“Уурхай биш, баялгаа удирдах шинэ үеийг эхлүүллээ”

2026-06-18
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтцийн шинэчлэлийг баталж, төрийн өмчит компаниудын засаглалд томоохон өөрчлөлт хийх шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэрийн хүрээнд 14 төрийн өмчит компани татан буугдаж, заримыг нь толгой компаниудад нэгтгэн, чиг үүргийн давхардлыг арилгах ажлыг эхлүүлж буйгаа зарлав. Шинэчлэлийн үр дүнд “Эрдэнэс Монгол” нэгдэл нь “Чингис хаан баялгийн сан нэгдэл” нэртэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх бөгөөд баялгийн сангийн орлогыг төвлөрүүлэх, хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага болон өөрчлөгдөж байна. Мөн “Эрдэнэс Критикал Минералс” төрийн өмчит үйлдвэрийн газрын нэрийг уламжлалт “Монголросцветмет” нэгдэл болгон сэргээж байгаа нь анхаарал татаж байна. 260 орчим давхардсан орон тоог оновчтой болгож, захиргааны зардлыг 10 хувь, түрээсийн зардлыг 30 хувиар бууруулснаар жил бүр 67.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах тооцоо гарчээ. Энэ нь төрийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх бодит алхам болохын зэрэгцээ Үндэсний баялгийн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж үзжээ.  Гэхдээ энэхүү шинэчлэлийн хамгийн чухал ач холбогдол нь компанийн нэр солигдож байгаа явдал бус, харин түүний философи өөрчлөгдөж байгаа явдал юм. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс Монгол” нь уул уурхайн төслүүдийг шууд удирддаг бүтэцтэй байсан бол цаашид баялгийн сангийн хөрөнгийг төвлөрүүлж, үнэ цэнийг өсгөх хөрөнгө оруулалтын чиг баримжаатай байгууллага болох зорилтыг дэвшүүлж байна. Өөрөөр хэлбэл, уурхай удирддаг тогтолцооноос баялаг удирддаг тогтолцоонд шилжих, төрийн өмчийг захирдаг арга барилаас төрийн өмчийн үнэ цэнийг өсгөдөг тогтолцоонд шилжих, өнөөдрийн орлогыг зарцуулдаг хандлагаас ирээдүйн баялгийг бүтээдэг тогтолцоонд шилжих гэсэн гурван үндсэн зорилтыг энэхүү шинэчлэл агуулж байна. Дэлхийн олон орон байгалийн баялгаас олсон орлогоо зөвхөн төсвийн хэрэглээнд зарцуулахаас илүүтэйгээр хуримтлуулж, өсгөж, ирээдүй үеийнхэнд өвлүүлэх тогтолцоог бүрдүүлсэн байдаг. Монгол Улс ч энэ жишгээр баялгийн сангийн менежментийг олон улсын түвшинд хүргэхээр зорьж байгаа юм. Үүний хүрээнд олон улсын хөрөнгө оруулалтын менежментийн байгууллагуудтай хамтран ажиллах, баялгийн сангийн хөрөнгийн удирдлагыг дэлхийн жишигт нийцүүлэх ажлыг эхлүүлэхээр болжээ. Гэвч шинэчлэлийн амжилтыг зөвхөн бүтэц өөрчлөлтөөр хэмжихгүй. Ил тод байдал, мэргэжлийн засаглал, улс төрөөс хараат бус удирдлага, хөрөнгийн өгөөж гэсэн бодит үзүүлэлтүүдээр дүгнэх шаардлагатай. Хэрэв эдгээр зорилго хэрэгжиж чадвал энэ удаагийн өөрчлөлт нь төрийн өмчийн салбарын ээлжит реформ бус, харин Монгол Улсын баялгийн удирдлагын шинэ үеийн эхлэл болж үлдэх боломжтой юм.

