Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-т дуудагдаад “явсан” улстөрчид Монголдоо, намдаа эргэн ирцгээж байна

2026-03-03
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд, МАН-ын дарга байх үед АТГ-ын босго давсан улстөрчдийн эргэн ирэлт энэ хаврын улс төрийг нэлээд сонирхолтой болгож байна. Ер нь Монголын улс төрд ийм үзэгдэл байсаар ирсэн. АТГ-т дуудагдсан улстөрч улс төрөөс бүр мөсөн явдаггүй, харин түр “алга болдог”.  Тэгээд цаг хугацаа өнгөрөхөд, хэрэг намжихад, олон нийтийн анхаарал сарнихад буцаад ирдэг. Зарим нь бүр илүү өндөр албан тушаалтайгаар эргэн гарч ирнэ.  Шалгагдах үед нь тэдний “улс төрийн карьер дууслаа” гэх дүгнэлт нийгэмд гардаг ч энэ нь улс төрийн төгсгөл биш, харин түр завсарлага болсон мэт. Нам доторх нөлөө, фракцын хамгаалалт, сонгуулийн цикл солигдох үед өчигдөр шалгагдаж байсан хүмүүс өнөөдөр намын удирдлага, парламент, Засгийн газрын түвшинд дахин гарч ирж байна.   Одоо эргэн ирж байгаа эрхмүүд ч нам доторх эрх мэдлийн өөрчлөлттэй холбоотой.  Учир нь МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан тушаалаа өгч, түүнийг тойрсон фракцын хүч суларсан.  Улмаар түүний дараа хэн эрх баригч намд нөлөөтэй байна, тэдний хүмүүс эргэн ирж байгаа нь нууц биш,  бидний нүдэн дээр өрнөж байна.  УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэдийг 2023 оны эхээр "Нүүрсний" хэрэгт холбогдуулан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үндэслэлээр яллагдагчаар татсан  байдаг. Түүнийг уг хэрэгт холбоотойгоор гэрчээр байцааж байсан бөгөөд өөрөө энэ талаар "Ямар хэрэгт холбогдсоноо мэдээгүй л явна" хэмээн тайлбар өгч байв.  Түүнээс ч өмнө Ш.Раднаасэд ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой асуудлаар АТГ-т шалгагдаж байсан удаатай.  Харин тэрээр саяхнаас Г.Занданшатарын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томилогдон ажиллаж байна.

МАН-ын бага хурал саяхан болж, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат ил гарч, иргэн ирж буйгаа зарлав.  Түүнийг АТГ-аас шалгаж байсан ч 2023 оны гуравдугаар сард "Ээжийгээ БНСУ-д эмчлүүлнэ" гэх шалтгаанаар хилээр гарснаас хойш сураггүй байсан. 2025 онд түүнийг "оргон зайлсан" үндэслэлээр эрэн сурвалжилж эхэлсэн ч энэ оны  хоёрдугаар сард эх орондоо ирж, МАН-ын сар шинийн золголтод оролцож, нам дотроо үүрээ засаж эхлэв. АТГ-аас түүнийг "Нүүрсний" хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1.3. Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон. Эрүүгийн хуулийн 22.10.2. үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх үндэслэлээр  шалгаж байна. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын өгсөн мэдээллээр Ж.Мөнхбатыг цагдан хорихгүйгээр  үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд хилийн хориг нь хүчинтэй хэвээр байгаа юм.

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй АТГ болон бусад хууль хяналтын байгууллагуудад "60 тэрбум”-ын гэх хэргээр олон удаа шалгагдсан байдаг. Нэг хэсэгтээ усанд хаясан чулуу мэт алга болсон Ц.Сандуй өнгөрсөн жилээс эрх баригч намын үйл ажиллагаанд ихэд идэвхитэй оролцох болов. АТГ, ЦЕГ болон Тагнуулын байгууллагаас бүрдсэн хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж 60 тэрбумын хэргийг шалгаж байсан.  Улмаар Ц.Сандуйг "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан" гэх үндэслэлээр буруутган, анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноож байсан удаатай. Ц.Сандуй ял эдэлж байгаад давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрээр суллагдсан бөгөөд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах зэрэг процессын шатууд дамжсан байдаг.

