АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй

2026-05-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

 

УИХ дахь АН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа бүлгийн даргаа сонгох ёстой байсан ч хойшлууллаа.  Бүлгийн даргад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Б.Түвшин нар нэр дэвшсэн мэдээлэл бий. Х.Тэмүүжин гишүүний хувьд парламентад гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. Тэрээр эрх зүйч мэргэжилтэй. Харин УИХ-ын гишүүн Б.Түвшин нь анх удаа парламентад сонгогдсон, эдийн засагч мэргэжилтэй юм. Туршлага харвал Х.Тэмүүжин гишүүн илүүрхэнэ гэсэн байр суурийг АН-ын бүлгийн гишүүд илэрхийлж байв.  Гэсэн ч АН доторх улс төрийн нөхцөл байдал амаргүй байгаа учраас бүлгийн даргынхаа албан тушаалыг эцэслэж чадсангүй.  Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Миний хувьд намын дарга, бүлгийн даргыг салгаад ажиллах ёстой гэдэг байр суурь илэрхийлсэн. Гэвч бүлгийн гишүүд “Хамтад нь хашаад яв” гэсэн. Санал хураагаад энэ асуудлыг хойшлуулж хэлэлцье, та бүлгээ удирдаад ажиллаж бай гээд олонхиороо шийдлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийг парламентын туршлагатай хүн удирдаж авч явах нь зүйтэй юм” гэлээ. Мөн  АН намын генсекээрээ  С.Баярцогтыг жинхлэх үү гэдэг асуудал улс төрийн хүрээнд анхаарал татаж байна. АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал маргааш  Төрийн ордонд хуралдаж,  АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр сонгогдоод буй С.Баярцогтыг жинхлэх эсэхийг шийдвэрлэх юм. Өчигдөр АН-ын ахмад гишүүд мөн Төрийн ордонд мэдээлэл хийж,  намын дотоод шинэчлэлт, өөрчлөлтийн хүрээнд хийгдэж буй зарим томилгоонд шүүмжлэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал,  Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилсон явдлыг эрс эсэргүүцэж байна гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 85 (7827)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

1 цаг 57 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

2 цаг 0 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

6 цаг 41 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

6 цаг 44 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

11 цаг 5 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15