АН-ын “ажил хаялт” УИХ-ын гишүүдийн ёс зүйг ярих цаг болсныг улам нотоллоо

2026-03-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ОЧИР

 

УИХ-ын хаврын чуулган өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт нээлтээ хийсэн. Харамсалтай нь эхний өдрөө л чуулганы үйл ажиллагаа гацаанд оров. Учир нь, АН-ын бүлэг хуралдсаны дараа АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “...Олон намаас бүрдсэн парламентын дарга намын даргын албыг давхар хаших нь зохисгүй гэж үзэж байна. Өнөөдрийн УИХ-ын дарга Н.Учрал нь МАН-ын даргын албыг хавсран гүйцэтгэж байгаа учраас түүнийг УИХ-ын даргын албан тушаалаа өгөх хүртэл АН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй” гэж мэдэгдсэн. Товчхондоо, АН ингээд “ажил хаялт” зарлачихлаа.

Учир нь, АН-ын шаардлага гэх үү, бойкот нь логикийн хувьд асуудалтай. Тэд “...МАН-ын дарга УИХ-ын дарга байгаа нь зохимжгүй байна” гээд чуулганыг “хаяж” байгаагаа зарласан. Гэтэл Засгийн газрын Тэргүүн Шадар сайдаар ажиллаж байсан Н.Учрал 2025 оны арваннэгдүгээр сарын 15-нд МАН-ын даргаар сонгогдсон. Үүнээс тав хоногийн дараа буюу 2025 оны арваннэгдүгээр сарын 20-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас түүнийг УИХ-ын даргаар сонгосон. Чуулганд оролцсон гишүүдийн 82.5 хувь нь Н.Учралыг дэмжсэн. Тэдний 19 нь АН-ын гишүүд байсан юм. Тэд чуулганы хуралдааны үеэр УИХ-ын даргаар сонгогдсон Н.Учралд баяр хүргэж, амжилт хүсэж байсан нь өдгөө протоколд тэмдэглэгдэж үлджээ.

Ийн, УИХ-ын даргаар сонгогдсон Н.Учрал намрын чуулганы хааж, 2026 оны хаврын чуулганыг нээж байгаа юм. Энэ хооронд буюу дөрвөн сарын турш УИХ-ын даргаар хүлээн зөвшөөрч, чуулган удирдуулж ирсэн АН-ынхан гэнэтхэн ийм мэдэгдэл хийсэн нь анхаарал татаж байгаа юм.

УИХ дахь АН-ын бүлгийн “...Чуулганы хуралдаанд оролцохгүй” гэх улс төрийн акц нь олон нийтийн дунд хардлага үүсгэж, нийгмийн шүүмжлэлийг хүлээгээд байна.

АН-ынхан УИХ дээр ингэж “ажил хаялт” зарлачихаад олны нүдэнд илээр намынхаа бүртгэл, дотоод сонгуулийн үйл ажиллагааг явуулж байгаа юм. Яг үнэндээ, АН өөрөө намын дарга, УИХ дахь бүлгийн даргаа нэг хүнд давхар “өмсгөчихсөн”-тэй ч энэ нь холбоотой байж мэдэх юм. 

Ямартай ч, өнөөдрийн энэ АН-ын үйл ажиллагаа нь УИХ дахь улс төрийн намын бүлэг хуульд байхгүй шалтгаанаар, өөрсдийн улс төрийн эрх ашгийн үүднээс гэнэтийн акц хийж, УИХ-ын чуулгын үйл ажиллагааг тасалдуулж буй үйл ажиллагаа болоод байна.

Үүнээс гадна, энэ удаагийн хаврын ээлжит чуулган урьд өмнөхүүдээс онцлогтой эхэлсэн. Чуулганы нээлтээс өмнө УИХ-ын гишүүдийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч санаачилж УИХ-аар хэлэлцүүлэхээр болоод байсан юм. Тодруулбал, уг төслөөр урьдын гэмт хэрэгт холбогдож, тэр байтугай шүүхээр ял шийтгүүлчихсэн гишүүд хүртэл УИХ-д гүрийгээд суугаад байдаг байсан нь эцэс болж, ёс зүйн асуудалтай гишүүд ч эгүүлэн татуулах эрх зүй нээгдэхээр байсан. Улс төрийн хүрээнийхэн, олон нийтийн дунд ч тодорхой хэмжээгээр хэлэлцүүлэг үүсгэж, уг хуулийн төсөл нийгмийн анхааралд нэгэнт ороод байв.

Тиймээс, АН уг төслөөс зайлсхийж УИХ-ын чуулганд оролцохгүйгээр шийдсэн үү гэдэг нэг хардлага гарч ирж байгаа юм. Нөгөөтэйгүүр, УИХ-ын гишүүдийн үндсэн ажил нь чуулганд сууж, хууль, тогтоол батлах байдаг. Гэтэл, жирийн иргэд ийм үндсэн ажлаа хаях юм бол Хөдөлмөрийн хуулийн 2-3 “дамжлага”аар давж шийтгүүлээд л ажлаасаа халагдана. Наад зах нь цалингүй болно. Тэгэхээр УИХ-ын гишүүд ийм дабл стандарттай байгаа нь нийгмийн эгдүүцлийг төрүүлээд байгаа хэрэг. Тэгээд бас, УИХ-ын гишүүд үндсэн ажлаа орхиж, улс төрийн акц хийж буйг цаашдаа засах шаардлага ч үүсэж мэдэхээр байна. Өөрөөр хэлбэл, УИХ дахь АН-ын бүлэг УИХ-тай холбоотой асуудлаар, харин АН нь улс төрийн акцаа хийдэг зааг ялгаа хэрэг болж буй бололтой. Ер нь бол АН-ын “ажил хаялт” УИХ-ын гишүүдийн ёс зүйг ярих цаг болсныг улам нотоллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 54 (7796)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21