АН иргэний хувийн мэдээлэлд халдсан асуудлаар хариуцлага хүлээх үү

2026-03-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

АН-ын дарга О.Цогтгэрэл багаа бүрдүүлж,  ажиллах дүрэм журмаа танилцуулаад удаагүй байна.  Түүний сөрөг хүчний даргаар томилогдсон энэ цаг үе тун чухал.  Эрх баригч намын рейтинг олон нийтийн дунд уналттай байгаа учраас АН ирэх сонгуулиудад амжилт олох боломжтой.  Үүний төлөө О.Цогтгэрэл ажиллана.   Гэвч АН-ын даргын үйл ажиллагаа анхнаасаа мордохын хазгай гэдэг шиг болчихлоо.  Тэд гишүүддээ зориулсан AN.mn вэб сайтыг хөгжүүлж сонгуулийн насны хоёр сая гаруй иргэний мэдээллийг байршуулжээ. Мэдээж гишүүддээ зориулсан вэб сайт хөгжүүлж болно. Гэхдээ дурын иргэн регистрийн дугаар хийхэд хувийн мэдээлэл гарч ирэх байдлаар оруулж болохгүй. Эндээс тухайн иргэдийн хувийн мэдээллийг хаанаас олж авсан бэ гэдэг асуулт гарч ирж,  АН иргэний хувийн мэдээлэлд халдсан асуудлаар хариуцлага хүлээх үү гэдэг асуудал  яригдаж эхлэв.  Ардчилал гэдэг зөвхөн сонгуульд оролцох эрх чөлөө биш.

Иргэнийхээ хувийн мэдээллийг хамгаалах, хүний халдашгүй орон зайг хүндэтгэх соёл юм. Гэтэл улс төрийн өрсөлдөөн ширүүсэх тусам “мэдээлэл” зэвсэг болж, иргэний “хувийн орон зай” улс төрийн тулааны талбар болон хувирч байна. Тэгэхээр АН-ын энэ удаагийн асуудал  нам хоорондын маргаан биш, Үндсэн хуулийн суурь зарчимд халдсан ноцтой кейс болж мэдэхээр нөхцөл байдал үүсэв. Манай улсад хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль бий. Тэр хуулиар иргэний зөвшөөрөлгүйгээр түүний мэдээллийг цуглуулах, боловсруулах, дамжуулахыг хориглосон. Улс төрийн нам бол хууль дээдлэх ёстой институц. Харин өөрсдөө хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл үүсвэл хариуцлагаас зугтаж чадах болов уу.

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан. Үүнд, халдашгүй, чөлөөтэй байх эрх, хувийн нууц, захидал харилцааны нууц, нэр төр, алдар хүндээ хамгаалуулах эрхийн хамгаалахаар заажээ.  Тэгэхээр улс төрийн нам энэ эрхэд халдвал Үндсэн хуулийн зөрчил болно. Харин Үндсэн хуульд улс төрийн намын хариуцлагын асуудлыг шууд байдлаар  тусгаагүй ч нам нь Үндсэн хууль, бусад хуулийг чандлан сахих үүрэгтэй. Өөрөөр хэлбэл нам хууль зөрчвөл “улс төрийн байгууллага” гэх нэрээр хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэсэн үг юм.

Мөн улс төрийн намын тухай хуульд намын хариуцлагын асуудлыг Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх, ардчилсан зарчим баримтлах, санхүү, үйл ажиллагаагаа ил тод байлгахаар тусгасан. Хэрэв нам хууль зөрчвөл, сануулга өгөх, төрийн санхүүжилтийг зогсоох, бүртгэлийг түдгэлзүүлэх, улсын дээд шүүхийн шийдвэрээр татан буулгах хүртэл арга хэмжээ авна гэж заажээ.  Тэгэхээр АН иргэний хувийн мэдээлэлд халдсан нь тогтоогдвол хариуцлагаас бултах аргагүй болж байна.  Ер нь иргэний хувийн мэдээллийн хамгаалалт бол ганц намын асуудал биш. Өнөөдөр АН, маргааш МАН, нөгөөдөр өөр ямар нэг нам бидний мэдээлэлд дураараа халдаж болох нөхцөл байдал үүссэн гэдгийг харуулав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 41 (7783)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

1 цаг 52 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

1 цаг 52 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

1 цаг 52 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

2026-08-28
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

2026-08-28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

2026-08-28
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

2026-08-28
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

2026-08-28
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

2026-08-27