С.Бямбацогт: Баялагтаа эзэн Монгол зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулна

2026-03-19
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

 

-"Баялагтаа эзэн Монгол" зөвлөлдөх санал асуулга болох юм байна.  Энэ талаар тодруулахгүй юу?

-Стратегийн ордуудын 34-51 хувийг төр эзэмшинэ гэж хуульд заасан. Төр стратегийн ордуудын 60 хувийг  эзэмшээд иргэддээ хүртээх бодлогыг Засгийн газар барьж байгаа. Ирээдүй өв санд зургаан их наяд төгрөг хуримтлуулсан байна. Хуримтлалын санд нэг их наяд төгрөг хуримтлагдсан байна. Энэ мөнгийг хэрхэн арвижуулах, өсгөх вэ гэдгийг иргэдээсээ асууна. Орон даяар иргэдийн дунд хэлэлцүүлэг, санал асуулга зохион байгуулахаар шийдсэн. Зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг байгуулсан. Нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, 43 иргэн материалаа ирүүлснээс есөн хүнтэй зөвлөлдөх зөвлөл байгуулах захирамж гаргасан. Зөвлөлдөх санал асуулгыг хоёр үе шаттай явуулна. Эхний үе шат нь 21 аймаг 330 суманд дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт зохион байгуулагдана. Хоёр дахь үе шат нь дөрөвдүгээр сарын дундуур 800 хүний төлөөлөл оролцсон санал асуулгыг явуулна.

-Үндэсний баялгийн санг арвижуулахад Засгийн газраас ямар бодлого баримтлах вэ?

-2024 онд Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар иргэн бүр хуримтлалын сантай болж, хүн бүрийн нэр дээр данс нээн байршуулсан. Өнөөдрийн байдлаар уг дансанд 175 мянган төгрөг хуримтлагдаад байна. Цаашид энэ хуримтлалыг богино хугацаанд хэрхэн өсгөх, мөн иргэд уг мөнгийг эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг амьдралын чухал хэрэгцээндээ хэрхэн үр ашигтай зарцуулах талаар санал, шийдлийг хамтдаа тодорхойлох нь “Баялагтаа эзэн монгол” санал асуулгын гол зорилго юм.Энэ асуудлыг Засгийн газар дангаар шийдэх боломжгүй гэж үзсэн.  Зөвлөлдөх санал асуулга явуулах бүрэлдэхүүн УИХ-ын гишүүн асан Д.Алтай, Хотын дарга асан Э.Бат-Үүл, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Н.Батнасан, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан, Хамба лам асан Д.Чойжамц, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, хуульч Л.Төр-Од, Р.Хатансайхан, Н.Жанцан нар багтсан.Тус зөвлөл ойрын хугацаанд хуралдаж, санал асуулгын хамрах хүрээ, чиглэлийг тодорхойлон асуумжийг боловсруулна.Ингэснээр олон жил яригдсан байгалийн баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрт тэгш, шударгаар хүртээх бодлогыг бодитоор хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. 

-Төрийн албан хаагчдын цомхотгол эзнээ олсонгүй гэдэг шүүмжлэлд тайлбар өгөхгүй юу?

-2025 оны зургадугаар сард 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг баталсан бөгөөд уг төлөвлөгөөний хүрээнд төрийн албан хаагчдын орон тоог есөн хувиар цомхотгох Засгийн газрын тогтоол гарч, хэрэгжүүлэх чиглэл өгсөн. Гэвч уг шийдвэрийг хэрэгжүүлэх явцад зарим агентлаг, аймаг, орон нутагт алдаа, зөрчил гарсан тохиолдлууд бий. Үүнтэй холбоотойгоор холбогдох төрийн албан хаагчид гомдол гаргаж, асуудлыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болон шүүхийн байгууллагуудаар шат дараатайгаар шийдвэрлүүлж байна. Түүнчлэн дэд сайд нарын асуудал хөндөгдөж байна. Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд хууль, эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулах шаардлага үүсч байгаа юм. Энэ нь зөвхөн дэд сайд нарын хүрээнд хязгаарлагдахгүй, харин яамдын бүтэц, зохион байгуулалтыг бүхэлд нь шинэчлэх, чиг үүргийг илүү оновчтой болгох асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатайг харуулж байна.

-Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, сайд нарыг чөлөөлөх, томилох асуудал ямар шатанд явж байна вэ?

-Хоёр сайд чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тодруулбал, Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Үүний дагуу Боловсролын сайдаар ГБХНХ-ын сайд асан Л.Энх-Амгаланг томилохоор Ерөнхий сайд шийдвэр гаргасан. Үргэлжлүүлэн Ерөнхийлөгч болоод УИХ-д танилцуулан, хэлэлцүүлнэ. Харин Эрчим хүчний сайдаар ХҮН намын гишүүн Б.Найдалааг томилох шийдвэр гаргалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 52 (7794)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
DR. ADITY
Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM if you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email
Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM if you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21