УИХ-ын дарга асан М.Энхболд ч эргэн ирж, намдаа үүрээ засаж байгаа харагдана. Тэрээр сая болсон Эх орончдын өдрөөр гавьяат эдийн засагч цол хүртэж, намдаа одоо ч нэр нөлөөтэй байгаагаа зарлаадхав. АТГ-аас түүнийг голчлон албан тушаал хашиж байх үеийн улс төрийн нөхцөл байдал болон тодорхой хэргүүдтэй холбон шалгадаг.  Дуулиант  "60 тэрбум"-ын хэрэг ч түүний нэрнээс нэг их холддоггүй.  Төрийн албан тушаалыг үнэлж зарсан гэх "60 тэрбум"-ын хэргийг АТГ болон бусад хуулийн байгууллагууд удаа дараа шалгаж, хааж байсан ч олон нийтийн шүүмжлэл тасраагүй. М.Энхболдыг засаглаж байх үед Монгол Улсын авлигын төсөөллийн индекс буурч байсанд АТГ-ын үйл ажиллагааг хангалтгүй байна гэж шүүмжлэх үндэслэл болж байлаа.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гэнэт гарч ирж, олныг гайхашруулав. Тэрээр  Оюутолгойн гэрээ болон бусад албан тушаалын авлигын хэргээр АТГ-т шалгагдаж байгаа ч гадаадад удаан хугацаагаар орогнон оршин сууж байгаа.   Ч.Сайханбилэгийг оффшор дансаар их хэмжээний мөнгө шилжүүлсэн байж болзошгүй хэргээр шалгаж АНУ-аас албадан авчрах ажиллагааг прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хийж байгаа юм. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой шийдвэр гаргахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр АТГ шалгаж эхэлсэн. Түүний оффшор данс руу 2.8 сая ам. доллар шилжүүлсэн гэх Г.Төмөрбаатараас  ч АТГ мэдүүлэг авч шалгасан. Одоо ч Ч.Сайханбилэг нь хилийн чанадад амьдарч байгаа тул Монгол Улсын прокурорын байгууллага түүнийг эрэн сурвалжлах шилжүүлэн авах ажиллагааг үргэлжлүүлж байна. Тэрээр өөрийгөө өмгөөлүүлэхээр "Amsterdam & Partners LLP" хуулийн фирмийг хөлсөлсөн гэсэн мэдээлэл бий.  Ч.Сайханбилэг нь эдгээр хэргийг үгүйсгэж өөрийн цахим хуудсаар дамжуулан байр сууриа илэрхийлж байсан бол одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлж, өөрийгөө өмгөөлөх болов.

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан АТГ-аас шалгасан нүүрсний хулгайн гэх тодотголтой авлига, албан тушаалын хэрэгт холбогдон ял шийтгүүлж, өнгөр­сөн сарын 28-нд суллагдаад байна. АТГ-аас түүнийг Эрүүгийн хуулийн 22.10.2-т заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөн зохион байгуулалттай гэмт бү­лэг­лэл байгуулсан гэх үндэслэлээр шалгасан. Шүүхээс түүнийг авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оноосон. Хэргийг шалгах явцад буюу 2023 онд түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түд­гэлзүүлж байсан удаатай. Мөрдөн шал­гах ажиллагааны явцад түүний ав­лигын мөнгөөр авсан гэх адууны жүчээ зэрэг хөрөнгийг битүүмжлэн шалгаж байсан.

Ийнхүү Л.Оюун-Эрдэнийг хүчтэй эрх мэдэлтэй байх үед АТГ-т дуудагдаад “явсан” улстөрчид Монголдоо, намдаа эргэн ирцгээж байна. Удахгүй үлдсэн нь ирцгээх ч сураг байна. Сахал Д.Эрдэнэбилэг ч хилийн чанадаас ирэхээр чимээ сураг тавьж буй бололтой.  Түүнийг АТГ болон хууль хяналтын байгууллагууд хэд хэдэн томоохон хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг хууль бусаар авсан гэх асуудлаар түүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн. Хөгжлийн банкнаас олгосон томоохон зээлүүд, тэр дундаа "Кью Эс СИ" болон бусад компаниудтай холбоотой асуудлаар АТГ-аас түүнийг байцаан, цагдан хорих хүсэлт гаргаж байсан. Хууль хяналтын байгууллагын дүгнэлтээр түүнийг "гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор тогтвортой бүлэг байгуулсан" гэж үзэн яллаж байгаа юм.  2022 онд шүүхээс түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар эмчилгээ хийлгэхээр хилээр гарахыг зөвшөөрснөөс  хойш Монголд эргэж ирээгүй, АТГ-аас түүнийг эргүүлэн авчрах чиглэлээр ажиллаж байгаагаа мэ­дээл­сэн. Зарим улстөрчид болон ир­гэний нийгмийн зүтгэлтнүүд түүнийг Авлигын дагнасан шүүх байгуулахыг эсэргүүцэж буй гол хүмүүсийн нэг гэж нэрлэдэг.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч эх орондоо ирэх сураг байна. Тэрээр Монголд байхдаа хэд хэдэн удаа АТГ-т очиж мэдүүлэг өгч байсан удаатай. Үүнд түүний бүрэн эрхийн хугацаанд гарсан шийдвэрүүд болон зарим томоохон төслүүдтэй холбоотой асуудлууд багтдаг.Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас хэрэг нээж, шалгаж байсан талаарх мэдээллүүд гарч байсан. Зарим улстөрчид болон иргэний нийгмийн төлөөллөөс түүнийг авлигын хэрэгт холбогдуулан шалгах баримтуудыг АТГ-т хүргүүлж байсан. Түүнтэй холбоотой авлига, албан тушаалын хэргийн мэдээлэл олон улсын түвшинд, тэр дундаа НҮБ-ын холбогдох байгууллагуудад хүртэл хүрсэн талаар хэвлэлүүд мэдээлж байв.

