О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой

2026-03-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

АН-аас мэдээлэл хийж, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Ардчилсан намаас УИХ-ын даргаар аль нэг намын дарга ажиллаж болохгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. МАН-ын даргыг УИХ-ын даргаасаа чөлөөлөгдтөл УИХ дахь Ардчилсан намын бүлэг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэсэн шаардлагынхаа дагуу асуудлаа тавьж байна. Өнгөрсөн хугацаанд нийтлэг асуултууд гарч ирсэн. Өмнө нь ийм жишиг байсан биз дээ. Тухайлбал, М.Энхболд, З.Энхболд нар УИХ-ын дарга, намын даргын ажлыг хавсарч гүйцэтгэж байсан жишиг байсан зэрэг асуултыг тавьж байна. Бид энэ буруу жишгийг засах ёстой. Буруу жишгийг тэр чигээр нь үргэлжлүүлбэл юу болдгийг нэр дурдсан дарга нарын засагласан жилүүд сануулдаг. Ардчилсан намын дарга УИХ-ын даргаар ажиллаж байхад төрийн хямрал болсон. Мөн түүнээс болж Ардчилсан нам сонгуульд гурван удаа дараалан ялагдаж, Монгол Улсад нэг намын дарангуйллын тогтолцоо руу шилжсэн. М.Энхболд УИХ-ын дарга болсноор 2017–2018 оны үед Монголын засаг төрийн хямрал ямар үр дүнд хүрснийг мэдэж байгаа байх. Буруу зүйлийг засаж залуурч, олон улсад байдаг зарчмын дагуу бодлого баримтлахгүй бол ямар үр дүн хүлээж байгааг харуулж байна. Ийм учраас Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар ажиллаж байгаад МАН-ын дарга болох үед бид асуудлыг тавьж байсан. Энэ үйлдлийг бид зарчмын дагуу байр суурь гэж үзэж байгаа” гэлээ. АН-ын дэд дарга Х.Тэмүүжин “Ардчилсан намаас дэвшүүлж буй үзэл санаа нэг хүнд зориулагдсан үзэл санаа биш. Парламентын дарга өөрөө ярьдаг биш, харин парламентын гишүүдийг яриулж, дуу хоолойг нь түгээдэг хэрэгсэл гэж анх нэрлэсэн. Мэтгэлцээнийг тал алдалгүй шүүж, дэмждэг. Төлөөллийг хэрэгжүүлэгч, тэнцвэрийг хадгалагч. Талцлаас ангид, намын улс төрөөс бие даасан парламент ёсыг хамгаалдаг хүнийг парламентын спикер гэдэг. Гэтэл монголчууд бид парламентыг даргатай болгочихсон. Дарга гэж андуурчихаараа “би эдний дарга юм байна, би эд нартай дарга-цэргийн үүднээс харилцах ёстой юм байна” гэж эндүүрдэг. Парламент бол Засгийн газар биш. Олонх цөөнхөөр асуудлаа шийднэ, олонх шийдвэрээ гаргана, цөөнх хяналтаа тавина. Энэ бол парламентын хамгийн чухал зарчим. Парламентыг спикер тэнцвэртэй байлгахын тулд хоёр зүйл шаарддаг. Нэгд төвийг сахьсан байх ёстой, хоёрт бие даасан байх ёстой гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 53 (7795)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
Хуц
Буриад зон
Цогтгэрэл бага шиг донгод
Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM if you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21