Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

2026-04-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.Бямбаа

Өнөөдөр “Монгол генералын өдөр” тохиож байна. 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор генерал цолыг 11 хүнд олгожээ. Энэхүү өдрийг 2004 оноос “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд цэргийн дээд цолтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генералуудын уулзалтад оролцож, хүндэтгэл үзүүллээ. Эрхэм дээд цолны нэр хүнд, мөрдэс бол эх оронч үзэл, эв нэгдэл, эрхэмлэл хүндлэлийн Гэрэгэ юм гэдгийг онцоллоо.

"Техник, технологийн энэ цаг үе онолын мэдлэгээс гадна, хиймэл оюун, инновац, технологийн өндөр ур чадвар шаардаж байна. Иймд генерал цолны болзол шалгуур, түүнийг даах итгэл найдвар, нэр хүндийн хэмжүүрийг улам бүр өндөрсгөх шаардлага тавигдаж байна. Энэ бол хөгжлийн зүй тогтол юм. Цаг үе юу шаардана, тэр бүхэнд бид бэлэн байх учиртай" гэж Ерөнхий сайд хэллээ.

82 жилийн хугацаанд 240 эрхэм генерал цол хүртсэнээс маршал нэг, армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал 23, хошууч генерал 128, бригадын генерал 79 төржээ.

Эх сурвалж: www.polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

1 цаг 55 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

1 цаг 58 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

6 цаг 39 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

6 цаг 42 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

11 цаг 4 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15