Ж.Батжаргал: Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн станц, Сэлбэ дэд төвтэй холбоотой нэг удаагийн хууль батална

2026-04-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

МАН-ын бүлгийн хурал өчигдөр болж гурван асуудал хэлэлцсэн талаар бүлгийн дарга Ж.Батжаргал мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэе.

 

-Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг дээшлүүлэх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзжээ.  Нэг удаа үйлчлэх хууль юм уу?

-Энэ хууль нэг удаагийн үйлчлэлтэй, гурван төсөл дээр үйлчлэх юм. Нэгдүгээрт, Газрын тос боловсруулах үйлдвэр, хоёр дахь нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт, гурав дахь нь Сэлбэ дэд төв төсөл. Эхний хоёр том төсөлд Энэтхэг, Хятадын Засгийн газартай Монгол Улсын Засгийн газар гэрээ хэлэлцээр хийгээд зээл авахаа соёрхон батлаад, үйл ажиллагаа нь аль хэдийн эхэлсэн. Төсвийн тогтвортой байдлын  тухай хууль, Төсвийн хуулийнхаа зарим зохицуулалтаар хүнээс авах зээлээ богино хугацаанд бүрэн ашиглах гэхээр  төсвийн тусгай хязгаарлалтад ороод бүрэн ашиглаж чадахгүй байгаа. Анх энэ зээлийг нэн хөнгөлөлттэй, хямд өртгөөр авсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хуулийнхаа хязгаралалтаас хамаараад зээл авч ашиглах хугацаа уртсах тусам авч ашигласан зээлдээ төлдөг хүү, хугацаандаа авч ашиглаж чадаагүй зээлийнхээ үлдэгдэл эх үүсвэрт төлөх хураамждаа нэлээд их мөнгө өгөөд байна. Энэ нь эргээд зээлийн маань өртгийг өсгөөд болж өгөхгүй байна. Өнөөдрийн хязгаарлалтаар явах юм бол дор хаяж, 10-аад жил үргэлжлэх болоод байна.

-Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай зохицуулалт орсон хуулийн төсөл дээр яагаад ажлын хэсэг байгуулахгүй байна вэ. УИХ-ын дарга намаас түдгэлздэг байх хуулийн төсөл мөн УИХ-аар хэлэлцэгдэх асуудлын дараалалд ороогүй байна. Хаврын чуулганаар эдгээр төслүүд батлагдах юм уу.

-Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-аар дэмжсэн. Х.Тэмүүжин нарын санаачилсан УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжсэн. УИХ -ын Тамгын газраас УИХ-ын дэгийн тухай хууль, УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн төслийг боловсруулж байна. УИХ-ын гишүүдээс саналыг нь авсан. Ойрын хугацаанд энэ төслийг даргын зөвлөл дээрээ яриад УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжээд эдгээр хуулийг нэгтгээд явна. Яарах шаардлагагүй.

-“Сэлбэ” дэд төвтэй холбоотой санхүүжилтийн асуудлыг та бүхэн дэмжжээ. Хуулийн байгууллага энэ асуудлыг шалгаж байхад бүлгээр төслийг дэмжсэн нь зөв юм уу?

-Хууль хяналтын байгууллага “Сэлбэ дэд төв”-тэй холбоотойгоор асуудлыг шалгаж байхад бүлэг дэмждэг нь зөв юм уу гэлээ. Энэ асуудлыг бүлэг дээр яриагүй.  Бид тэрийг хөндөж яриагүй. Энэ бол хууль хяналтын байгууллагын хэрэгжүүлдэг чиг үүрэг.

- Н.Номтойбаярын санаачилсан “Бодь”-ийн оффтейк гэрээг шалгах санаачлагыг танай бүлэг хэлэлцэв үү, дэмжих үү. Одоогоор түүний санаачлагыг  10  гаруй гишүүн дэмжээд байна?

-Н.Номтойбаярын түр хороо байгуулахтай холбоотой асуудал явж байгааг би мэдээгүй. Манай бүлэг дээр танилцуулаагүй байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 80 (7822)

 

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Д.Алтанцэцэг ханадаггүй ээ.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын төсөл дээр дахиад л олон улсын зээл авах нь дээ. Энэ үйлдвэрийг алтаар босголоо доо. Хойч үе маань төлж дийлэхгүй өрөндөө баригдана.
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21