Эрчим хүчний үнийг иргэдэд гэнэтийн дарамтгүйгээр үе шаттай шинэчилнэ

2026-04-20
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Ерөнхий сайд Н.Учрал, Эрчим хүчний сайд Б.Найдалаа болон холбогдох албаныхантай өнгөрсөн баасан гарагт Дулааны IV цахилгаан станцад ажиллалаа. Тус станц нь төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 49.0 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 55.2 хувийг ханган ажилладаг бөгөөд системийн оргил ачааллыг үүрч, стратегийн чухал үүрэг гүйцэтгэдэг.  2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК нь 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлуудаа хэрхэн эхлүүлээд байгаагаа болон өнөөгийн ажиллаж байгаа хүчин чадал, цаашид зайлшгүй хийгдэх ёстой хөрөнгө оруулалтын саналаа Ерөнхий сайд Н.Учралд танилцуулав.
Цахилгаан станц өндөр хүчин чадлаар ажиллаж, 33 тэрбум төгрөгөөр импортлох байсан эрчим хүчийг 15 тэрбумаар нийлүүлэн, бодит хэмнэлт хийсэн, дизель түлшийг урьдчилан хангалттай нөөцөлсний улмаас үнийн савлагаанд өртөх эрсдэлийг бууруулжээ. Түүнчлэн нэг киловатт цахилгааныг 83 төгрөгөөр үйлдвэрлэж, 117 төгрөгөөр, харин нэг гигакалори дулааныг 40.800 төгрөгөөр үйлдвэрлэж, 4,283 төгрөгөөр борлуулдаг байна. 2025 онд тус байгууллага цахилгаан эрчим хүчнээс 151.7 тэрбум төгрөгийн ашиг олж, харин дулааны эрчим хүчнээс 183.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ.

Тарифын бодлогыг өөрчлөх шаардлага үүссэн гэдгийг байгууллагын удирдлагууд онцолсон бөгөөд хэрэв байдал энэ хэвээр үргэлжилбэл 2027 онд 118 тэрбум төгрөгийн алдагдалд орох тооцоолол гарсныг хэллээ. Мөн өнөөдрийн байдлаар 260 тэрбум төгрөгийн үндсэн зээлтэй ба төлөлтөө хойшлуулах хүсэлтийг Хөгжлийн банканд өгчээ. Эрсдэлийн үнэлгээгээр 504.4 тэрбум төгрөгийн засвар шаардлагатай. Цаашид өвлийн оргил ачааллыг найдвартай давахын тулд санхүүжилтийг шийдвэрлэж, засвар шинэчлэлээ эрчимжүүлэх ёстой гэсэн мэдээлэл өглөө. 

Ерөнхий сайд Н.Учрал “Эрчим хүчний шинэчлэл бол манай Засгийн газрын голлон анхаарч байгаа асуудлуудын нэг. Нэн тэргүүн эрчим хүчний салбар эдийн засгийн эргэлтэд орж зөв бүтэцтэй ажиллаж байж цаашдаа төрийн татаасгүй, өр төлбөргүй, гал алдахгүй зөв голдиролдоо орно гэж үзэж байна. Энэхүү шинэчлэлийг алаг цоог хийж болохгүй, яаралтай засвар үйлчилгээний санхүүжилтийг шийдвэрлэх, шинэ эх үүсвэр барих, үнэ тарифыг иргэдэд дарамтгүйгээр алгуур шинэчлэх, хөрөнгө оруулалтыг боомилж буй шаардлагагүй зөвшөөрөл, хязгаарлалтаас чөлөөлөх, үнэ нэмэхийн хажуугаар компаниудын ил тод байдал, засаглалыг сайжруулах гээд цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ гэдгээ хэлсэн юм. Мөн салбарыг эдийн засгийн гацаанаас гаргах, зах зээлийн зөв горимд шилжүүлэх чадварыг нь харгалзан Эрчим хүчний сайдыг томилсон гэдгээ дурдав.

Ерөнхий сайд цааш нь хэлэхдээ “Өвөлдөө одооноос бэлтгэе. Засвар үйлчилгээгээ хавар, зундаа амжуулахгүй бол гал алдах эрсдэлтэйг бид хангалттай харсан. Үүссэн асуудлуудыг шийдвэрлэнэ. Ингэхдээ төрийн зүгээс иргэдэд учрах санхүүгийн дарамтыг хөнгөлж, Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс шаардлагатай татаасыг гаргана. 2026-2028 онд эрчим хүчний компаниудын хуримтлагдсан өр төлбөрийг үе шаттай барагдуулж, урт хугацааны зээлийг хэвийн болгосноор 2029 оноос салбарыг улсын төсвийн татаасгүй ажиллах нөхцөлд хүргэнэ. Зөвхөн засваруудаас гадна шинэ эх үүсвэрүүд, сэргээгдэх эрчим хүч, хувийн хэвшлийн төслүүдийг дэмжинэ. Тэгж байж бид өвлийг өнтэй сайхан давдаг болно, гадаад дотоодын аливаа гэнэтийн эрсдэлд сандарч тулгамдахгүй болно, эдийн засгийг тэлэх шинэ төслүүдээ эхлүүлж болно. Эрчим хүчний үнийг иргэдэд гэнэтийн дарамтгүйгээр үе шаттай шинэчилж, бодит өртөгт ойртуулан, цаашид инфляц, түлш, валютын хөдөлгөөнтэй уялдуулан индексжүүлсэн тогтолцоонд шилжүүлнэ.  Эцэст нь хэлэхэд, гал манаж гэрэл түгээж буй та нартаа баярлалаа. Хариуцлагатайгаар өдөр, шөнөгүй ажиллаж буй та бүхнийг Засгийн газар ойлгож, дэмжих болно. Ажлаа хариуцлагатай хийж байгаа хэнийг ч халж солихгүй” гэв. Харин Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Эрчим хүчний салбарыг хүнд суртал, хаалттай байдал, урт болон богино хугацаанд үүссэн өр төлбөрүүд, засаглалын хямрал, үр ашиггүй байдлаас чөлөөлөхөөр ажиллана” гэдгээ илэрхийлжээ.

Харин Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарт үүссэн асуудлаар өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Эрчим хүчний салбарынхны цалинг 30 хүртэлх болон түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх, мөн цалин тооцох итгэлцүүрийг хууль, дүрэм журмын дагуу тооцдог болох гэх мэт 12 заалт бүхий санал гаргасан байдаг.  Тэгвэл өнгөрсөн хугацаанд Эрчим хүчний салбарын ажилчдын шаардлага үр дүнд хүрээгүй тул Сүхбаатарын талбайд жагсаж эхэллээ.  Энэхүү жагсаалаар тус холбооноос эрчим хүчний салбарын алдагдлыг ажилтан хүн үүрэх ёсгүй гэсэн байр суурь илэрхийлж, салбарын хэмжээнд ажил хаялтад хүрэх эрсдэлт нөхцөл байдал үүсээд байгааг анхааралдаа авч ажиллахыг хүсэж, УИХ, Засгийн газарт хугацаатай шаардлага хүргүүллээ. Тус холбооны төлөөлөл шинээр томилогдсон сайд Б.Найдалаатай уулзалт хийсэн бөгөөд эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжгүй бөгөөд 600 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа тул салбарын төсөв, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээс өөр гарц байхгүй хэмээн мэдэгдээд буй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 74 (7816)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

48 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

48 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

48 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

2026-08-28
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

2026-08-28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

2026-08-28
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

2026-08-28
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

2026-08-28
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

2026-08-27