Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийж буй айлчлал эхэллээ

2026-04-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.Бямбаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна. Тодруулбал, айлчлал өнөөдөр эхэлж буй бөгөөд энэ сарын 23-ны өдөр хүртэл хийх аж.

Төрийн айлчлалын хүрээнд "улс төр, худалдаа эдийн засаг, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хэтийн төлөвийн талаар өндөр дээд түвшинд хэлэлцэнэ" гэж Бүгд Найрамдах Казахстан улсын ерөнхийлөгчийн захиргааны хэвлэлийн албанаас гаргасан мэдээлэлд онцолсон байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлал нь төрийн тэргүүний хувьд Казахстан улсад айлчилж буй анхны тохиолдол юм. Өмнө нь тэрээр 2019 онд Ерөнхий сайдын албан тушаалд байхдаа тус улсад айлчилж байв.

Мөн Бүгд Найрамдах Казахстан улс 1991 оны арвандугаар сарын 16-ны өдөр тусгаар тогтнолоо зарласны дараа 1992 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Монгол Улс, Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоож байсан юм. 1992 онд Монгол Улс Алма-Ата хотноо Элчин сайдын яамаа нээсэн бол Казахстаны тал 1997 оны тавдугаар сард Улаанбаатар хотод дипломат төлөөлөгчийн газраа нээсэн. 1993 онд Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 1998 онд Казахстан улсад айлчилж байлаа.

Харин 2024 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн юм. 

Эх сурвалж: www.polit.mn 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
amjilt husye
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

15 цаг 38 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

Уржигдар 17 цаг 41 мин
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

Уржигдар 11 цаг 19 мин
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

Уржигдар 11 цаг 18 мин
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

Уржигдар 09 цаг 31 мин
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

Уржигдар 06 цаг 00 мин
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

Уржигдар 06 цаг 00 мин