Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?

2026-03-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Г.ТӨГС

 

2025 оны аравдугаар сарын 17. Монголын парламентын түүхэнд мартагдах ёсгүй өдөр. Энэ бол зүгээр нэг улс төрийн маргаан биш, харин төрийн эрх мэдлийн төлөөх улайрал Үндсэн хуулийг хэрхэн зөрчиж болдгийн тод жишээ болсон өдөр байлаа. Тухайн өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан энгийн дэг журмаар явагдсангүй. Харин тодорхой бүлэглэл эрх мэдлийг яаравчлан гартаа авахын тулд хууль зөрчин хуралдааныг хүч түрэн явуулж, Засгийн газрыг огцруулах шийдвэрийг “алх цохин” баталгаажуулахыг оролдсон. Энэ бүхэн парламентын ардчиллын суурь зарчим болох хэлэлцүүлэг, олонхын зарчим, дэг журмыг илтэд үл тоомсорлосон үйлдэл байв. УИХ-ын дэд даргын хувиар алх цохих хүртэл нь Үндсэн хууль зөрчил болно гэдгийг С.Бямбацогт тэргүүтэй хашир улстөрчид сануулсаар байсан.  Гэвч хуралдаан даргалагчийн хувьд тухайн нөхцөл байдлыг зогсоох бус, харин үргэлжлүүлэн замыг сонгосон нь парламентын засаглалын эсрэг үйлдэл байлаа.

Үндсэн хуулийн цэцээс хуралдаантай холбоотой үйл ажиллагааг Үндсэн хууль зөрчсөн, хууль бус гэж дүгнэсэн нь улс төрийн маргааныг эрх зүйн талаас нь  баталгаажуулсан. Үүний дараа Х.Булгантуяа нар ёс зүйн хариуцлага хүлээж, УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгсөн. Гэвч улс төрийн хариуцлага хүлээлээ гээд асуудал бүрэн хаагддаггүй. Харин ч жинхэнэ асуулт үүнээс хойш эхэлдэг.  Хууль зөрчсөн нь нэгэнт тогтоогдсон бол хуулийн хариуцлага яагаад хүлээхгүй байна вэ гэдэг асуудал яригдах учиртай.    

УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяаг  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ өмнөх өдрийн гишүүдийн ирцийг хамруулсан. Энэ нь аравдугаар сарын 17-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж байж, аравдугаар сарын 16-нд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн ирцийг оруулж 51.6 хувийн ирцтэй гэж хуралдаан эхлүүлсэн нь Үндсэн хуулийн Үндсэн хуулийн 1.2, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6.6.2-ыг ноцтой зөрчсөн. Мөн Үндсэн хуульд заасан ердийн олонх буюу 64 хүний саналаар Ерөнхий сайдыг огцруулах ёстой байтал 52 хүний саналаар огцруулсныг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж Цэц дүгнэсэн билээ. 

Гэтэл сүүлийн үед тухайн үед хууль зөрчсөн байж болзошгүй үйл явцыг зөвтгөх, эсвэл бүдгэрүүлэх оролдлого хийх боллоо. Бүр парламентын засаглалын хамгаалагчийн дүрд  тоглон гарч ирсэн нь хоржоонтой юм шүү. Монголчуудыг загасны ой санамжтай гэж тохуураад л байх шиг.  Монголын улс төр давлагаа ихтэй, халалттай нь үнэн.  Гэхдээ яаж ч халж, хоорондоо зөрчилдөж байсан, давж болохгүй даваа гэж байдаг.  Тэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн зөрчил юм. Харин Х.Булгантуяа нар энэ үйлдлээрээ тэр хязгаарыг давж, Үндсэн хуулиа зөрчиж болдгийг харуулчхаад өнөөдөр хариуцлага хүлээх нь бүү хэл ардчилсан парламентын засаглалаа хамгаална гэнэ.  Үндсэн хуулийн зөрчсөн хүмүүс өнөөдөр парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 53 (7795)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
DR. ADITY
Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM if you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21