Ийнхүү энэ хаврын улс төрд хуучин хүмүүсийн буюу ялангуяа АТГ-т дуудагдаад “явсан” улстөрчдийн эргэн ирэлт нэлээд “хүч” нэмэхээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 39 (7781)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
2
1
21
4
5
Одоо АН МАН 2 с нэг ч хүн сонгохгүй байхад болчихно доо
Энэ хэдийг овоо дэгэнд орулах байх
Эх ороноо хөгжилийн зөв замд нь оруулж бна гэж оюунэрдэнийхнээс хичнээн итгэл тавьж оиж дэмжиж байлаа Харин тэгтэл эд нараасааа дор юм болсоон Хэнд итгэх билээ одоо ард түмэн минь
Энэ талаар Занданшатар, Учрал нараас асуух сэтгүүлч алга уу.
Арайч дээ ичих нүүргүй
Зочин
Дандаа цуутай зартай хулгайчид байх шивдээ
Зочин
Ж.Мөнхбат худлаа шүү шууд хорих хэрэгтэй
Эх орондоо ирж чадахгүй бсан нөхдүүд ирэхээр болжээ одоо эднар айх зүйлгүй бүх шударга хүмүүсээ зайлуулж чадсан бхаа
Ахмад настан
Одоогийн дарга нар нь шударга хүмүүс мөн боловуу бүгд л ширээ сандлын төлөө
Зочин
МАН бүгд зайл, арчигдаад алга бол Маш их дэмждэг байлаа гэтэл яаж иддэг, яаж нууж, хулгайлж, яаж ял шийтгэлгүй цэвэр гардгийг МАН, АН-аас харсан энэ хоёр нам ёстой хэрэггүй далд орцгоо
MARAGAD
Бүгдээрээ сайн байцгаана уу, би бөөрнийхөө нэгийг зарж баяжсан тухай түүхээ хуваалцахыг хүсэж байна. Намайг Марагад гэдэг, би Монголоос гаралтай. Би санхүүгийн хувьд бэрхшээлтэй байсан бөгөөд онлайн эмнэлгийн зохицуулалтаар дамжуулан эрхтний донор болсон. Би төлбөрийн хариуд нэг бөөрөө хандивласан бөгөөд мэс заслын дараа эрүүл хэвээр байна. Би бөөрнийхөө төлөө 780,000 доллар авсан. Энэ мөнгөөрөө би Монголд өөрийн гэсэн компани байгуулсан. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, нөхцөл байдлаа өөрчлөх сонирхолтой байгаа бол надтай дараах хаягаар холбогдож болно: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM эсвэл +91424323800802 дугаарт залгаарай. WhatsApp байхгүй: +19282211962.
Зочин
МАН-д итгэх хэрэггүй. Яагаад өмнөх намын удирдлагуудаа дандаа муу хэлж, буруутгаж байдаг юм бэ, Зандан шатрын засгийн газрыг огцорвол, дараагийн засгийн газар нь бас л муу хэлж буруутгах уу ? Та нарт бүр итгэхээ больсон шүү. МАН-ын удирдах зөвлөл ажиллаж чадахгүй байна. Залуучуудад суудлаа өгч байж, МАН цэвэрших байх.
Иргэн заяа
Хүмүүс эргэж ирж байгаа нь манайд хууль эрх зүй сайжирч байгаа юм байна..эх орноо хорлогч оросын төлөө бүх төслүүдийг гацаагч хулгайч дээрэмчин Баттулга ОюунЭрдэнэ хоёрыг улс төрөөс зайлуулсаны ачаар хууль эрх зүй сайжирч ээ...
ЗОЛИБОН Ю НОХОЙ ШИГ ЗАЙЛСАН ЦӨӨВӨР ЧОНОНУУД БУЦАЖ ИРЖ ЦӨЛМӨХ НЬ ДЭЭ
javzaa
Ажил асуудал үргэлжлээд л шийдэж ажиллах ёстой . Хэн ажил удирдаж байснаас үл шалтгаалаад Улсынхаа төлөө ажилах ёстой .
IOTGONBAYR
UNEN. YLDAG. BOL. SAIHANL. BNA...MAN. YMAR. GEFGEE. OLON JIL. HARUULLAA..ODOO. UURCHILULT. HIIHL. HEREGTEI..CHI. SHUDARGA. HUMUUS. BNA UU???SETGUULCHIDEE. SHUDARGA. BARIJ. BOLOHGUI. BNA. UU .YU. BICHEED. YUG. UHUULAAD. BGAAIG. CAG. HUGACAA. HARUULNAA..HARIN. OLON. TUMEN. YAJ. HONOGIIN. HOSOLTOI. AMAR. JIMER. SAI SAIHAN. AMIDRALTAI. ZOLGOH BE. GEJ. MAH. IIN. NAMIIN. YU. HIIHIIG. HULEESEER. BAIHUU..SAIN. UILS. DELGERUULEECH..GUIYAA...
Иргэн
Зайлуул даа Хүрэлсүх эвсэж байгаа байлгүй дээ!!! Хүрэлсүхэд үнэн юм гэвэл амьсгалаж байгаа нь үнэн бусад нь бүгд худлаа
1-рт намын шахалтаар, 2-рт дахин эрх мэдэлд шунах шунал нь хатгаад бгаа л даа !!
Зочин
Ми овогт газрын наймааны асуудал, Бадамжунай сайдын хэрэгтэй холбоотой гэдэг байхаа
Нүүрсний хулгайчд Оюун эрдэнийг 1 хүүхдийн цүнхээр намнаж хаячаад одоо байрандаа ирж тарвалзаллаадаа
Монгол
Хүрэлсүх, занданшатар нарын багт нэгдэж нягтрах нэмэгдэл хүч болох авилгач, хулгайч нар юм биз дээ? Одоо МАН нэрээ авч хаяаад МАХН болгоод Н.Энхбаяраар удирдуулахад гараад өгнө дөө. Засгийн ордоны өмнө удирдагч нарын бунхан залаад октябрийн баяр тэмдэглэх байх даа
МАНАН эргэж ИРЭХИЙГ МАН бид ард түмэндээ эргэж ирлээ гээд байсныг ойлгохгүй байж Яандаа.Эби ирж екдөө,сү ирж ес д үзэх үү.
Зочин
МАНАН эргэн иржээ . Нар үзэхгүй юм бна даа Монголчуудаа
Novshin huvalznuud shorond suuh heregtei.!!😡
Элбэгдорж,хүрэлсүхийн мафи хүчээ авснаар хулгай,луйварчид,дээрэмчид,авилгачдын алтан эрин эргэн ирж ба
Эрчим хүчний салбарыг чөлөөлөх долоон шийдвэр

