Ерөнхийлөгчийн хууль: Намын бүлгүүд санал хураалтад гишүүдийнхээ саналыг хайрцаглахгүй орно

2026-04-14
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Даваа гараг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Тэгвэл өчигдөр хоёр намын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга нар байр сууриа илэрхийллээ.  Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийнтөслийг УИХ-аар хэлэлцэх эсэх санал хураалт энэ пүрэв гарагт болно. Тэгвэл намын бүлгүүд хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар байр сууриа нэгтгэжээ.  АН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн хуулийг дэмжихгүй, гэхдээ гишүүдийнхээ саналыг хайрцаглахгүй буюу хоёр одтой шийдвэр гаргасан байна.  Энэ нь санал хураалт явуулахад заавал бүлгийн шийдвэрийг дага гэхгүй, өөрсдийн итгэл үнэмшилээр саналаа өгч болно гэсэн үг.  МАН-ын зүгээр тодорхой хатуу байр суурь илэрхийлээгүй, мөн л гишүүдийнхээ саналыг хайрцаглахгүйгээр санал хураалтад орохоор шийдвэрлэсэн талаар бүлгийн дарга нь мэдээлсэн.  Бүлгийн дарга нарын мэдээллийг хүргэе.

МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал:

-Маш тодорхой хэлье. Энэ хуулийн төслийг өмнөх бүлгийн хурлаар хэлэлцсэн. Тухайн үед танхимд байсан гишүүдийн ирцээс хамаараад нэгдсэн байр суурийн санал хураалт хийгээгүй. Өнөөдөр ч мөн санал хураалт хийгээгүй байна. Нэгэнт УИХ дээр хэлэлцүүлэг нь явж байгаа учраас гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Мөн гишүүдийн оролцоог тэгш хангах шаардлага бий. Байнгын хорооны хуралдаан болон чуулганы үеэр асуулт, хариулт, саналууд бүгд явсан. Иймээс заавал бүлгийн нэгдсэн байр суурь гаргаж, гишүүдийг хайрцаглах шаардлагагүй гэж үзэж байна. Гишүүд байр сууриа чөлөөтэй илэрхийлэх ёстой. УИХ өөрөө ард түмний төлөөллийг хангах, хариуцлагатай, чадамжтай байх ёстой. Энэ асуудлыг гишүүд зөвөөр харж шийдэх ёстой гэж үзэж байна. Намын дарга, УИХ-ын дарга гишүүдтэй уулзсан талаар би мэдэхгүй. Тулгаж, шахсан зүйл яригдаагүй.Харин чуулган болон байнгын хорооны хуралдаан дээр гишүүд байр сууриа тодорхой илэрхийлж байна. Иргэдийн хүлээлт ч ийм байгаа. Тиймээс асуудалд нээлттэй, хариуцлагатай хандах нь зөв гэж үзэж байна.

АН-ын дарга О.Цогтгэрэл:

-Ардчилсан нам өнгөрсөн өдрүүдэд Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор дотооддоо бүрэн шинэчлэл хийж, сонгуулиа зохион байгууллаа. ҮБХ нь Хяналтын ерөнхий зөвлөл, Улс төрийн зөвлөлөө байгуулж, системийн хувьд бүрэн бүтэн боллоо. Үндсэндээ 10 жил зогссон байсан үйл явц учраас зарим нь сэтгэл дундуур байж, шүүмжлэл хэлж байна. АН-ын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох асуудлыг түр хойшлуулаад байна. Намын үйл ажиллагаанд саад болсон зүйл байхгүй. Удахгүй Хяналтын ерөнхий хороо хуралдаж, Улс төрийн зөвлөлөө хуралдуулахаар төлөвлөж байна.  Манай намын бүлгийн хуралд 25 гишүүн оролцож, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг үзэл баримтлалынх нь хувьд дэмжихгүй гэдэг хоёр одтой шийдвэр гаргасан. Гэхдээ хувь УИХ-ын гишүүд өөрийн итгэл үнэмшлээрээ байр сууриа илэрхийлж болно гэдэг шийдвэр гаргалаа. УИХ-ын гишүүнд одоогийн хуулиар эгүүлэн татах заалт байдаг. УИХ-ыг ямар ч дархлаагүй болгох үзэл санаа энэ хуулийн төсөлд агуулагдаж байна. Тэгвэл Ардчилсан парламентын тогтолцооноос ухарч, дархлаагүй болгож, эрх болон эрх чөлөөнөөс ухарна гэж үзэж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 70 (7812)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
DR. ADITYA
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

1 цаг 56 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

1 цаг 59 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

6 цаг 40 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

6 цаг 43 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

11 цаг 5 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15