Сумуудын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхлэв

2026-06-19
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Сонгуулийн ерөнхий хороо Үндэсний номын сантай хамтран “Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим”, нийслэл, 9 дүүрэг, 21 аймгийн Номын санд “Сонгогчийн булан” ажиллуулж байгаа.

Иргэдийн сонгуулийн боловсролыг дээшлүүлэх, сонгуулийн эрх зүйг хөгжүүлэх, мэдээ мэдээлэл түгээх зорилготой хамтын ажиллагааны хүрээнд сумдын Номын санд “Сонгогчийн булан”-г тохижуулах ажил үргэлжилж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль товлон зарласан 42 сумын Номын санд “Сонгогчийн булан” нээж, сонгуулийн хууль тогтоомжийн эмхэтгэл, гарын авлага, “Сонгуулийн боловсрол” онол, арга зүйн цуврал сэтгүүлээр үйлчилж эхэллээ. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Номын сан дахь “Сонгогчийн булан”-нд сумын Сонгуулийн хороо нээлттэй өдөрлөг зохион байгуулж, өчигдөр (2026.06.17) 18 сонгогч, ахлах ангийн 15 сурагчид сонгуулийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч, ном товхимлоор үйлчилжээ.

Сонгуулийн ерөнхий хороо Номын сангийн уншигч, сонгогчдод сонгуулийн боловсрол олгох, залууст сургалт зохион байгуулах зорилгоор Үндэсний номын сан, нийслэл, 21 аймгийн нийтийн номын сангийн номын санчдыг “Хариуцлагатай сонгогч” сургалтын сургагч багшаар бэлтгэсэн. Цаашид Монгол Улсын бүх сумын Номын санд “Сонгогчийн булан” тохижуулж, номын санчдыг сургагч багшаар бэлтгэн сонгуулийн боловсрол олгох зорилт тавин ажиллаж байна.

Иргэдийн сонгуулийн боловсролыг дээшлүүлэх, сонгуулийн эрх зүйг хөгжүүлэх, мэдээ мэдээлэл түгээх зорилготой хамтын ажиллагааны хүрээнд сумдын Номын санд “Сонгогчийн булан”-г тохижуулах ажил үргэлжилж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль товлон зарласан 42 сумын Номын санд “Сонгогчийн булан” нээж, сонгуулийн хууль тогтоомжийн эмхэтгэл, гарын авлага, “Сонгуулийн боловсрол” онол, арга зүйн цуврал сэтгүүлээр үйлчилж эхэллээ. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Номын сан дахь “Сонгогчийн булан”-нд сумын Сонгуулийн хороо нээлттэй өдөрлөг зохион байгуулж, 2026.06.17-нд 18 сонгогч, ахлах ангийн 15 сурагчид сонгуулийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч, ном товхимлоор үйлчилжээ.

Сонгуулийн ерөнхий хороо Номын сангийн уншигч, сонгогчдод сонгуулийн боловсрол олгох, залууст сургалт зохион байгуулах зорилгоор Үндэсний номын сан, нийслэл, 21 аймгийн нийтийн номын сангийн номын санчдыг “Хариуцлагатай сонгогч” сургалтын сургагч багшаар бэлтгэсэн. Цаашид Монгол Улсын бүх сумын Номын санд “Сонгогчийн булан” тохижуулж, номын санчдыг сургагч багшаар бэлтгэн сонгуулийн боловсрол олгох зорилт тавин ажиллаж байна гэж СЕХ-ноос мэдээллээ.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

8 цаг 52 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

8 цаг 55 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

13 цаг 35 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

13 цаг 39 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

18 цаг 0 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15