Б.Чойжилсүрэнгийн даагаагүй “улс төр”-ийг Б.Найдалаа даах уу?!

2026-03-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.Очир

Засгийн газарт хоёр сайдын суудалтайгаар хоёр жил шахам хамтарч буй ХҮН намынхан “хүн”-ээ солих шийдэлд хүрчээ. Боловсролын сайд П.Наранбаяр болохоо байгаад тэр нь туйлдаа хүрсэн. Ер нь анхнаасаа л болохгүй нь тодорхой байсан юм. П.Наранбаяр сайн багш хэдий ч сайн менежер биш байсан. Гэвч, гүрийж явсаар өнөөдрийг хүрэв. Тиймээс, ХҮН нам П.Наранбаярыгаа татахын зэрэгцээ Боловсролын яамыг ч болихоор шийджээ. Түүний оронд гал алдах шахсан гэдэг “гал”-тай Эрчим хүчний яамыг авахаар эрх баригчидтай тохирчээ. Тус яам дээр УИХ-ын гишүүн Б.Найдалааг санал болгожээ.

СЭЗДС-д бизнесийн удирдлагын бакалавр, Япон улсын Кобе их сургуулийг хөгжлийн эдийн засагч мэргэжлээр эдийн засгийн ухааны магистр хамгаалсан Б.Найдалааг эрчим хүчний салбарыг авч явж магадгүй болоод байна. Хавар болсон, улс төр хачин богино эргэлттэй болсон. Тийм зүйлд өртчихгүй бол Б.Найдалаа гэдэг Эрчим хүчний сайдтай болно.

Гэхдээ, Б.Найдалааг Б.Чойжилсүрэнтэй улстөрчийн хувьд, эрчим хүчний салбарт яаж ажиллахынх нь тухайд харьцуулбал тэмээ ямаа, тэнгэр газар шиг зөрүүтэй. Б.Чойжилсүрэнгийн тухайд улс төрийн шалтгаанаар өргөдлөө өгч байгаагаа битүү хатуу хэлээд авсан. Үйл явдлын өрнөлөөс харахад ч тийм байгаа нь үнэн биз. Ер нь, Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайд болоод л “…Аргална даа” гэдэг алдарт үгээр ажиллаж ирсэн. Үнэхээр ч гаднаас хараат болохоор аргалж л амь зуух нь тодорхой байдаг. Тийм учраас СЭЗДС-д эдийн засгийн онолын багш, “Анод банк”-нд Эрсдэлийн удирдлагын газрын захирал, эдийн засагч, “Хаан” банканд Эрсдэлийн удирдлагын газрын захирал, “МСиЭс”-ийн “Юнител”-д газрын захирал, Монголын эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал, Тогтвортой, ногоон санхүүжилтийн хөгжил холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад ХҮН намд орж улс төр бараадаад удалгүй УИХ-ын гишүүн болсон түүхтэй Б.Найдалаад эрчим хүчний салбар арай л хатуудах “хоол” баймаар байгаа юм. Шулуухан хэлэхэд сайд гэдэг бол салбараас гадна улс төрийг аятайхан тэнцүүлэх хэцүү ажил байдаг. Тэр утгаараа, Б.Чойжилсүрэнгийн даагаагүй улс төрийг Б.Найдалаа даах боломжгүй юм. Ядахад, ирэх жил хязгаарлалт нь үргэлжлэхээр нөхцөлтэй, ирээдүй нь гэрэл гэгээ багатай эрчим хүчний салбарыг арай “даац”-тай улстөрч л авч явна шүү. Ядаж, Б.Чойжилсүрэнд дөхөхөөр даацтай…

Эх сурвалж: polit.mn

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM if you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21