтингтэй байгаа

 

-Аймаг, сумдын ИТХ-ын нөхөн сонгуулийн нийлбэр дүнгээр, нийт 46 мандатаас МАН 26 мандат буюу 56.5 хувиар ялалт байгуулсан бол АН-аас 17 мандат буюу 36.9 хувийн санал, ХҮН нам нэг мандат, хоёр бие даагч энэ сонгуулиар сонгогдсон байна. Ялангуяа МАН-аас аймгийн ИТХ-ын есөн мандатад есөн нэр дэвшигч 100 хувийн санал авч, ялалт байгууллаа. Бодлогын мэтгэлцээн илүү өрнөж, нийт сумын сонгогчид бүрэн оролцож саналаа өгдөг. Энэ жил Увс, Өвөрхангай, Дундговь, Төв, Дархан гээд хангай, говь, төв гээд бүх бүсийн ард иргэдийн уур амьсгалыг мэдрэх, дараа дараагийн улс төрийн үйл явцын өнгө тодорхойлох сонгууль байлаа. Тэр ч  утгаараа ач холбогдол өгч, ажиллалаа. МАН ард иргэдийнхээ энэ итгэлийг зүтгэлээр хариулж, мөрийн хөтөлбөрийн биелэлтээ өндөр хувьтай биелүүлж, нийгэм эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх ажлуудаа эрчимжүүлнэ.

МАН-ын дарга "МАН ард түмэндээ эргэн ирнэ" гэсэн уриатайгаар ажиллаж байна. Ажлаа авснаас хойш 11 аймаг очиж, ажилласан. Миний бие болон холбогдох хүмүүс 19 аймагт ажилласан. Энэ өдрүүдэд МАН-аас "Ардын нам ард түмэнтэйгээ" аяныг зохион байгуулж, 330 суманд очиж, уулзаж, төр засаг болон намаас баримталж буй бодлого үйл ажиллагааг сурталчлахын зэрэгцээ намын гишүүдийн шинэчилсэн бүртгэлийн орон даяараа хийж байна.

Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо МАН ард түмэн ямар Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлэхийг хүсч байна вэ гэдгийг асууж байж хэнийг нэр дэвшүүлэхээ шийдэж, тодруулна. Зургаан жилээр сонгогддог Ерөнхийлөгчийн институци сонгогдсоны дараа улс төрийн намын гишүүнчлэлгүй болдог. Энэ сонгуульд ихээхэн ач холбогдож өгч, судалгаа хийж байна. Өнгөрсөн жилээс эхлэн МАН бүлэг дотроо хагарч, зөрчилдсөн тал бий. Намын 31 дүгээр Их хурлаар намынхаа асуудалд цэг тавьсан. Шинэ үеийн төлөөллийг намынхаа даргаар сонгосон. МАН-ын бүлэг дээр 30, 38 гэсэн хуваагдал байхгүй. Нийслэлийн намын хорооны даргын асуудлыг хөндөөгүй байна.

Шинэ хотын дарга томилсонтой холбоотойгоор хурал зарлаж, товлосон зүйл алга. МАН-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших 50-иас дээш насны олон нэр дэвшигч байгаа. Бид эхлээд ард иргэдээсээ санал авна. МАН АН-аас өндөр рейтингтэй байгаа учраас ард түмнийхээ хүлээлтэд хүрч ажиллах шаардлагатай байна.

 

АН-ын дарга О.Цогтгэрэл: Намын шинээр батлагдсан дүрэм сонгуульд сөргөөр нөлөөллөө

 

-Ардчилсан намын рейтинг ард түмний дунд өндөр байгаа. Үүнийг намын даргын хувьд миний зүгээс хэлж байгаа зүйл биш, харин хөндлөнгийн судалгааны байгууллагууд нотолж байгаа. Гэсэн хэдий ч сонгуулийн үр дүн энэ харьцаатай нийцэхгүй байгаа нь анхаарал татаж байна. Үүнээс харахад сонгуулийн үр дүнд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байх магадлал бий гэж үзэж байна. Сонгуулийг зохион байгуулж, санал худалдан авахад ашиглагддаг тогтолцоог эрх баригч намын халамжийн бодлого дэмжиж байна. Зөвхөн Улаанбаатар хотод гэхэд 2000 гаруй хэсгийн ахлагчийн сүлжээ бий болсон нь сонгуулийн үйл ажиллагаанд нөлөөлөх боломжтой бүтэц болсон байна. Үүнийг олон нийт мэдэж байгаа.

Ардчилсан Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу иргэд төрөө байгуулдаг ардчилсан тогтолцоо бодит амьдрал дээр бус, зөвхөн цаасан дээр үлдэх хэмжээнд хүрч байна. Энэ асуудалд Ардчилсан нам онцгой анхаарч ажиллах болно. Зарим аймгийн сонгуулийн ирцийг харахад харьцангуй өндөр оролцоотой сонгууль болсон байна. Гэвч Монгол Улсад сонгуульд зүй бусаар нөлөөлөх явдал төрийн албаны тогтолцоо болон халамжийн бодлогоор дамжин үргэлжилж байгаа нь ажиглагдаж байна. Зөвхөн “нүүрсний мөнгө” төдийгүй халамжийн мөнгө тараах замаар иргэдийн саналд нөлөөлөх, санал худалдан авах оролдлого гарч байгаагийн шинж тэмдэг тодорхой харагдаж байна. Аймгийн ИТХ-ын сонгуульд 3700 гаруй хүн санал өгсөн байна. Аймгийн ИТХ-ын сонгууль нүүрсний мөнгөний сонгууль болсон гэж үзэж байна. Үүнтэй холбоотойгоор бид нөлөөлөл, үр дагаврын талаар нэг бүрчлэн судалгаа хийнэ.

Ардчилсан намын шинээр батлагдсан дүрэм сонгуульд сөргөөр нөлөөлсөн. Тухайлбал, аймгийн ИТХ-д нэр дэвшигч нь аймгийн намын хорооны гишүүн байх, УИХ-д нэр дэвшигч нь заавал Үндэсний бодлогын хорооны гишүүн байх зэрэг заалтууд сөрөг нөлөө үзүүлсэн. Иймээс ирэх намар Ардчилсан нам дүрэмдээ өөрчлөлт оруулах шаардлагатай. УИХ-д нэр дэвших боломжийг илүү нээлттэй болгох хэрэгтэй байна. Ард түмний төлөө ажиллаж, хувь нэмэр оруулах боломжтой олон хүн нэр дэвших эрхгүй болж байгаа нь ажиглагдаж байна. Тиймээс эдгээр заалтыг өөрчлөх шаардлагатай. Мөн бүх шатны сонгуульд төрийн албаны нөлөөлөл хүчтэй байсаар байна. Ялангуяа төрийн жинхэнэ албан хаагчдыг сонгуульд дайчилдаг асуудал байгааг харж байна. Өвөрхангай, Увс зэрэг аймагт олонх болсон намын зүгээс ийм нөлөөлөл үзүүлсэн гэж үзэж байна. Сонгуулийн тухай хуулийг илүү боловсронгуй болгохоос өөр аргагүй. Одоогийн байдлаар төрийн алба болон нүүрсний мөнгөнд түшиглэсэн сонгуулийн тогтолцоо ард түмний боломжийг хязгаарлаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 118 (7860)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

52 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

55 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

5 цаг 35 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

5 цаг 38 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

10 цаг 0 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15