Г.Дамдинням: Ойрын хугацаанд АИ-92-ын үнэ нэмэгдэж магадгүй

2026-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.Бямбаа

Украины дронууд Оросын агаарын довтолгооноос хамгаалах системийг нэвтлэн, өчигдөр буюу пүрэв гарагт Москва хотын зүүн өмнөд хэсэгт байрлах газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгч, дэлбэлсэн. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад шатахууны хомсдол үүсэх эрсдэл байгаа эсэх талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас тодрууллаа. 

Тэрээр "Ангарскийн үйлдвэрт дэлбэрэлт болсон гэх мэдээлэл одоогоор бидэнд ирээгүй байна. Манай улс шатахууны нийт хэрэглээнийхээ 97 хувийг ОХУ-аас авдаг. Одоогийн байдлаар бид өөрсдийн эзэмшиж байгаа агуулах, савны багтаамжийн хэмжээнд хангалттай хэмжээний шатахууны нөөц бүрдүүлсэн учраас иргэд сандарч, тэвдэх шаардлагагүй.

Гэхдээ Ормузын хоолойтой холбоотой дэлхийн зах зээлийн нөхцөл байдал мөн манай хойд хөршийн дайны үеийн нөхцөлөөс шалтгаалан шатахууны нийлүүлэлтийг тогтвортой хадгалах нь хүнд болж байна. Гэсэн ч олон жилийн хамтын ажиллагаа, найрсаг хөршийн харилцааны үр дүнд ОХУ манай улсад шатахууныг тасралтгүй нийлүүлж ирсэн.

Дизель түлшний хувьд дөрөвдүгээр сард нөхцөл байдал хүндрэлтэй байсан. Харин одоо бид ОХУ-ын дотоодын үнээр дизель түлшээ авч байгаа бөгөөд нийлүүлэлт тогтворжсон. АИ-92 шатахууны хувьд ч ОХУ-ын дотоодын үнээс хоёр дахин хямд үнээр авч байна. Гэхдээ ойрын хугацаанд үнийн асуудал яригдаж магадгүй байгаа. Яг одоо бид ОХУ-ын талтай холбоо барьж, нөхцөл байдлыг тодруулж байна. Бид 2028 он гэхэд гурван сарын хэрэглээгээ хангах хэмжээний нөөц бүрдүүлэх савтай болно" гэсэн юм. 

Эх сурвалж: www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Dd
Shatahuunaa rublier avah bolomj baigaa bolov uu?
зочин
ОХУ - ын Сибирийн бүс нутагт бензиний нийлүүлэлт багассан, хомсдол гарч байгаа мэдээ одоогоор харагдахгүй л байна. Бензин, түлш түгээх ганц нэг компани үнээ багахан нэмэх талаар л хэлцэж байна. Москва, Эрхүү хотуудад байгаа элчин, консулын газруудад жаахан хөдөлдөг, ажилладаг хүмүүс байлгаж байнга тодорхой мэдээ авдаг болж чаддаггүй л юм байх даа, Засгийн газар гуай.
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

51 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

54 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

5 цаг 34 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

5 цаг 37 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

9 цаг 59 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15