Парламентын хэлэлцэн шийдсэн онцлох асуудлууд

1 цаг 4 мин
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар таван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Хуралдаанаас тоймлон хүргэе.

 

“Эрүү шүүлттэй холбоотой хар жагсаалт гаргадаг болох хэрэгтэй”

 

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин байр сууриа илэрхийлсэн.   Тэрээр " Эрүү шүүлттэй холбоотой асуудал бол хувь хүний гэхээс илүү системийн асуудал болчихсон юм байна. Тогтолцоог нь солих хэрэгтэй байна. Хорьж, мөрдөж, айлган сүрдүүлж байгаад хэргийг хүлээлгэдэг коммунист, фашист аргаар одоо ч гэмт хэрэгтэй тэмцдэг буюу тогтолцоо нь гажсан. УИХ сүүлийн 36 жилийн хугацаанд бараг анх удаа үүнийг хүлээн зөвшөөрөөд тогтоолын төсөл батлах гэж байгаа юм. Энэ тогтоолын төслөөр Ерөнхий сайдад үүрэг даалгавар өгнө. Өөрийн кабинетад энэ салбарыг хариуцсан сайддаа үүрэг даалгавар өгөх ёстой болно гэсэн үг. Тийм ч учраас Засгийн газрын гишүүд ирээд хуралдаа суух ёстой байлаа.Эрүү шүүлт гэдэг хөнгөмсөг хэлэлцэх зүйл биш. Төр иргэнийг гэмт хэрэг хийхэд шалгаж чаддаг хэр нь төрийн албан хаагчид нь гэмт хэрэг хийхэд шийдэж чаддаггүйн жишээ нь эрүү шүүлт. Эрүү шүүлттэй холбоотой хар жагсаалт гаргадаг болох хэрэгтэй. Энэ гэмт хэргийн хохирогчид төрийн нэрийн өмнөөс хохирлыг нь барагдуулсан бол буруутай этгээдээр буцааж төлүүлдэг байх хэрэгтэй. Энэ гэмт хэргийг бие даан шалгадаг тусдаа байгууллагатай болох хэрэгтэй" гэв.

 

"Улсын нисэх" гэдэгт төрийн цэргийн, хууль сахиулах байгууллагуудын ашиглаж буй онгоц, нисдэг тэргийг хамруулан ойлгоно

 

Улсын нисэхийн салбарын эрх зүйн орчныг орчин үеийн шаардлагад нийцүүлэх зорилгоор өргөн барьсан “Улсын нисэхийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг гишүүдийн 56 хувь үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн шинэчилсэн найруулгад төрийн тусгай чиг үүргийн нислэгийн үйл ажиллагааг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах, агаарын хөлгийн бүртгэл, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, нисэх бүрэлдэхүүний мэргэжлийн харилцааг тодорхой болгох, гадаадын мэргэжилтнийг гэрээгээр ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг чухал зохицуулалтууд тусгагдсан.Түүнчлэн Улсын Их Хурал, Засгийн газар болон цэргийн мэргэжлийн удирдлагын байгууллагуудын чиг үүрэг, хариуцлагын заагийг тодорхой болгосноор удирдлагын давхардлыг арилгах юм.Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт нэмэлт дарамт үүсгэхгүйгээр төрийн тусгай чиг үүргийн нислэгийн бэлэн байдал, шуурхай ажиллагаа сайжирч, нислэгийн аюулгүй байдал, хяналтын тогтолцоо олон улсын шаардлагад нийцсэн түвшинд хүрэх нөхцөл бүрдэнэ гэжээ. "Улсын нисэх" гэдэгт Зэвсэгт хүчин, Хил хамгаалах газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар зэрэг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ашиглаж буй онгоц, нисдэг тэргийг хамруулан ойлгох юм.

 

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төслийг эцэслэн батлав

 

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.  Ингэснээр Засгийн газар төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын судалгааны үндсэн чиглэлд санхүүжилтийн дэмжлэг олгохоор болов.  Эрдэм шинжилгээний байгууллагад энэ төрлийн байгууллагын зэрэглэлд хамаарах, тодорхой шалгуур үзүүлэлт хангасан эрдэм шинжилгээний хүрээлэн бүхий их сургуулийг хамааруулахаар Дээд боловсролын тухай хуульд заасан нь хэт явцуу байна гэж хууль санаачлагчид үзжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 84 (7826)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өндөрлөгүүд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээндээ юуг онцлов?

Дэлхийн  хэвлэлийн эрх чөлөөний өдөр өчигдөр тохиолоо.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга С.Бямбацог

1 цаг 4 мин
Парламентын хэлэлцэн шийдсэн онцлох асуудлууд

УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар таван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Хуралдаанаас тоймлон хүргэе.

1 цаг 4 мин
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ

Голомт банкны The Color Card эзэмшигчид болон Дархан хотын иргэд, харилцагчдад зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулалт аян өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

16 цаг 35 мин
Доктор Д.Хоролдамба: Их эзэн маань Хархорум хэмээх хөгжлийн суурийг тогтоож өгсөн, бид үргэлжлүүлэх учиртай

Доктор Д.Хоролдамба: Их эзэн маань Хархорум хэмээх хөгжлийн суурийг тогтоож өгсөн, бид үргэлжлүүлэх учиртай

Уржигдар 17 цаг 39 мин
С.Баярцогт: Намайг намаа ялагдуулна гэж байгаа нь зүгээр л фантааз

С.Баярцогт: Намайг намаа ялагдуулна гэж байгаа нь зарим хүмүүсийн хүсэл, эсвэл зүгээр л фантас юм

2026-05-01
Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

2026-05-01
Сэлбэ дэд төвийн тендертэй холбоотой хэрэгт шалгагдаж байгаа Б.Сэргэлэнбаатар гэж хэн бэ?

Сэлбэ дэд төвийн тендертэй холбоотой хэрэгт шалгагдаж байгаа Б.Сэргэлэнбаатар гэж хэн бэ?

2026-05-01
“Цинхуа” их сургуулийн Зөвлөлийн дарга Qiu Yong айлчилж байна

Азийн шилдэг, дэлхийд эхний 10–20 дугаар байрт тогтмол бичигддэг БНХАУ-ын Цинхуа их сургуулийн

2026-05-01
Ч.Лодойсамбуу: Х.Нямбаатар уучлалт гуйгаад сайн дураараа огцрох ёстой

Ардчилсан намын 4:11 мэдээллийн цагт УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу оролцож, мэдээлэл өглөө.  Түүний байр суурийг хүргэе.

2026-05-01