Хотын дарга асан Д.Сумьяабазараас Хууль зүйн сайд Б.Энхбаярт хаягласан “мэндчилгээ”

2026-03-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГАРЬД

 

Монгол цэргийн өдөр өнгөрсөн долоо хоногт тохисон. Үүнийг дурдсаны учир нь, УИХ-ын гишүүн асан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан, Хотын дарга асан Д.Сумьяабазар нүүр номдоо нэгэн “мэндчилгээ” нийтэлсэн юм. Тэрээр “…Монгол эр цэргийн баярын мэндийг хүргэе” гээд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт хаяглажээ.

Д.Сумьяабазар мэндчилгээндээ “…Төрийн сүлдэндээ тангараг өргөдөг Монгол Улсын хуульзүйн салбарыг удирдаж буй сайд Б.Энхбаяр нийслэл Улаанбаатар хотыг Баялгийн хараал хүрчээ гэж ярихыг харлаа. Ямар гээчийн ад зэтгэр нь шүглэчихээ вэ. Нийслэлээс сонгогдсон гишүүд Улаанбаатар хотыг хөгжүүлэх Түр хороо байгуулж, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа, ковидын хүнд нөхцөлд юу болж батлууллаа даа. Өнөөдөр Улаанбаатар хот эрхзүйн болон эдийн засгийн реформыг хийж, жинхэнэ бүтээн байгуулалтын ажлууддаа ханцуй шамлан ороод байна. Ажлын гүйцэтгэлийн үр дүн ч нүдэнд харагдахуйц гарч байна. Баялгийн хараалтай нүүр тулж, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх гэж байгаа бол Тавантолгой, Ухаа худаг, “Бодь” групп, Төмөр зам, тэдгээрийг тойрсон мөнгөний асуудал болох 44 их наядаас эхлээд 1.5 сая ам.долларын яриануудыг бүх л хүмүүс мэдэж байгаа. Үүнийгээ шалга. Авлига албан тушаалын гэмт хэргийн жинхэнэ гогцоо тэндээс чинь хөвөрдөх болно гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд хэлье. Энхбаяр минь үнэн байгаарай, шударга байгаарай” гэжээ.

Д.Сумьяабазар бол УИХ-д хоёр ч удаа сонгогдсон. Эхний бүрэн эрхийнхээ хугацаанд Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдаар ажилласан. Харин хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг дуусгалгүй, УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж, Хотын дарга болсон. Тэгж байгаад улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан Хотын дарга, Хотын МАН-ын даргын ажлаа өгч байсан юм. Түүний дараа МАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад сая намд нь “газар хөдлөх”-д чөлөөлөгдсөн байдаг. Түүнээс хойш Д.Сумьяабазар нам жим байсан юм. Харин энэ удаад Монгол цэргийн өдрөөр сонин хачин мэндчилгээ дэвшүүлж, тэр дундаа түүнийгээ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт хаягласан нь анхаарал татаж байгаа юм. Тодруулбал, тэрээр мэндчилгээндээ өөрийн хариуцан ажиллаж байсан уул уурхайн салбар, нийслэл Улаанбаатар хотын асуудлуудыг хөндөөд “…Тавантолгой, Ухаа худаг, “Бодь” групп, Төмөр зам, тэдгээрийг тойрсон мөнгөний асуудал болох 44 их наядаас эхлээд 1.5 сая ам.долларын яриануудыг бүх л хүмүүс мэдэж байгаа. Үүнийгээ шалга” гэжээ. Харин ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын хувьд Д.Сумьяабазарын “мэндчилгээ”-нд ямар нэг хариу өгөөгүй байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 54 (7796)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21