Д.Мөнх-Эрдэнэ: Хар тамхи үйлдвэрлэх, тээвэрлэх, бусдыг хэрэглэхэд хүргэсэн үйлдэлд тооцох ялын бодлогыг чангатгана

2026-03-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

Засгийн газрын хуралдаанаар Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн тухай Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийлээ.  Түүний байр суурийг хүргэе.  

Тэрээр “Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээний өсөлт нь нийгэмд ихээхэн түгшүүр төрүүлж байна. Засгийн газрын зүгээс энэ асуудлыг үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн гэж үзэж байгаа. Анх 2002 онд энэ төрлийн гэмт хэргийн тухай хууль батлагдаж байх үед ердөө хоёрхон хэрэг бүртгэгдэж байсан. Харин өнөөдөр энэ тоо тогтмол өссөөр, 2025 оны байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 307 гэмт хэрэг, 394 зөрчил бүртгэгдээд байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 20 хувиар, зөрчил 26.6 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм.

Хуулийн шинэчилсэн найруулгад хэд хэдэн чухал өөрчлөлт тусгагдсан. Нэгдүгээрт, хар тамхины хэрэглээний хор уршиг, аюул заналыг иргэдэд ойлгуулах, нийгэмд таниулах чиглэлээр соён гэгээрүүлэх ажлыг хууль эрх зүйн хүрээнд тодорхой зохицуулах боломжийг бүрдүүлсэн. Нөгөө талаас, хууль сахиулах байгууллагын чадавхыг бэхжүүлэх, төрийн бүх шатны байгууллагуудын хэрэгжүүлэх арга хэмжээг илүү тодорхой болгож өгсөн. Мөн Монгол Улс олон улсын конвенцоор хүлээсэн үүргийнхээ хүрээнд, энэ асуудлыг үндэсний аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудал гэж үзэж байгаа учраас хар тамхи, мансууруулах бодистой холбоотой үйл ажиллагааг төрийн хатуу хяналтад авч, зөвхөн тусгай зөвшөөрлийн хүрээнд явуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгохоор тусгасан. Үүнээс гадна шинээр гарч ирж буй сэтгэцэд нөлөөт бодисуудыг шуурхай үндсэн жагсаалтад оруулж, тэдгээртэй холбоотой үйлдэлд эрүүгийн болон бусад хариуцлага тооцох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгаад байна. Мөн хар тамхинд донтох эмгэгтэй хүмүүст авах арга хэмжээг илүү тодорхой болгож, тэднийг эмчлэх, сэтгэц болон бие махбодыг нь эрүүлжүүлэх чиглэлээр эрүүл мэндийн салбарт хийх ажлуудыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.

Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрүүгийн болон зөрчлийн хариуцлагын зохицуулалтад тодорхой сул талууд бий. Жишээлбэл, Эрүүгийн хуульд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой таван төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага тооцдог бол үүнээс цааш үйлдвэрлэх, тээвэрлэх, бусдыг хэрэглэхэд хүргэх зэрэг илүү ноцтой үр дагавартай үйлдлүүд нь эрүүгийн хариуцлагад бүрэн хамрагддаггүй, зөрчлийн хуулиар торгуулиад өнгөрөх тохиолдол байдаг. Тиймээс эдгээр ноцтой үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцож, хариуцлагыг чангатгах саналыг боловсруулж, хуулийн төсөлд тусгасан бөгөөд энэ дэмжигдлээ” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 46 (7788)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
334 мал хулгайлж, 113 сая төгрөгийн хохирол учруулсан 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

334 мал хулгайлж, 113 сая төгрөгийн хохирол учруулсан 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

30 мин
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага тооцох шаардлагыг Ёс зүйн дэд хороо, ХЭҮК-т хүргүүлжээ

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага тооцох шаардлагыг Ёс зүйн дэд хороо, ХЭҮК-т хүргүүлжээ

40 мин
АҮЭБЯ: Бензиний нөөцгүй байгаа 12 сумд руу өнөөдрөөс шатахуун түгээлтийг гаргах шийдвэр гарсан

АҮЭБЯ: Бензиний нөөцгүй байгаа 12 сумд руу өнөөдрөөс шатахуун түгээлтийг гаргах шийдвэр гарсан

1 цаг 9 мин
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

1 цаг 12 мин
Монтенегрогийн Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой замын хөдөлгөөнд зохицуулалт хийжээ

Монтенегрогийн Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой замын хөдөлгөөнд зохицуулалт хийжээ

1 цаг 15 мин
АН-ын дарга О.Цогтгэрэл Ли Ганьжэтэй уулзлаа

Ли Ганьжэтэй уулзлаа

1 цаг 17 мин
Аудит: Тодотголоор хөрөнгө оруулалтуудыг бууруулсан нь үнийн тогтвортой байдлыг хадгалахад эрсдэл үүсгэж болзошгүй байна

Аудит: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг бууруулсан нь үнийн тогтвортой байдлыг хадгалахад эрсдэл үүсгэж болзошгүй

4 цаг 40 мин
630 мянган хүн амтай Монтенегро Улсын түүх

650 мянган хүн амтай Монтенегро Улсын түүх

4 цаг 51 мин
36 настай Ерөнхийлөгч болсон Яков Милатовичийн тухай баримтууд

36 настай Ерөнхийлөгч Яков Милатовичийн тухай баримтууд

5 цаг 24 мин
Эсрэг тэсрэг байр суурь

Олон анхаарал татсан авлига албан тушаалтны хэргүүдийг  хуулийн байгууллага хэрхэн шалгаж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан нар байр сууриа илэрхийллээ.

9 цаг 12 мин