“Бодь”-ийн 200 сая доллараас хэн хэн “хандив” авсан бэ?

2026-03-16
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

 “Бодь интернэшнл” компанийн барьж гүйцэтгэсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын оффтейк гэрээтэй холбоотой олон нууц бий гэдэг. Тэр үнэн бололтой. Уг гэрээ анхнаасаа л улсын нууцад орсон байсан. Олон нийт 2022 оны сүүлчээрх тэсгим хүйтэнд Төв талбайд нүүрсний хулгайг эсэргүүцэж жагссанаар Засгийн газар шахалтад орж, гэрээг нь улсын нууцаас гаргаж байв.

Гэхдээ оффтейк гэрээтэй холбоотой дүн шинжилгээ хийдэг мэргэжилтнүүд, шалгаж нягталдаг хяналтын байгууллага өнөөг хүртэл гараагүй байгаа юм.

Ганцхан, Нээлттэй нийгэм форумын судалгааны баг уг гэрээтэй холбоотой дүн шинжилгээ хийсэн байдаг. Тэд “…Энэ гэрээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тухайд санхүү болон үйл ажиллагаанд үр ашиг муутай, өндөр зардалтай. Алдагдсан боломжийн өртөг өндөр байна. Тус компани энэхүү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг санхүүжүүлснээрээ хэвийн үйл ажиллагаа явуулаад олох орлогоо хэд нугалж алдсан. Харин “Бодь интернэшнл” ХХК-д давуу байдал бий болгосон” хэмээх дүгнэлтийг гаргасан.

Харин өнгөрсөн долоо хоногт экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Бодь”-ийн оффтейк гэрээтэй холбоотой нэгэн ноцтой мэдээллийг хэллээ. Түүний ярьсныг үгчилбэл “...“Бодь”-ийн гэрээний цаана байгаа томоохон авлигалын асуудал болзошгүй”,  “…Ийм зүйл болсон гэдгийг тэндээс хандив авсан хүн нь надад хэлсэн. Гэхдээ тэр нэрээ хэлэхгүй байхыг хүссэн. Энэ асуудлыг би ирэх долоо хоногт АТГ-т өгье гэж бодож байгаа. Энэ маш ноцтой асуудал. Одоо хууль хяналтын байгууллагууд шалгах ёстой”, “…Нүүрс гаргаад, орж ирж байгаа мөнгөнөөс хуримтлагдсан мөнгийг “Голомт капитал” гээд ийм нэг ТББ-аар дамжуулаад гаргадаг. Сайнаар яривал улс төрийн зорилгоор ашигладаг, муугаар яривал оролцсон хүмүүст тодорхой хэмжээний хахууль өгдөг ийм систем байсан”, “…Гашуунсухайтын анхны ТЭЗҮ нь 600 орчим сая ам.доллар, тэр дээр зардлыг нь нэмж, өсгөсөөр байгаад 1.3 тэрбум ам.доллар болсон. Ингээд нүүрс гаргахаар багадаа 200 орчим сая ам.долларыг гаргаж авсан болж таараад байгаа юм. 20 орчим хувийг нь гэсэн үг” гэж ярьжээ.

Эндээс үзэхэд, “…“Эрдэнэс Тавантолгой”-д алдагдсан боломжийн өртөг өндөртэй, “Бодь интернэшнл”-д давуу байдал бий болгосон” гэх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн нийт өртөг болох 1.3 тэрбум ам.долларын “хаялга” нь энэхүү 200 сая ам.доллар бололтой. Л.Оюун-Эрдэнийн ярьснаар “Бодь интернэшнл” компанийнхан 200 сая ам.долларыг “Голом капитал”-даа төвлөрүүлж байгаад тараадаг байжээ. Үнэхээр ч, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн 2019 оны аравдугаар сарын 29-ний өдрийн ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01-01, BITTGS-CONT-0002 тоот гэрээ байдаг. Үүнд 2020 оны зургадугаар сарын 10-нд нэмэлт өөрчлөлт хийсэн. Улмаар, 2024 оны аравдугаар сарын 29-нийг хүртэл хүчинтэй энэ гэрээ нь “Бодь интернэшнл” ХХК-ийн нийт санхүүжилт 1.005.630.179 ам.доллар, нэмж 2013 онд өөр компанийн хийж гүйцэтгэж байсан 276.4 сая ам долларын ажлыг оролцуулаад нийт 1.3 тэрбум ам.долларын санхүүжилттэй болсон юм.

Түүнчлэн, тэрээр тэндээс “хандив” авсан гэх хоёр улстөрчийн нэрийг зарласан. Тэр хоёрынх нь нийлээд нийт мөнгөний нэг орчим хувь нь болж байна. Тэгэхээр “…Үлдэх 99 хувь буюу 198 гаруй сая ам.доллар хэн хэнд очсон бэ” гэдэг анхаарал татна.  Экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлагын дараа “Голомт капитал”-аас “…Гүтгэсэн учир шүүхэд хандана” гэж мэдэгдэл гаргасан. Тиймээс, одоо “…Экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэрээ нууцалсан эх сурвалжаа дагуулаад АТГ дээр хэзээ очих вэ” гэдэг нэг асуулт, “…Бодь”-ийн энэхүү 200 сая ам.доллараас хэн хэн “хандив” авсан бэ” гэдэг хоёр дахь асуулт юуны түрүүнд тавигдахаар байгаа юм. Учир нь, энэхүү “Бодийн 200 сая ам.доллар”-ын гэх асуудал удахгүй олон улстөрчийг “чирсэн” ноцтой асуудал болон томорч болзошгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 48 (7790)

 

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

Өчигдөр 16 цаг 59 мин
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

Өчигдөр 13 цаг 07 мин
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

Өчигдөр 13 цаг 00 мин
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

Өчигдөр 06 цаг 00 мин
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

Өчигдөр 06 цаг 00 мин
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

Өчигдөр 06 цаг 00 мин
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

Уржигдар 23 цаг 31 мин
Киргиз улс  ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад яаж бэлтгэж байна вэ?

-Үүнтэй зэрэгцэн тус улсад наймдугаар сарын 31-нд Дэлхийн нүүдэлчдийн VI наадам нээлтээ хийнэ-

Уржигдар 18 цаг 35 мин
Майничи Шимбүн: Дата төвийн өсөлт Японд шинэ бохирдол бий болгох ёсгүй

Япон улс дижитал нийгмийн дэд бүтцээ эрчимтэй хөгжүүлж байна. Гэвч энэ хөгжлийн явцад шинэ төрлий

Уржигдар 07 цаг 00 мин
Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Монголын төрийн бодлогод нэгэн сонин жишиг тогтоод удаж байна. Хууль батална. Хэрэгжүү

Уржигдар 06 цаг 00 мин