О.Цогтгэрэл УИХ дахь Бүлгийн даргаа өгөлгүй “зугтжээ”

2026-05-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ОЧИР

 

АН-ын дарга О.Цогтгэрэл УИХ-ын 2024 оны сонгуулиас хойш УИХ дахь АН-ын бүлгийн даргын албыг хамтад нь хашиж ирсэн. Харин сүүлийн үед АН-ын бүлгийн зарим гишүүн түүнийг УИХ дахь бүлгийн даргаа өгөхийг шаардах болсон. Тиймээс О.Цогтгэрэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур намынхаа Улс төрийн зөвлөлд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байдаг. Тэрээр энэ талаар “...АН-ын дарга, Бүлгийн дарга хоёр тусдаа байх нь зүйтэй” гэж байр сууриа илэрхийлсэн. Ингээд АН-ынхан УИХ дахь бүлгийн даргынхаа асуудлыг энэ сарын 4-нд хэлэлцэхээр хуралдсан ч шийдвэр гаргаж чадалгүй тарсан юм. Тэр талаар АН-ын дарга О.Цогтгэрэл “...Бүлгийн даргын томилгоог хойшлуулъя, тэр болтол та ажлаа хийж бай гэсэн санал гишүүдээс гарсан” гэж тайлбарласан. Гэхдээ тус намын эх сурвалжууд “...АН-ын генсекийн сонгуулийн дараа уг асуудлыг шийдэхээр тохирсон” гэсэн. Тэд, өнгөрсөн долоо хоногт генсекээ сонгоод авсан. Тиймээс, АН-ынхан УИХ дахь бүлгийн даргаа өнөөдөр шинээр сонгохоор төлөвлөжээ. Гэтэл О.Цогтгэрэл амралтын өдрүүдээр гадагшаа нисчихжээ. Үүнд АН-ынхан “...О.Цогтгэрэл бүлгийн даргаа өгөлгүй зугтчихлаа” гээд нэлээд бухимдалтай байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 89 (7831)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21