О.Амгаланбаатарынх унаж, П.Сайнзориг нарынх дэмжигдэв

1 цаг 4 мин
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны  өчигдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хоёр ч хуулийн төслийг хэлэлцэв.  УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэнгүй.

Хуулийн төсөлд, Улсын баяр наадмаар насанд хүрэгчдийн ганцаарчилсан төрөлт эрийн гурван наадмыг зохион байгуулах. Монгол Улс манжид эзлэгдэхээс өмнөх түүхийн эх сурвалжуудад, эр хүн өөрөө морио унаж, бөх барилдаж, сур харвадаг байсныг дурдсан байдаг. Үүнийг сэргээснээр хөдөөгийн малчин залуусын хувьд энэ төрлөөр хичээллэх боломжтой болно гэж үзсэн байна. Мөн дэлхийн монгол наадмыг гурван жил тутам зохион байгуулж, уг наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харвааны төрлүүдэд дэлхийн аварга цол олгоно. Гадаадад амьдарч буй монголчуудын жил бүр зохион байгуулдаг үндэсний баяр наадамд 64 бөх барилдвал сумын наадамтай дүйцүүлэн үзэж, үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгохоор тусгажээ. Түүнчлэн Улсын баяр наадмын бүх насанд түрүүлсэн бол Улсын дархан тод манлай уяач цол олгохоор тусгажээ. Бөхчүүд дөрвөн удаа түрүүлбэл дархан аварга болдогтой адил уяачдад “Дархан тод манлай уяач” гэсэн дээд цолны шатлал бий болгох шаардлагатай гэж тусгажээ.

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар “Монгол Улсын хувьд сүүлийн 100 жилийн хугацаанд Үндэсний их баяр наадмыг тусгаар тогтнолын баталгаа гэж үзэж, нэг ч удаа тасалж үзээгүй түүхтэй. Гэвч 2021 онд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Үндэсний баяр наадам анх удаа тасалдсан. Үүнээс үүдэж тухайн үед зохион байгуулагдсан бөхийн барилдааны цол олголтын асуудал маргаан дагуулсан. МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын хэлснээр, холбоодын зүгээс уг бөхийн барилдааныг тогтоосон журмын дагуу зохион байгуулсан гэж үзсэн тул барилдсан бөхчүүдэд цолыг нь хууль ёсоор олгох нь зөв гэдэг санал гаргасан.Улсын наадамд орон нутгийн уяачид тэр бүр оролцож чаддаггүй тул Бүсийн наадам хийж, тэнд үзүүлсэн амжилтаар нь улсын цол олгодог байсан зохицуулалтыг өөрчлөн, сумын уяачдад аймгийн цол авах боломжийг ийнхүү хуулиар нээж өгч байна” гэв.  Гэсэн  ч түүний санаачилсан хуулийн төсөл байнгын хорооны босгыг давсангүй.

  Харин УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 19 гишүүн өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, дэмжив. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “2021 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Монголын түүхэнд асар том гэм нүгэл хийсэн. Улсын их баяр наадмыг тэмдэглэхгүй гэсэн шийдвэр гаргасан. Гэвч энэ хуулийн төсөлд тэр жилийн бөхчүүдийн цолыг нөхөж олгох гэж байна. Тэр бол наадам биш, би барилдааныг очиж үзсэн. Төв асарт залуучуудын холбоо сууж байсан. Залуучуудын холбоо буюу төрийн бус байгууллагын барилдаан. Тэр барилдааныг наадам гэж хүлээн зөвшөөрвөл талцал руу авч очно. Б.Бат-Өлзийг наадамд бүртгүүлчихсэн байхыг нь харахад сайхан санагддаг миний хайртай бөх. Гэхдээ бидний гаргасан шийдвэрээс болж улсын арслан болбол эрэмбээрээ ид барилдаж буй Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон, Э.Батмагнай нарын дээр гарч ирнэ. Энэ залуу арслангууд хүлээн зөвшөөрөх үү, санал солилцсон уу гэж асуув.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Тэр жилийн наадмыг Засгийн газар шийдсэн. Тухайн жилийн морь, сур бүгд цолоо авчихсан. Хууль батлагдвал 1987 онд болон Монголын бүх ард түмний спартикад 33 тойргийн барилдаанд 29 давсан Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат Г.Эрхэмбаяр улсын заан цолтой болно. 1989 оны наадамд үзүүрлэж арслан цол аваад маргааш нь хураалгасан 1994 оны бөхийн барилдаанд 9 давж үзүүрлэсэн О.Балжинням аварга цол ахина. 70 жилийн ойгоор үзүүрлэсэн П.Сүхбат агсанд цолыг нь нөхөж олгоно. Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан Өндөр Гэгээн Занабазарын 360 жилийн ойн барилдаанд цол аваад хураалгасан бөхчүүд цол нэмнэ. Гурван удаа үзүүрлэсэн Мөнх-Эрдэнэ улсын арслан цолтой болж байсантай адил өөрийн хүсэлтээ гаргаж байсан Б.Гантогтох гардид улсын арслан цолыг нөхөж өгнө. 2021 оны наадамд түрүүлсэн Б.Бат-Өлзийд улсын арслан цол, Ууганбаяр, Ч.Батчулуун, Довчинсэмбээ, Э.Амгалан, Н.Батсайхан, Ц.Адъяа, Б.Уртнасан, Э.Мөнхбаатар, Б.Хадбаатар нарын асуудлыг шийднэ. Гэхдээ бүгдэд өгнө гэсэн зүйл байхгүй, өөрөө хүсэлтээ гаргавал шийднэ. Бөхийн холбооноос албан ёсоор санал авахыг дэмжиж, 17 бөхийн нэр өгсөн” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 104 (7846)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
О.Амгаланбаатарынх унаж, П.Сайнзориг нарынх дэмжигдэв

Төрийн байгуулалтын байнгын хорооны  өчигдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуу

1 цаг 4 мин
С.Батжаргал: Хиймэл оюун ухаанаас болгоомжлох биш боломж болгож ашиглах хэрэгтэй

“Асури” сургуулийн захирал, Accept.mn платформыг үүсгэн байгуулагч С.Батжаргалтай хиймэл оюун ухаан,

1 цаг 4 мин
“Эгийн голын цахилгаан станцын асуудлыг шийдэх болзолтойгоор хэлэлцээрийг дэмжих хэрэгтэй”

Монгол Улсад 2024 оны есдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч Путины хийсэн албан айлчлалын үеэр Монгол Улс, ОХ

2026-05-29
Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Жил бүрийн зургаадугаар сарын 1-н өдрийг Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг. Гэ

2026-05-29
Н.Учрал: Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэх боломжтой болно

Н.Учрал: Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэх боломжтой болно

2026-05-28
Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

2026-05-28
Төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаж, нийтд

2026-05-28
Р.Болд: Төрийн цэргийн байгууллагуудаа нэгдмэл удирдлагаар хангах нь чухал байна

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-05-28
Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

2026-05-27