Хөвсгөл нуур, Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ

2026-06-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.Бямбаа

Хөвсгөл нуур, Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн бохирдлыг бууруулж, цэвэр орчныг бүрдүүлэх зорилготой их цэвэрлэгээний аян эхэллээ.

Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуур-Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүс дагуу их цэвэрлэгээний аяныг 2026.06.22-08.13-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон. 

Аяны хүрээнд Хөвсгөл нуурын хамгаалалтын бүсийн 545 км, Эгийн голын 303.1 км дагуух усны сан бүхий газрын тусгай хамгаалалтын нийт 5672.1 га талбайг хамруулан хог хаягдлыг цэвэрлэхээр төлөвлөсөн байна.

Хөвсгөл нуур нь Монгол орны цэнгэг усны 75 орчим, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг бөгөөд манай улсын нийт гол мөрний 10 жилийн урсацтай тэнцэх хэмжээний цэнгэг усыг ай савдаа агуулдаг. Манай орны ой тайгын 25 хувь, нэн ховор амьтан, ургамлын дийлэнх нь энэ нуурыг тойрон оршиж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох тухай зарлиг гаргасан юм. 

Эх сурвалж: www.polit.mn  

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

5 цаг 43 мин
Гэгээн нуурын хөвөөнд

Улиастайгаас Алтайг зорих алтан шар зам товолзонхон, торолзоно.  Цагаанчулуутаа

9 цаг 14 мин
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслөө танилцуулах

9 цаг 14 мин
"Өнөөдөр" сонины сүлд дууг хэн сайн дуулах вэ?

Хэвлэл мэдээллийн “МОНГОЛ НЬЮС” групп, Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “ӨНӨӨ

23 цаг 46 мин
334 мал хулгайлж, 113 сая төгрөгийн хохирол учруулсан 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

334 мал хулгайлж, 113 сая төгрөгийн хохирол учруулсан 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 14 цаг 42 мин
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага тооцох шаардлагыг Ёс зүйн дэд хороо, ХЭҮК-т хүргүүлжээ

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага тооцох шаардлагыг Ёс зүйн дэд хороо, ХЭҮК-т хүргүүлжээ

Өчигдөр 14 цаг 32 мин
АҮЭБЯ: Бензиний нөөцгүй байгаа 12 сумд руу өнөөдрөөс шатахуун түгээлтийг гаргах шийдвэр гарсан

АҮЭБЯ: Бензиний нөөцгүй байгаа 12 сумд руу өнөөдрөөс шатахуун түгээлтийг гаргах шийдвэр гарсан

Өчигдөр 14 цаг 03 мин
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Өчигдөр 14 цаг 00 мин
Монтенегрогийн Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой замын хөдөлгөөнд зохицуулалт хийжээ

Монтенегрогийн Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой замын хөдөлгөөнд зохицуулалт хийжээ

Өчигдөр 13 цаг 57 мин
АН-ын дарга О.Цогтгэрэл Ли Ганьжэтэй уулзлаа

Ли Ганьжэтэй уулзлаа

Өчигдөр 13 цаг 55 мин