Эрчим хүчний салбарыг чөлөөлөх долоон шийдвэр

4 цаг 31 мин
“Эрдэнэс Монгол” ХХК-ийг удирдах Д.Цолмон гэж хэн бэ?

“Эрдэнэс Монгол” ХХК-ийг удирдах Д.Цолмон гэж хэн бэ?

4 цаг 35 мин
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?

Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?

4 цаг 41 мин
“Монгол хүүхдийн эрүүл мэндийг уламжлалт анагаах ухаанаар хамгаалахыг уриалж байна”

“Өв соёлоо өвлөж үлдэх үр хүүхдийнхээ төлөө эцэг эхчүүд нэгдэх цаг” сэдвээр Эцэг, эхчүүдийн төлөөллө

Уржигдар 16 цаг 22 мин
Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу боловсруулсан Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2027 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2028–2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг /2025.05.08/ УИХ-д танилцуулав.

Уржигдар 13 цаг 15 мин
О.Цогтгэрэл: АН-ын шинэчлэл амар байгаагүй ч бид үүд хаалгаа цэлийтэл нээж чадлаа

АН-ын долоо хоног бүрийн пүрэв гарагт хийдэг “4:11” мэдээллийг цагт намын дарга О.Ц

Уржигдар 06 цаг 00 мин
“Амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгосноор мэс заслын тоо нэмэгдэнэ”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн олонх дэмжсэнээр холбогдох байнгын

Уржигдар 06 цаг 00 мин
Аялал жуулчлалын аюулгүй байдлын цахим сургалт болно

Монголын Аялал жуулчлалын холбоо нь Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан с

2026-05-07
Улаанбаатарт “Азийн аялал жуулчлалын форум-2026” болно

Ази тивийн аялал жуулчлалын салбарын хөгжлийн чиг хандлага, бодлого тодорхойлогчдын хамгийн

2026-05-07
АН генсек болон дэд дарга нарынхаа асуудлыг хэлэлцэв

АН-ын Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдаан 73.5 хувийн ирц

2026-05-07