Н.Учрал: Тусгай зөвшөөрлийн хугацааг 10 жил болгож уртасгана

2026-06-04
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.Бямбаа 

Ерөнхий сайд Н.Учрал болон Засгийн газрын гишүүд "Бизнесийн эрх чөлөөний тухай хууль"-ийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон талаар мэдээллээ. Тус хуулиар зөвшөөрлийн тогтолцоог хялбаршуулах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, татварын тогтвортой байдлыг хангах, хиймэл оюун ухаан, дата төв зэрэг шинэ салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан байна.

Ерөнхий сайд Н.Учрал: 

-Бизнесийн эрх чөлөөний тухай хуулиар татвар болон нийгмийн даатгалын өртэй гэх шалтгаанаар зөвшөөрөл олгохоос татгалздаг байдлыг зогсоохоор тусгасан. Мөн тусгай зөвшөөрлийг дуусахад шинээр зөвшөөрөл авч байгаа мэт бүх шаардлагыг дахин хангуулдаг тогтолцоог өөрчилж байна. Үүний оронд үйл ажиллагаанд нь явцын хяналт тавьж, шаардлага хангасан тохиолдолд зөвшөөрлийг 10 жил болгоно. Энгийн зөвшөөрлийн хугацааг ч мөн уртасгаж, өмнө нь гурван жил байсан хугацааг таван жил болгохоор тусгасан. Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгж төрийн байгууллагад энгийн зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаснаас хойш 22 хоногийн дотор хариу өгөөгүй бол зөвшөөрөл олгогдсонд тооцож үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой болох зохицуулалтыг тусгасан юм.

Төрийн худалдан авах ажиллагааг хиймэл оюунд суурилсан, хүний оролцоогүй сонгон шалгаруулалтын системээр зохион байгуулах эрх зүйн орчныг мөн бүрдүүлж байгаа. Хөрөнгө оруулалтыг дэмжих хүрээнд хөрөнгө оруулагчийн дата төв болон хиймэл оюуны үндсэн хөрөнгөөр бүртгэгдсэн мэдээллийн технологийн зориулалттай тоног төхөөрөмжийн импортын гаалийн албан татварыг 100 хувь чөлөөлөхөөр тусгасан. Засгийн газраас дэвшүүлж буй авлигын эсрэг чөлөөлөлт, ногоон хөгжлийн чөлөөлөлт, эрх зүй дүрэм журмын чөлөөлөлт, эдийн засгийн чөлөөлөлт гэсэн дөрвөн чиглэлийн шинэчлэлийг хэрэгжүүлэх суурь хуулийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Үүнтэй хамт хөрөнгө оруулалтад саад болж буй олон хууль, эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулахаар тусгаад байна.

Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр: 

-Энэхүү хуулийн өөрчлөлтөөр Монгол Улс бизнесийн орчноо илүү сайжруулж, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлсэн, тогтвортой бөгөөд найдвартай түнш улс гэдгээ дахин батлан харуулах боломж бүрдэх юм. Хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн чухал зүйл нь урт хугацааны тогтвортой бодлого, ойлгомжтой эрх зүйн орчин байдаг. Тиймээс бид хөрөнгө оруулалтад саад болж буй хүнд суртал, давхардсан зохицуулалтуудыг багасгаж, бизнес эрхлэхэд илүү таатай нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна. Хиймэл оюунд зориулсан үндэсний дата төв буюу шинэ бизнест Монгол Улс ээлтэй бүс нутаг болно. Бидэнд нөөц баялаг хангалттай байгаа.

Шадар сайд Т.Доржханд: 

-Татварын орчны тогтворжилтыг бид илүү шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хуулийн төсөлд тусгаснаар 50 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн тохиолдолд тухайн хөрөнгө оруулалтад 20 хүртэл жилийн хугацаатай татварын орчны тогтворжилт олгох боломж бүрдэх юм. Томоохон хөрөнгө оруулагчид урт хугацаанд тогтвортой татварын болон бодлогын орчинд ажиллах сонирхолтой байдаг. Энэхүү хуулийн өөрчлөлтөөр бид энэ хэрэгцээг бүрэн хангах нөхцөлийг бүрдүүлж байна.

