"Шинэ хоршоо хөтөлбөрт хийсэн хяналт шалгалтын дүгнэлт удахгүй гарна"

2026-03-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Шадар сайд Х.Ганхуяг  "Шинэ хоршоо" хөтөлбөр болон “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар байр сууриа илэрхийллээ. 

 

-Шинэ хоршоо хөтөлбөрийн нөхцөл байдал ямар байгаа вэ.  Цаашид зээл олгох уу?

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 10578 шинэ хоршоо байгуулагдаж, 103 мянга орчим малчин нэгдэн, нийт 894 тэрбум төгрөгийн зээл аваад байна. Зээлийг жилийн зургаан хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай олгож байгаа бөгөөд хүүгийн зөрүүг улсын төсвөөс татаас хэлбэрээр санхүүжүүлж байгаа юм. Одоогоор чанаргүй зээлийн үлдэгдэл байхгүй, эргэн төлөлт хэвийн үргэлжилж байгаа ч зээлийг зориулалтын бусаар буюу хэрэглээний зорилгоор ашиглаж байна гэх мэдээлэл нийгэмд гараад байна. Үүнтэй холбогдуулан ажлын хэсэг гарч, шалгалтын ажил хийгдэж удахгүй дүгнэлт гарна. Түүнчлэн 2026 оны төсөвт шинээр зээл олгох хүүгийн татаас тусгагдаагүй байгаа нь одоогийн зээлийн үр ашгийг нягталж, цаашид үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэхтэй холбоотой юм. Цаашид малчдын бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилгоор хоршоодын цахим платформыг бий болгож, томоохон худалдааны сүлжээнүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна. Мөн "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг уур амьсгалын өөрчлөлт, нүүрстөрөгчийн зах зээлтэй холбох ажлыг эхлүүлсэн. Ингэснээр малын тоо толгойг зохистой хэмжээнд барьж, бэлчээрээ хамгаалсан малчид олон улсын зах зээлээс нэмэлт орлого олох боломж бүрдэх юм.

-Хаврын чуулганы хугацаанд ямар хуулийн төсөл өргөн барьж батлуулах вэ?

-Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд энэ хаврын чуулганаар Гамшгаас хамгаалах тухай хууль, Нөөцийн тухай хууль болон Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг өргөн барина. Ялангуяа чөлөөт бүсүүдэд "нэг цонхны үйлчилгээ" нэвтрүүлж, зөвшөөрлийн тогтолцоог хялбарчлах замаар хөрөнгө оруулагчдыг татах, үйл ажиллагааг нь бодитоор идэвхжүүлэхэд анхаарч байна. Монгол Улсын лабораторийн тогтолцоонд томоохон шинэчлэл хийх шаардлага тулгараад байна.  Өнөөдөр яам бүр өөрийн лабораторитой, чиг үүргийн давхардал ихтэй байгаа­гаас гадна маргаан таслах лавлагаа лабо­ратори байхгүй байна. Шинжилгээний хариу зөрүүтэй гардгаас үүдэж эдийн засагт ихээхэн хохирол учирч байна. Тухайлбал, алтны сорьцын шин­жил­гээний зөрүүгээс шалтгаалж нэг гулд­майгаас 190 грамм алт дутах эрс­дэл илэрсэн. Шатахууны чанарын шин­жилгээгээр АИ-92 бензиний октаны тоо зарим газарт 89-тэй гарсан зөрчил илэрлээд байна. Иймд Стандартчилал, хэмжил зүйн тохирлын үнэлгээний тухай хуулийг өргөн барьж, лабораториудыг хараат бус, бие даасан болгохоор ажиллаж байна. Шинэ тогтолцоогоор лабораториудыг үндэсний лавлагаа, баталгаажуулалтын болон анхан шатны гэж шатлалтай болгож, нэгдсэн мэдээллийн санд холбох юм. Ингэснээр төсвийн үргүй зардлыг бууруулж, хүнсний аюулгүй байдал болон экспортын бүтээгдэхүүний чанарыг олон улсын түвшинд баталгаажуулах боломжтой болно гэж үзэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 50, 51 (7792, 7793)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

1 цаг 50 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

1 цаг 50 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

1 цаг 50 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

2026-08-28
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

2026-08-28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

2026-08-28
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

2026-08-28
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

2026-08-28
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

2026-08-27