Г.Дамдинням, О.Батнайрамдал нар ойлголцож, АН Засгийн газрыг огцруулах акц эхлүүлнэ гэв

2026-06-09
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.БАТСАЙХАН

 

МАН, АН-ын бүлэг өчигдөр хуралдаж шийдвэрээ танилцууллаа.  МАН-ын бүлгийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Энэхүү төслийг хэлэлцэх үед зэсэнд ногдуулах АМНАТ-ийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийв. Харин АН-ын бүлгийн хуралдаанаар Засгийн газрын огцруулах акц эхлүүлэх асуудлыг хэлэлцжээ.  Бүлгийн мэдээллийг тоймлон хүргэж байна.

 

“Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэж батлахдаа зэсэнд ногдуулах АМНАТ-т хүрэхгүй”

 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:  -Засгийн газрын зэсэнд ногдуулах АМНАТ-ийг бууруулах нь зөв, гэхдээ  “Онтра”-гийн хэлэлцээрт нөлөөлөх магадлалтай гэж үзээд Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэж батлахдаа зэсэнд ногдуулах АМНАТ-т хүрэхгүй, бусад асуудлыг шийдвэрлээд явахаар бүлэг шийдвэрлэлээ.  “Онтра”-гийн хэлэлцээр дээр болгоомжлох нь зүйн хэрэг. УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай ойлголцсон.Монгол Улсын Үндсэн хуулиар нийт төслийн өгөөжийн 51 хувийг заавал Монголын ард түмэн, төрд авах ёстой. Үндсэн хууль давсан гэрээ хэлцэл гэж байх ёсгүй. Ямар ч нөхцөлд Монгол Улсын Үндсэн хууль хэрэгжих ёстой.Үндсэн хуулиар үүрэг болгогдсон “Онтра”-гийн Шивээ толгой, Жавхлант гэсэн хоёр лицензээс ирэх өгөөж 51-ээс дээш хувь байна.Энэ хэлцлийг дуусгасны дараа зэсийн АМНАТ -ийг буулгах нь зүйтэй юм гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдлээ” гэв. Сануулахад, Оюутолгой төслийн стратегийн ордын бүсэд хамаарах "Онтра" (Entrée Resources / Онтрэ) компанийн эзэмшиж буй Жавхлант, Шивээ толгой зэрэг талбайн хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар Монгол Улсын Засгийн газар хэлэлцээр хийж буй юм. Мөн бүлгийн хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийн танилцуулгыг сонссон байна.

Монгол Улсад 213 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 10,2 мянга нь гадаадын хөрөнгө оруулалттай компани байна. Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин тогтворгүй, хамгаалалт сул, хэрэгжилтийн шатанд байгаа хөрөнгө оруулалтын гэрээний тогтвортой байдал хангагддаггүй зэргээс шалтгаалж энэхүү хуулийг санаачилжээ. Анхдагч хуулийн төсөл батлагдсанаар хуулиар хориглосноос бусад бизнесийн үйл ажиллагаа чөлөөтэй эрхлэх, бизнес эрхлэгчдийг өмчийн хэлбэр, хөрөнгө оруулалтын эх үүсвэр, салбар гэх зэргээр ялгаварлан гадуурхахгүй байх, шударга өрсөлдөөнийг дэмжиж төрийн оролцоог багасган бизнес эрхлэгчдийн дарамтыг бууруулна гэж үзэж байна. Мөн Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк болон орон сууцжуулалтын тухай хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан хийсэн байна.

Улсын хэмжээнд 144,6 мянган өрхийг 11,2 их наяд төгрөгийн санхүүжилтээр ипотекийн зээлд хамруулаад байна. Өнөөдрийн байдлаар орчин үеийн инженерийн дэд бүтцэд холбогдоогүй байшин, гэрт амьдардаг өрхийн тоо нийслэлд 262,8 мянгад хүрчээ. Хуулийн төсөл батлагдсанаар орон сууцны банк байгуулагдаж жил бүр олгох орон сууцны зээлийн хэмжээ 2.2 дахин нэмэгдэнэ хэмээн хууль санаачлагчид үзэж байна. Мөн төрөөс хэт хамааралтай санхүүжилтийн тогтолцооноос зах зээлийн зарчимд суурилсан тогтолцоонд шилжих, орон сууцны зээлийн хүртээмж нэмэгдэх, төрийн санхүүгийн ачаалал буурах, орон сууцны төслүүдийг бодлогоор дэмжиж батлан даалт гаргах, зорилтот бүлгийн иргэдэд зээлийн батлан даалт гаргах, түрээсийн орон сууцад хамруулах, орон сууцны эрэлт-нийлүүлэлтийг уялдуулж, цогцоор нь шийдвэрлэх боломж бүрдэх юм.

