Ерөнхий сайд батламжилснаар Хотын дарга томилогдоно

2026-05-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өчигдөр 15.00 цагт эхэлж, Хотын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцжээ.  МАН-ын Удирдах зөвлөлөөс хотын даргад СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвын нэрийг танилцуулсан байна.  Улмаар  нийслэлийн МАН-ын хурлыг энэ сарын 25-нд хуралдуулахаар товложээ. Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид МАН-ын Удирдах зөвлөл шиг улс төрийн шийдвэр гаргадаг бөгөөд 23 гишүүнтэй. Тэргүүлэгчдийн дэмжсэн нэрийг НИТХ-д оруулж, санал хураана. Ингээд НИТХ-аас нийслэлийн Засаг даргыг томилуулахаар Ерөнхий сайдад уламжлах бөгөөд Ерөнхий сайд батламжилснаар Засаг дарга томилогддог хуулийн зохицуулалттай байна. 

 

Хуулийн гол заалтууд

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйл.

 

26.1 дэх хэсэг.  Аймаг, нийслэлийн Засаг даргад тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэр дэвшүүлнэ. Өөрөөр хэлбэл,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ) хуралдаж, Олонхын санал авсан хүнийг хотын даргад нэр дэвшүүлдэг.

 

26.2 дахь хэсэг Аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд томилно. Энэ нь НИТХ-аас нэр дэвшүүлсэн хүнийг  Монгол Улсын Ерөнхий сайд батламжилж томилно гэсэн үг.

 

26.3 дахь хэсэг Хэрэв нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайд зөвшөөрөхгүй бол тухайн ИТХ дахин нэр дэвшүүлнэ. Өөрөөр хэлбэл: Ерөнхий сайд татгалзах эрхтэй.  Харин эцсийн сонголтыг дахин НИТХ хийх зохицуулалттай.

 

Үндсэн хуулийн 60 дугаар зүйлд: “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргыг тухайн шатны Хурлаас нэр дэвшүүлж, дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд томилно” гэсэн суурь зарчим бий. Тиймээс Хотын даргын томилгоо нь зөвхөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар хязгаарлагддаггүй.

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 оны арванхоёрдугаар сарын 24-нд баталж, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн байдаг.

 

Хотын даргад нэр дэвшүүлсэн Б.Пүрэвдагва гэж хэн бэ?

 

Б.Пүрэвдагва нь одоо СДМЗХ-ны ерөнхийлөгчөөр ажилладаг. МАН-д 2008 онд элсжээ. 1998-2008 онд Нийслэлийн 45 дугаар сургууль, 2008-2012 онд МУИС-ийг Улс төр судлал мэргэжил, 2015-2017 онд Австралийн Ньюкастлын их сургуульд Тогтвортой хөгжлийн судалгаагаар магистр хамгаалсан. 2010-2011 онд МАН-ын Бүсийн зохицуулагч,2011-2012 он МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах,2012-2013 онд УИХ-ын Тамгын газарт Референт,2017-2018 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,2018-2020 он МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга, 2020 оноос НИТХ-ын Төлөөлөгч,2020-2021 он НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,2021 оноос МАН-ын Намын байгуулалтын газрын дарга,2024 оноос МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 96 (7838)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ene huu barah boluu hotiin darga bol shunalgui mash aj ahuich hudulmurch aj ahuin ajil hiij sursan hunii hiih ajil shuu de.
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

50 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

53 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

5 цаг 34 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

5 цаг 37 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

9 цаг 59 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15