Австрийн Засгийн газрын 65 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцлээ

2026-06-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ХУЛАН

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /06.03/ хуралдаанаар Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Австри улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллений 2025 оны тавдугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын Сангийн яам хооронд 60 сая еврогийн эх үүсвэртэй Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах эрмэлзлийн захидал байгуулжээ. Үүний дагуу төслийн жагсаалтыг Австрийн талд хүргүүлж, санхүүжилтийн хэмжээг 65 сая евро байхаар тохиролцсон байна.

Тус эх үүсвэрээр Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр зэрэг долоон байгууллагын нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчлэх, суурилуулах, хүний нөөцийг чадавхжуулах төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Зээлийн нөхцөлийн хувьд жилийн 1 хувийн хүүтэй, 0.9 хувийн хүүгийн баталгааны шимтгэлтэй, 19 жилийн хугацаатай бөгөөд эхний дөрвөн жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм. Энэхүү хэлэлцээр нь олон улсын гэрээний ангилалд хамаарах тул УИХ-аар заавал соёрхон батлуулах шаардлагатайг Сангийн сайд З.Мэндсайхан онцоллоо.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-1.9 хувийн нийт өртөгтэй, 19 жилийн хугацаатай ийм нөхцөлтэй зээл манай улсад ховор боломж. Хамгийн гол нь татвар төлөгчдийн мөнгөөр эргэн төлөгдөх учраас зөв газарт, үр өгөөжтэй зарцуулагдах ёстой. Санхүүжилтийн дийлэнх хэсэг нь эрүүл мэндийн салбарт чиглэж байгаа нь зарчмын хувьд зөв гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

-Уг санхүүжилт эрүүл мэндийн салбарын бодлогын шалгуур үзүүлэлтүүдэд хэрхэн нөлөөлөх, мөн төслүүдийг эрэмбэлэх аргачлал ямар байсан талаар тодрууллаа.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэбаяр:

-Төслийн хүрээнд хэрэгжүүлэх тоног төхөөрөмжийн шинэчлэл нь улсын хэмжээний төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдэд чиглэж байгааг онцлов. Түүний хэлснээр, Монгол Улсад одоогоор оношлох, эмчлэх боломж хязгаарлагдмал байгаа 25 төрлийн өвчний тусламж үйлчилгээг хөгжүүлэх, хавдрын оношилгоо, эмчилгээний орчин үеийн технологийг нэвтрүүлэх, хорт хавдрын навигаци болон стереотактик эмчилгээний төв байгуулах зэрэг ажлууд хэрэгжинэ. Мөн эх, нярайн эндэгдлийг бууруулах зорилгоор ургийн гаж хөгжлийн оношилгоо, ураг болон нярайн мэс заслын тусламж үйлчилгээ, хүүхдийн эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хөгжүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, орчин нөхцөлийг сайжруулахад мөн анхаарч ажиллах юм байна.

Эх сурвалж:www.polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

14 цаг 58 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

Уржигдар 17 цаг 41 мин
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

Уржигдар 11 цаг 19 мин
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

Уржигдар 11 цаг 18 мин
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

Уржигдар 09 цаг 31 мин
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

Уржигдар 06 цаг 00 мин
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

Уржигдар 06 цаг 00 мин