 

“Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар гишүүдээс санал авна”

 

АН-ын  бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ Ерөнхий сайд Н.Учралд хариуцлага тооцох асуудлыг бүлгээс УИХ-д оруулах болсныг онцоллоо. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “АН бүлгээс 14 хоногийн өмнө Ерөнхий сайдад хандан Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох санал гаргасан, гэвч хариулт ирүүлээгүй. Хариулт ирүүлээгүй нь хариуцлага тооцохгүй гэсэн байр суурь илэрхийллээ гэж ойлгож байгаа. Бүлэг энэ асуудлаар хуралдаж, байр сууриа нэгтгэсэн. Хэрэв Ерөнхий сайд албан үүргээ хангалтгүй биелүүлсэн сайдад хариуцлага тооцохгүй гэж байгаа бол Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг тавих нь зүйтэй. Энэ хүрээнд намын дарга, бүлгийн дарга шийдэл гаргаж ажиллах нь зүйтэй гэдэг шийдэл гаргалаа. Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар гишүүдээс санал авна.  Энэ бол эрдэнэт хүний амь настай холбоотой асуудал. Мөн нөхцөл байдлыг томоор харах ёстой.  Эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн амьдрал, үнийн өсөлт хоёр оронтой тоонд орж ирж байгаа, татвар гээд олон асуудал бий. Засгийн газар шинээр байгуулагдан ажиллаад 80 орчим хонож байна. Үүний зэрэгцээ эрх баригч намын мөрийн хөтөлбөр хэрэгжиж эхлээд хоёр дахь жилдээ орж байна. Ямар ажил хийх талаар төсөл, хөтөлбөрүүд танилцуулж байгаа ч Монгол Улсын эдийн засагт өсөлт, хөгжил авчрах бодитой ажлууд тодорхой бус хэвээр байна. Иймээс энэ Засгийн газраас хүлээх итгэл, хүлээлт буурч байгаа нь илт харагдаж байна. Иймээс Ерөнхий сайдад хариуцах тооцох асуудлыг өргөн хүрээнд тавина” гэлээ.  Мөн тэрээр “УИХ-ын дарга нам бус байх тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудал дэмжигдэн явж байгаа. УИХ-ын дарга аль нэг намын даргын албан тушаал давхар эрхэлдэггүй байх тухай хуулийг батлуулах ёстой гэсэн байр сууриа хэвээр хадгалж байна. Хөрөнгө хураах тухай хуультай холбоотой асуудлыг УИХ-ын даргын зөвлөлийн хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах ёстой гэсэн байр сууриа мөн илэрхийлж байгаа. УИХ-ын гишүүний өргөн барьсан асуудлыг хэлэлцэхгүй байх нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл юм. Хуулийн шаардлага хангасан төслийг хэлэлцэхгүй байх нь хууль тогтоох байгууллагын үүрэгтэй нийцэхгүй.Эдийн засгийн өсөлт нь хувь хүмүүсийн идэвх санаачилга, авхаалж самбаа, иргэдийн бүтээмжээс шууд хамаардаг.Тиймээс энэхүү хуулийг батлуулж чадвал иргэдэд эдийн засгийн эрх мэдлийг буцаан олгох чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд батлуулах зорилт тавин ажиллаж байна” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 108 (7850)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
OYUN
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Наадмын эргэн тойронд

Наадмын эргэн тойронд

6 цаг 17 мин
Үндэсний сурын харвааны нээлт

Үндэсний сурын харвааны нээлт

6 цаг 19 мин
"Мөнхөд орших монгол наадам" тоглолт

"Мөнхөд орших монгол наадам" тоглолт

6 цаг 21 мин
Үндэсний их баяр наадмын нээлт

Үндэсний их баяр наадмын нээлт

6 цаг 22 мин
Төрийн тугийг заллаа

Төрийн тугийг заллаа

6 цаг 42 мин
Хүй долоон худагт байгуулах “Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг ₮00 орчим тэрбум төгрөгөөр барихаар төлөвлөжээ

Хүй долоон худагт байгуулах “Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг ₮100 орчим тэрбумаар барихаар төлөвлөжээ

Уржигдар 19 цаг 02 мин
Ховор металлын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж ажиллахаар тохирчээ

Ховор металлын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж ажиллахаар тохирсныг онцолжээ

Уржигдар 18 цаг 57 мин
БНСУ-ын тэргүүн хатагтай Ким Хе Гён Чингис хаан Үндэсний музейд зочиллоо

БНСУ-ын тэргүүн хатагтай Чингис хаан Үндэсний музейд зочиллоо

2026-07-09
БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хавдрын эмнэлэг байгуулах тухай санамж бичиг солилцов

БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хавдрын эмнэлэг байгуулах тухай санамж бичиг солилцов

2026-07-09
Албан ёсны баримт бичигт гарын үсэг зурлаа

Албан ёсны баримт бичигт гарын үсэг зурлаа

2026-07-09