П.Сайнзориг: Нийслэл гэлтгүй аймгуудад байгаа улс төрөөс хамаарал бүхий томилгоонууд хууль гарснаар цэгцрээд явна

2026-06-19
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.Бямбаа

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг боллоо.  Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү:

-Энэ бол маш чухал хууль. Үнэхээр Төрийн өмчит компаниудын ил тод байдлын сайжруулахгүй бол нууцын гэрээ гэдэг зүйлийн дор маш том худалдан авалтууд хийгддэг. Татвар төлөгчдийн мөнгө хэрхэн, яаж захиран зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй байдаг. Тэгэхээр энэ хуульд Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын худалдан авалтыг ямар шалгуураар ил тод болгож байгаа вэ. АН-ын бүлэг бол төрийн нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ-д өргөн барьж, өнөөдөр хэлэлцүүлж байгаа. Төрийн нууц гэх тамга дараад худалдан авалтын гэрээгээ нууцалдаг энэ байдал зогсох уу?

Мөн Төрийн өмчит компанийн зарим нэг нь төрийн үйлчилгээг зохицуулж явдаг. Тухайлбал, нийслэлд нийтийн тээврийн компани зах зээлийн өртгөөрөө бус иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээ гэдэг ангиллаар явж байгаа энэ мэт төрийн өмчит компанийн ангиллыг  нийтийн үйлчилгээний компани гэдэг ангилалд оруулсан уу?

Төрийн өмчит компаниуд ашигтай ажиллахын тулд тодорхой хэсгийн хувь нийлүүлэгчийг хувийн хэвшлээс татан оруулдаг. Энэ нь зөв. Гэтэл хувь нийлүүлж орж байгаа хувийн хэвшил хувиа өсгөе, үр ашгаа сайжруулъя, ашигтай ажиллая гэдэг зорилгоор ордог. Гэтэл нөгөө талын хувьцаа нь төрийн өмч байдаг учраас давамгай байдал үүсгэхгүй, худалдан авах ажиллагаанд оролцохгүй гэдэг хязгаарлалтууд гарч, 34 хувиа хувьчилсан Төрийн өмчит компаниуд 34 хувь нь ашигтай ажиллая гээд ордог, төрийн өмчийн хувьцаатай газар нь шударга өрсөлдөөний зарчмаар ажиллах шаардлага үүсдэг. Энэ бол олон салбарт гарч байгаа асуудал. Үүнийг яаж зохицуулж байгаа вэ?

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Ил тод байдлын асуудлыг бүхий л түвшинд ярьж байгаа юм. Нууцын асуудлыг энэ хуулиар зохицуулахгүй. Мөн би худалдан авах ажиллагааны тухай асуудлыг ирэх долоо хоногт шинэчилсэн найруулгын төслөөр өргөн барих гэж байна.  Төрийн өмчит компанийн засаглал, үйл ажиллагааг ил тод байлгахын тулд компанийг хувьчлах гэсээхээ илүүтэй олон нийтийн болгох хэрэгтэй. ашигтай ажиллаж байгаа төрийн өмчит компанийн хувьцааг ард иргэд яагаад эзэмшиж болохгүй байгаа вэ гэдэг зүйлийг бид ярих ёстой. Компанийн ашигт ажиллагаа, үр өгөөжтэй байх чиглэлд аль болох олон нийтийн хяналт, ил тод байдлыг хангах чиглэлд оруулж ирнэ. Мөн орон нутгийн болон нийтийн үйлчилгээний ангилалд хуульд орж ирж байгааг хэлмээр байна. Нийслэл гэлтгүй орон нутаг, аймгуудад байгаа улс төрөөс хамаарал бүхий томилгоо, ТУЗ-д нь улс төрчид орж удирдаж байгаа энэ бүх зүйл хууль гарснаар цэгцрээд явна.

Ажлын хэсгийн гишүүн: 

-Нууцын тухай асуудлаар гэрээг нууцалдаг асуудлыг хуулийн төслийн 49 дүгээр зүйлд Шилэн дансны болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд зааснаас гадна энэ хулиар төрийн болон орон нутгийн өмчит компаниуд нийт 15 төрлийн мэдээллийг ил тод байлгахаар хуулийн төсөлд тусгасан байгаа. Хуулийн төсөл дээр компанийг арилжааны болон нийтийн үйлчилгээний гэдэг хоёр ангиллаар компани дүрэмдээ заах байдлаар ангилна гэдэг заалт оруулсан. Нийтийн үйлчилгээний гэдэг ангиллыг хуулийн төсөлд оруулаад ямар компаниуд нийтийн үйлчилгээнийх байж болох дээр шалгуур үзүүлэлтүүдийг хуулийн төсөлд тусгасан байгаа. Нийтийн үйлчилгээний компани нь ажлын гүйцэтгэлээр цэвэр ногдол ашиг хуваарилах буюу ашгийн төлөөх гэдгээс илүүтэйгээр нийтийн үйлчилгээний үүргийг гүйцэтгэх байдлаар шалгуур үзүүлэлтийг хуулийн төсөлд тус тусад нь оруулсан байгаа. Мөн хуулийн төслийн тавдугаар зүйлд төрийн өмчит компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчимд гэдэг дээр “Ямар нэг байдлаар төрийн өмчит компани гэдгээрээ хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй буюу ил тод, давамгай байдлыг эдлэхгүй” гэж заасан. Мөн зах зээлд шударга өрсөлдөх гэдгийг тусад нь тайлбар байдлаар татвар, татаас болон худалдан авах ажиллагаа зэрэг дээр давамгай байдал эдлэхгүй гэдгийг маш нарийн тодорхойлж өгсөн байгаа.  

Эх сурвалж: www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

52 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

55 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

5 цаг 35 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

5 цаг 38 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

10 цаг 0 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15