“Хүний эрх, хөгжил, аюулгүй байдлын төлөөх Хэвлэлийн эрх чөлөө” сэдэвт хэлэлцүүлэг болов

2026-05-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Ч.Бямбаа

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг  угтан Үзэл бодлоо илэрхийлэх эрхийн төлөө үндэсний сүлжээнээс “Энх тайван ирээдүйг бүтээх нь: Хүний эрх, хөгжил, аюулгүй байдлын төлөөх Хэвлэлийн эрх чөлөө” сэдэвт хэлэлцүүлгийг ЮНЕСКО-гийн Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газар болон ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын дэмжлэгээр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт НҮБ-ын Суурин төлөөлөгч Яап ван Хиердэн, ЮНЕСКО-гийн Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын захирал, профессор Шабхаз Хан нар видео мэндчилгээ ирүүллээ. ЮНЕСКО-гийн Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын захирал, профессор Шабхаз Ханы мэндчилгээнд “Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн “Энх тайван ирээдүйг бүтээх нь” хэмээх энэ жилийн сэдэв нь тодорхой утга санааг агуулж байна. Үнэнгүйгээр энх тайвныг цогцлоох боломжгүй. Чөлөөт, хараат бус сэтгүүл зүйгүйгээр үнэн оршихгүй.

Сэтгүүлчид дарамт шахалт, айдас дор, хамгаалалтгүй ажиллаж байгаа цагт олон нийтийн итгэл тогтвортой байхгүй. Хэвлэлийн эрх чөлөө нь зөвхөн хэвлэл мэдээллийн салбарын асуудал биш. Энэ нь ардчилсан нийгмийн тулгуур суурь юм” гэж онцоллоо. Энэ үеэр “ЮНЕСКО-гийн 2022/2025 оны Дэлхийн чиг хандлагын ‘Сэтгүүл зүй: Энх тайван ертөнцийг бүтээх нь” тайлан, Сэтгүүлчдийн аюулгүй байдал, олон нийтийн мэдэх эрхийг хязгаарлаж буй асуудал, нөхцөл байдлын судалгааг танилцууллаа.

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдаж буйд анхаарлаа хандуулахыг уриалж, Хүний эрх, хөгжил, аюулгүй байдлын төлөөх хэвлэлийн эрх чөлөө, Олон нийтийн мэдэх эрх ба нийтийн албан тушаалтны мэдээлэл өгөх үүрэг зэрэг сэдвээр хэлэлцлээ. “Глоб интернэшнл” төвийн “Үнэний төлөө-2025” шагналыг “Ийгл” телевизийн тоймч Ганбаатарын Улсболдод гардууллаа. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх үндэсний сүлжээнээс хууль тогтоогчдод зориулсан мэдэгдлийн төслийг танилцууллаа.

Эх сурвалж: www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21