АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!

2026-03-16
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ОЧИР

 

АН энэ оны эхээр Үндсэн дүрмээ Дээд шүүхээр баталгаажуулж авсан. Тиймээс, шинэ Үндсэн дүрмийнхээ дагуу намаа дахин “босгох” шаардлага үүссэн. Тэгээд “…Нээлттэй цэгцтэй АН” уриатайгаар дотоод зохион байгуулалтын ажилдаа ханцуй шамлан орсон.

Хамгийн эхлээд дотоод сонгуульд санал өгөх эрхтэй гишүүдээ шинээр бүртгэсэн. Гэвч, энэ бүртгэл нь эхлэхдээ л хүний эрхэнд халдсан ноцтой зөрчил үүсгэсэн. Тодруулбал, АН гишүүддээ зориулсан AN.mn вэбсайтыг хөгжүүлэх явцдаа сонгуулийн насны хоёр сая гаруй иргэний мэдээллийг байршуулсан. Тэнд нь дурын иргэн регистрийн дугаар хийхэд хувийн бүх мэдээлэл гарч ирсэн нь илэрсэн. Нэр бүхий иргэд “…АН хоёр сая гаруй иргэний хувийн мэдээллийг хаанаас авсан бэ гэдгийг тогтоолгох шаардлагатай. Энэ мэдээллээ задруулсан нь ямар хуулийг зөрчиж байгааг холбогдох байгууллагууд тогтоох ёстой” гээд ХЭҮК, ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд гомдол гаргаад байгаа юм. Тиймээс холбогдох байгууллагууд энэ асуудлыг шийдэхээр болоод байна.

Гэтэл, шинэчилсэн бүртгэлтэй холбоотой үүнээс ноцтой асуудал АН-ынхныг зовоогоод эхэлжээ. Уг нь, шинэчилсэн бүртгэл нь хамгийн чухал нь аж. Бүртгэлд орсон гишүүдийнхээ саналаар АН-ын бүх бүтэц сонгогдоно. Тэр бүртгэл нь 2026 оны гуравдугаар сарын 10-ны шөнө дуусжээ. АН-аас “…Шинэчилсэн бүртгэлд нь 167 600 гишүүн бүртгүүллээ” хэмээн зарлав. Үүний 65 625 нь АН-д шинээр элссэн гишүүд байгааг мөн мэдээллээ. Гэвч, энэхүү бүртгэл нь маапаантай болж, “…Цаашид хэрхэх вэ” гэдэг дээр гацаа үүсээд байгаа бололтой.

Учир нь, “…Намын шинэчилсэн бүртгэлд өөр намын гишүүд олноороо бүртгүүлсэн байна” гээд АН-ынхан бүх шатандаа баахан бухимдалтай байна. Харин АН-ын хуучин гишүүдийн дөнгөж 50 гаруйхан хувь нь шинэчилсэн бүртгэлдээ хамрагджээ. Нэг үгээр хэлбэл, АН-д “давхар иргэншил”-тэй гишүүд олноороо бүртгүүлсэн байна. Бухимдсан гишүүд нь “...Шинэчилсэн бүртгэлийн явцад нийслэлд 500, 1000-аараа гишүүд шинээр элсэж, автобус унаагаар ачигдаж ирж бүртгүүлсэн. Энэ маапааныг өөр намынхантай нийлж зохион байгуулсан буруутныг олж хариуцлага тооц” хэмээн намынхаа удирдлагуудыг шахаад эхэлжээ.

Нийслэлд ингэж шинэ гишүүдээр “хахаж” байсан хэрнээ аймаг орон нутагт бүртгүүлж байгаа болон шинээр элссэн гишүүд хангалтгүй байгааг бүртгэлийн үйл ажиллагааны явцад АН-ынхан яриад л байсан. Ямар сайндаа АН-ын дарга “…Манай намын батлахтай хүнд Америкийн виз асуудалгүй гардаг”, Нарийн бичгийн дарга нь “…АН-ын гишүүнээр элссэн гишүүдээс сугалаагаар ардчилал хөгжсөн орнуудад аялуулна” гэж ятгаж байх вэ дээ. Тэр утгаараа, АН-ын 160 гаруй мянган гишүүд биш гэхэд шинээр элссэн 60 гаруй мянган гишүүд нь “но”-той болоод явчихаж байгаа юм.

Угтаа, энэ шинээр бүртгэж авсан 160 гаруй мянган гишүүн нь АН-ын Улс төрийн зөвлөл, ҮБХ, Их баг хурлууд, харьяа холбоод гээд бүх бүтцийг сонгох эрхтэй.

Ядаж байхад, АН-ын гишүүдийн шинэчилсэн бүртгэл дууссаны дараа төлөвлөсөн ёсоор дотоод сонгуулийнх бүртгэл уржигдар, бямба гаригт орон даяар эхэлсэн. Тэндээс, АН-ын бүх шатны Намын хороодын гишүүд, ҮБХ-ны гишүүд тодрох юм. Товчхондоо, “…Нээлттэй, цэгцтэй АН-ыг бүтээнэ” гээд эхэлсэн ажил нь мордохын хазгайдуу юм болж хувираад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 48 (7790)

 

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21