Хэнтийн Ж.Оюунбаатар Германд Монголыг төлөөлнө

2026-02-27
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 21 улсад суух Элчин сайдын нэрийг УИХ-д өргөн барьж, намрын чуулганы төгсгөлд хэлэлцэн томилсон билээ. 2021 оны долоодугаар сард 23 Элчин сайдыг томилж байсан бөгөөд дөрвөн жилийн хугацаа нь дуусгавар болж дараагийн хүмүүсийг томилсон нь энэ юм. “Хэн нь хэн бэ” буландаа шинээр томилогдсон элчин сайд нарыг онцолж байна. Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Мандахбилэгийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ж.Оюунбаатарыг томилсон.

Ж.Оюунбаатар нь Хэнтий аймгийн Засаг даргаар 2012-2016 онд ажиллаж байсан.  Харин сүүлийн дөрвөн жил дипломат албанд ажиллаж байсан гэжээ.  Тодруулбал, 2021-2025 онд БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Тэрээр ХОМ-тээ 181 сая, гэр бүл нь 376 сая орлоготой гэжээ.  Орон сууц барилга байгууламж 2.5 тэрбум, тээврийн хэрэгсэл 280 сая,  120 сая мал аж ахуй, 500 саяын газар, 20 сая үнэт эдлэл, 14 сая хадгаламж, 266 сая  зээлтэй гэж мэдүүлжээ.

Ардчилсан хувьсгалаас хойшхи он жилүүдэд болсон бүхий л сонгуульд Хан Хэнтийгээс одоогийн МАН-ын гишүүд сонгогдож төр түшилцсээр ирэв. Харин 2012 оны сонгуулиар УИХ-д АН-ын гишүүн анх удаа сонгогдож аймгийг төлөөлөхөөр болсон нь Ж.Оюунбаатар байсан юм.

Мөн аймгийн даргаар АН-ын гишүүн ажилласан тохиолдол ч тийм олон байдаггүй.  Харин Ж.Оюунбаатар Хэнтий дэх намынхаа сонгуулийн штабыг өөрөө удирдаж, аймгийн Засаг даргаар сонгогдож байсан нь түүнийг Хэнтий аймагт ямар нэр нөлөөтэй улстөрч гэдгийг гэрчилнэ. 

Түүний намтрыг сонирхвол, 1962 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. Ургийн овог нь Тугчин. Энэ овог нь одоогийн Хэнтий аймгийн Батноров сумынхныг харьяалдаг бөгөөд Чингисийн тугчид энэ нутагт үлдэж суурьшсан гэдэг. Тэрээр 1980 онд Өндөрхаан хотын 10 жилийн  Нэгдүгээр сургууль, 1985 онд ОХУ-ын Иркутск хотын Улсын их сургуулийг агрохимич- хөрс судлагч мэргэжлээр,   1992 онд ОХУ-ын Москва хотын Залуучуудын дээд сургуулийн Залуу удирдагчийн курс, 1999 онд Герман улсын Гамбург хотын Олон улсын маркетинг менежментийн академийг зах зээл судлаач мэргэжлээр тус тус дүүргэжээ.

ШУА-ийн Химийн хүрээлэн, Хэнтий аймгийн Залуучуудын холбооны дарга, Монголын Залуучуудын холбооны нарийн бичгийн дарга, “Цагаан шонхор холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал,  “ЖО Интернэшнл”  ХХК-ийн ерөнхий захирал ажиллажээ.

Герман улстай манай улс 1974 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Хоёр улс 2008 оноос эхлэн "Иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг" хэрэгжүүлж байна. Герман бол манай улсын хөгжлийг ахиулахад нэгэн үзүүрт хандлагаар дэмждэг гуравдагч сайн хөрш гэж тодорхойлдог юм. Конрад Аденауэрийн, Фридрих Эбертийн, Ханс Зайделийн зэрэг томоохон сангууд манай улс төр, эдийн засаг, нийгмийн шинэтгэл хийх үйлсэд бодитойгоор туслалцаа үзүүлсээр байна.  Монгол Улс гуравдагч хөрш, тэр дундаа Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлэхийг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлд багтаадаг. Энэ утгаараа Европын  Холбооны улсуудаас нэлээд идэвхтэй хамтын ажиллагаатай нь Герман бөгөөд өрнөдийн орнуудаас хамгийн их дэмжлэг үзүүлсэн орон гэж хэлж болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 37 (7779)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2 цаг 58 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

3 цаг 1 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

7 цаг 41 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

7 цаг 44 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

12 цаг 6 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15