Н.Учрал: Төр апп хөгжүүлэхгүй, хувийн хэвшлийг дэмжсэн нээлттэй бодлого баримтална

2026-04-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ерөнхий сайд Н.Учрал Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх Үндэсний зөвлөлийн энэ жилийн анхны хуралдаанд оролцлоо.

Манай улсын хувьд дижитал ирээдүй, цахим засаглалын асуудлаар сүүлийн жилүүдэд багагүй ахицтай байгаа. НҮБ-ын 2024 оны Цахим засаглалын хөгжлийн индексээр Монгол Улс 46 дугаарт орж, 2022 оноос 28 байр урагшилсан. e-Participation Index-ээр 37 дугаарт эрэмбэлэгдсэн. Е-Mongolia платформ 2023 онд Open Government Partnership-ийн шагналын хөтөлбөрт хүндэт үнэлгээ авч байв. Мөн иргэдийн 80 хувь нь Е-Mongolia ашигладаг, тэр дундаа энэ платформоос 89 байгууллагын 1,269 үйлчилгээг 102 сая удаа авсан гэсэн статитик бий. Үүнийг эдийн зсгийн үнэлгээгээр илэрхийлбэл, 27 сая ам.долларын шууд бус зардлыг хэмнэсэн хэмээн тооцож байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс төрийн үйлчилгээний дижитал шийдэл, интеграц, платформын туршлагаа цаашид, зөвлөх үйлчилгээ, платформын шийдэл, хэрэгжилтийн загвар хэлбэрээр бусад улсад экспортлох бүрэн боломжтой болсныг дээрх үр дүнгүүд илэрхийлж байна.

Ерөнхий сайд Н.Учрал “Мэдээллийн технологийн салбар төрийн зуршлаас хувийн хэвшил рүү шилжинэ. Төр зөвхөн замыг нь, замын хөдөлгөөний дүрэмтэй нь тогтоож өгнө. Төр хөгжүүлэгч биш зохицуулагч байна. Ирэх оны төсөвт хөгжүүлэлтийн зардал тавихгүй” хэмээн онцлов. 

Төрийн оролцоог багасгасан цахим бодлогыг ерөнхийд нь хураангуйлвал, төр апп хөгжүүлэхгүй, харин нээлттэй API, нэгдсэн стандарт, мэдээлэл солилцооны дэд бүтцэд суурилсан загварт шилжихээр болж байна. Мөн төрийн мэдээллийн сан, API, дижитал дэд бүтцийг нээлттэй, аюулгүй, стандарттай болгож, хувийн хэвшил программ хангамжаа хэрэгжүүлнэ. Ингэхдээ худалдан авалт, захиалгадаа үндэсний мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих мөн үндэсний компаниудад нээлттэй өрсөлдөх боломжийг нь олгож, монополь байдлыг хална гэдгээ мэдэгдлээ.

Монгол Улсад төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой 4,119 байгууллагын 13,526 программ хангамж, лиценз бүртгэлтэй байдаг. Тэр дундаа мэдээллийн системийн хөгжүүлэлт, засвар үйлчилгээний 73 хувийг төр, 27 хувийг хувийн хэвшил хариуцаж байна. Сүүлийн 10 жилд төсвийн хөрөнгө оруулалтаар 104 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 226.7 сая ам.долларыг систем хөгжүүлэх, дэд бүтцийг чадавхжуулахад зарцуулжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 76 (7818)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

49 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

49 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

49 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

2026-08-28
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

2026-08-28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

2026-08-28
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

2026-08-28
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

2026-08-28
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

2026-08-27