Засгийн газрын тогтоолоор “Чингис хаан үндэсний баялгийн сан”, “Эрдэнэс Метан” ХХК-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-д тус тус нэгтгэлээ. “Хөтөл энержи дулаан” ХХК-ийг “Цемент шохой” ХХК-д, “Шивээ сервис” ХХК-ийг “Шивээ овоо” ХК-д нэгтгэж, “Зэс боловсруулах цогцолбор”, “Дархан стийл”, “Багануур-илч” ХХК-ийг тус тус татан буулгалаа. “Эрдэнэс Монгол”  нэгдлийн харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа хамтарсан хөрөнгө оруулалттай “Эрдэнэт ойл”, “Монголын эрдэс баялгийн бирж”, “Эрдэнэс шивээ энержи”, “Шим технолоджи”, “Төв Азийн Уран”, “Гашуун сухайтын төмөр зам”, “Зөөхэрд” ХХК-ийг тус тус татах буулгахаар шийдвэрлэлээ. ТӨК-ийн шинэчлэлийг эхлүүлж, 14 компани татан буулгаснаар 260 орон тооны давхардал арилж, захиргааны зардал 10, түрээсийн зардал 30 хувь буурч, 67,3 тэрбум төгрөг хэмнэж байгааг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдээд  “Эрдэнэс Монгол” нэгдэл Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байгааг онцлов. Засгийн газрын ээлжит хуралдааны дараа “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай мэдээлэл өглөө. 

Тэрээр "Өнөөдрийн хуралдаанаар төрийн өмчит компанийн шинэчлэл тэр дундаа байгалийн баялгийг яаж ард иргэдэд илүү өгөөжтэй байх талаар чухал шийдвэр гаргалаа.Өнгөрсөн тавдугаар сарын 27-ны өдөр Засгийн газраас төрийн өмчит компанийн бодитой шинэчлэл хийх үүрэг чиглэлийг өгсөн.Иргэн болгоны дансанд байгаа 306 мянган төгрөгийг яаж өсгөж үржүүлэх вэ, байгалийн баялгийн үр өгөөжийг яаж иргэдэд илүү хүртээх вэ гэдэг асуудлаар шинэчлэл хийсэн гэж ойлгож болно.Энэ хүрээнд төрийн өмчит "Эрдэнэс Монгол" нэгдлийн дараагийн хөгжлийн шатыг эхлүүлж байна.Энэ компани 2007 онд байгуулагдаад 19 жил болж буй. Дээрх хугацаанд алдаа оноо, сургамж авах олон зүйл байгаа.Харин дараагийн шат нь илүү өгөөжтэй байх болно. Тиймээс "Эрдэнэс Монгол" компанийн нэрийг "Чингис хаан баялгийн сан" гэж өөрчилж байна. Агуулгын хувьд одоогийн байдлаар "Эрдэнэс Монгол" компанийн үйл ажиллагаа нь илүү уул уурхайн компанийн толгой компани буюу менежментийн удирдлагад анхаарч байгаа. Хоёрдугаарт Үндэсний баялгийн сангийн хуулиар зохицуулагддаг.Энэ хуульд зааснаар хөрөнгийн удирдлага гэсэн чиг үүргээ илүү хүртээмжтэй байлгахаар төлөвлөж байна. Шинэчлэлийн хүрээнд мэргэжлийн удирдлага буюу Төлөөлөн Удирдах Зөвлөлийнхөө томилгоог эргэж харна. Үүний тулд компанийн дүрмийг шинэчилнэ. Нийт 11 гишүүнтэй бол тав нь заавал хараат бус байх ёстой. Хоёрдугаарт компани болгонд дэмжих үйл ажиллагааны давхардсан орон тоо байх шаардлагагүй. 10 хүний хийж байгаа ажлыг таван хүн хийж болно. Компани бүрд нэгдсэн дундын үйлчилгээг нэвтрүүлнэ. Жил бүр хэмнэлт рүү шилжинэ. Үүний тулд цахимжилтыг эрчимжүүлнэ. Тиймээс өнөөдөр 14 төрийн өмчит компанийг татан буулгах шийдвэр гаргасан. Гэхдээ уг 14 компани бол давхардсан, үйл ажиллагаа нь дэмжих чиг үүрэгтэй заавал байх компани хэлбэрээр байлгах шаардлагагүй гэж үзсэн тул хааж байна. Эдгээр компанийг хаасан тул 230 ажлын байрыг цомхотголоо" гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 115 (7857)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

52 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

55 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

5 цаг 36 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

5 цаг 39 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

10 цаг 0 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15