Б.Найдалаа: 220 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулна

2026-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.Бямбаа

ХҮН намын зөвлөлөөс сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлэх томоохон төслийн талаар мэдээлэл өглөө. Таван аймагт нийт 220 мВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулах хөрөнгө оруулагчдыг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулсан бөгөөд энэ оны арванхоёрдугаар сарын 1-ээс өмнө ашиглалтад оруулахаар болжээ. Тус төсөл нь эрчим хүчний салбарын реформын эхлэл төдийгүй сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, шинэ эх үүсвэр бий болгох, улмаар эрчим хүчний өртгийг бууруулах зорилготой юм.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа: Эрчим хүчний үнэ, тарифыг нэмэхээс илүүтэйгээр өртгийг бууруулах чиглэлд бид ажиллаж байна. Мөн сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж, цаашдаа эрчим хүчний экспортыг хөгжүүлэн, бүс нутгаа хангах хэмжээний үйлдвэрлэл бий болгох боломжтой салбар бол эрчим хүч гэж үзэж байгаа.

Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор таван аймагт нарны цахилгаан станц байгуулна. Бид нээлттэй сонгон шалгаруулалт зарласнаас хойш 42 хоногийн дотор хөрөнгө оруулагчдаа тодрууллаа. Ингэснээр шинэ эх үүсвэрүүдтэй болж байна. Нийт 220 мВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулахаар шахуу хуваарьтай ажиллах юм. Хөрөнгө оруулагчдыг дэмжих зорилгоор тусгай ажлын хэсэг байгуулна.

Энэхүү төслийг хувийн хэвшлийн оролцоотойгоор хэрэгжүүлэх бөгөөд эрчим хүчний дундаж үнийг бууруулахад ч чухал нөлөө үзүүлнэ.

Өнөөдөр эрчим хүчний салбар алдагдалтай, өр төлбөртэй байна. Яг одоо ажилчдын цалинг нэмэх тухай бус, цалингаа хугацаанд нь тавьж чадах, эсэх яригдаж байгаа. Тиймээс жагсаал, шаардлагатай холбоотой асуудлаар Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй дахин уулзаж, ярилцах болно.

Эх сурвалж: www.polit.mn  

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

50 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

53 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

5 цаг 34 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

5 цаг 37 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

9 цаг 59 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15