Мөн Монгол Улсад хэдийн хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө тулгарч буй гомдол, маргааныг илүү шуурхай шийдвэрлэх механизмыг тусгасан. Асуудлыг шууд шүүхийн шат руу оруулж удаашруулахын оронд арбитраар шийдвэрлэх, эсвэл зуучлалын хэлбэрээр эвлэрүүлэн зохицуулах боломжийг бий болгож байгаа юм. Ингэснээр хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, саатлыг багасгах нөхцөл бүрдэнэ. Засгийн газрын дэвшүүлсэн дөрвөн чөлөөлөлтийн нэг нь ногоон чөлөөлөлт юм. Бид ногоон эдийн засгийн бодлогыг тууштай хэрэгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүч болон ногоон эрчим хүчтэй холбоотой төслүүдэд ашиглагдах тоног төхөөрөмжийг 100 хувь гаалийн албан татвараас чөлөөлөхөөр тусгаж байна.

 

Эх сурвалж: www.polit.mn 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Lisa Donato
For 43 years, I struggled with bad credit due to my own poor decisions, and my credit score was around 490. When my girlfriend and I decided to buy a house, a mortgage broker informed us that it would be impossible to secure a mortgage with my credit score. As a result, she referred me to a company called HACK MAVENS CREDIT SPECIALIST, assuring me of their professionalism and ability to assist with credit improvement. Upon contacting them, I was impressed by their professionalism and they assured me that they could help. In less than 6 days, my credit score skyrocketed to 785, and they also successfully resolved issues in my credit report, including the bankruptcy. I am incredibly satisfied with their service and would highly recommend HACK MAVENS CREDIT SPECIALIST for reliable credit repairs. You can reach them at H A C K M A V E N S 5 [AT] G M A I L [DOT] COM or at [+] [1] [2 0 9] [4 1 7] – [1 9 5 7]. Thanks to their help, my girlfriend and I are now proud homeowners.
Х
Бүх төрийн байгууллагын хүмүүс Учралын засаг удахгүй унах юм чинь гээд даргаасаа илүү пээдгэр зөвшөөрлөө авъяа гээд очхоор 1 жижиг алдаа олоод буцааж байгаа хэвээрээ МАН ын засаг барьж бгаа сүүлийн 10 жилд байдал бүр их дордсон
OYUN
ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM
OYUN
ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM
"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчилнө

"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчлөх шаардлагатай байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдэгдэв.

10 цаг 43 мин
Сэрэмжлүүлэг: Он гарсаар 50 хүн усны ослоор амь насаа алджээ

50 хүн (үүнээс 31 том хүн, 19 хүүхэд) амь насаа алдлаа

10 цаг 49 мин
Тажикистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан, Ерөнхийлөгч Э.Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг хашиж байна

Тажикистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан, Ерөнхийлөгч Э.Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг хашиж байна

11 цаг 30 мин
Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

17 цаг 55 мин
Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд

Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд

18 цаг 0 мин
Н.Энхбаяр: Хиймэл оюуны хөгжлийг хэт эрт хязгаарлах нь хөгжиж буй орнуудын боломжийг хааж болзошгүй

Н.Энхбаяр: Хиймэл оюуны хөгжлийг хэт эрт хязгаарлах нь хөгжиж буй орнуудын боломжийг хааж болзошгүй

18 цаг 5 мин
Францын музейгээс олон сая еврогоор үнэлэгдэх үнэт эдлэл хулгайд алдагджээ

Францын музейгээс олон сая еврогоор үнэлэгдэх үнэт эдлэл хулгайлагджээ

Уржигдар 10 цаг 59 мин
Их Британи улс батлан ​​хамгаалах салбарынхаа төсвийг нэмэгдүүлнэ

Их Британи улс батлан ​​хамгаалах салбарынхаа төсвийг нэмэгдүүлнэ

Уржигдар 10 цаг 56 мин
Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Уржигдар 09 цаг 20 мин
“Эпштейнтэй харилцаатай байсан” гээд хандиваа зогсоожээ

“Эпштейнтэй харилцаатай байсан” гээд хандиваа зогсоожээ

Уржигдар 06 цаг 05 мин