Ч.Бямбаа
УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, гаргасан шийдвэрийнхээ талаар мэдээлэл хийлээ.
Энэ 7 хоногийн АН-ын бүлгийн хурлаар Барилга хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалангийн ипотекийн хөтөлбөрийн талаарх мэдээллийг сонссон байна. Мөн орон нутгийн нөхөн сонгууль болон 2025 оны төсвийн гүйцэтгэлийн талаар хэлэлцжээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “2025 оны төсвийн гүйцэтгэлийг УИХ-аар хэлэлцэж байна. Төсөвт Төсвийн тогтвортой байдалын зөвлөмж, АТГ-аас дүгнэлт хүргүүлсэн ч эдгээр нь хэрэгждэггүй.
Мөн аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд АН амжилтгүй оролцлоо. Сумын хэмжээнд АН-ын нэр дэвшигчид нийлбэр дүнгээрээ хамгийн олон санал авсан байна. АН-ыг ард иргэд дэмжиж байгаа. Гэхдээ сонгуулийн дүн энэ харьцаагаар гарахгүй байна. Энэ нь МАН-ын сонгуулийг худалдаж авдаг, зохион байгуулдаг сүлжээний схем хэт гүнзгий байна гэсэн үг” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn